Сонгуулийн хуулиар тохиролцоонд хүрчээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Сонгуулийн хуулиар тохиролцоонд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2015.12.22-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хуулиар тохиролцоонд хүрчээ

Сонгуулийн хууль боловсруулах ажлын хэсэг хуралдаж намын бүлгүүд тохиролцоонд хүрч чадсан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, А.Бакей нараас тодрууллаа.

-Танай намын бүлэг Сонгуулийн хуультай холбоотойгоор “ажил хаялт” зарласан. Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд хоёр намын дарга нар уулзаж Сонгуулийн хууль дээр тохиролцоонд хүрсэн гэсэн мэдээлэл бий. Тэгэхээр Сонгуулийн тухай хуулийг хэзээ мөдгүй хэлэлцэж батлах юм байна гэж ойлгож болох уу?

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: -Ойрын үед батлагдах байлгүй дээ. Оноос өмнө Сонгуулийн хуулийг хэлэлцэж батлах хуулийн хугацаатай. Энэ хугацаандаа амжиж байх гэж найдаж байна.

-МАН-ын зүгээс баримталж байсан байр сууриа бататгаж чадсан уу?

-Зөвхөн манай намын зүгээс гэж хэлж болохгүй. Парламентад суудалтай, суудалгүй 20 орчим нам хяналтын тооллогыг гараар хийх ёстой гэдэг шаардлагыг тавьсан. Иргэд ч энэ эргэлзээг тайлах ёстой гэж үзэж байна. Тиймээс ямар ч байсан нийт тойргийн 50 орчим хувьд хяналтын тооллого хийнэ гэсэн тохиролцоонд хүрээд явж байна. Мөн сонгууль явуулахдаа бүсчлэх асуудал яригдсан.

-Бүсчилсэн хэлбэрээр сонгууль явагдана гэлээ. Яаж хуваах юм бэ?

-Одоохондоо Монгол Улс таван бүстэй байна гэж л ярьсан.

-Жагсаалтаар орж ирдэг 28 гишүүнийг хэрхэн зохицуулах вэ?

-28 нь бүсдээ хуваагдах байлгүй дээ.

-Ард нийтийн санал асуулгыг сонгуультай хамт явуулах уу?

-Тийм зүйл яригдаагүй.

-Сонгуулийн тухай хууль дээр ямар тохиролцоонд хүрсэн бэ?

УИХ-ын гишүүн А.Бакей: -Байнгын хороо хуралдаж байж асуудлаа ярина. Зарим нэг гол гол асуудлууд дээр санал хураалт явагдаж байна. Жишээ нь, санал тоолох төхөөрөмжийн техникийн хяналтын тооллогыг хэсгийн хороодын 50 хүртлэх хувьд дээр тоолох боломжтой гэж үзэж байгаа. Тогтолцоогоороо бол 28-ыг бүсчилсэн байдлаар гэж яригдаж байна.

Т.ДАВААНЯМ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-22 103.229.120.251

интернетед санал тоолдог машиныг хэрхэн хакердаад өгсөн санал өөрчилж болдгийг харуулаад байхад ардчилсан намынхан энэ итгэлтэй гараар тоолохгүй гээд үлайраад байх юм. өөрсдөө луйвардах гээд дайраад байгаа юм биш үү.

Зочин 2015-12-22 202.179.25.60

ТЭР :50%ГЭДЭГ ЧИНЬ ХУДЛАА БАЙХГҮЙ ЮУ ЖИШЭЭ НЬ 10 ХЭСГИЙН ХОРООНЫ 5 Д НЬ ГАРГАХ ХҮНИЙГ БАРАГ 100% ШАХУУ ГАРАХААР ТОХИРУУЛНА СУГАЛАХ БОЛОХОД ТОХИРУУЛСАН :5ыг СУГАЛНА БҮХ АЖИГЛАГЧ НАР ЯВЧИХНА СУГАЛААД ТААРСАН АСУУДАЛГҮЙ ГЭНЭ ДЭЭ ӨМНӨХ СОНГУУЛИАР ТИЙМ Л ЮМ БОЛСОН ДОО ТЭГЭЭД ТОЙРГИЙН ХОРОО ГЭГЧ НЬ ҮНЭМЛЭХИЙГ ОЛГОНО ЭРГЭЖ ТАТАХ ЗААЛТ БАЙХГҮЙ ШҮҮХЭД ӨГНӨ 1 ЖИЛ БОЛНО ИЙМ Л ДҮР ХАРАГДАЖ БНА 100% ТООЛОХ ХЭРЭГТЭЙДЭЭ ХҮМҮҮСЭЭ САЙН АНХААРЛАА ХАНДУУЛААЧ 11!!!!!!1111!!!!!!!!

зочин 2015-12-22 150.129.141.230

Иргэдийн Хамгийн их дургүй хүрдэг намын нэрээр автоматаар сонгогддог журамыг л авч хэлэлцээгүй гэхлээр л Бямбацогт худалаа шоудаад байгаа нь илт харагдаад байгаа юм бишүү. Угаасаа л эд нарт зөвхөн л суудал авах нь л чухал болохоос ард иргэдийн санал сонин биш биз. Наанаа нэг их санал бодол сонсон худалаа дүр эсгээд цаанаа л нэг ёозгүй зэвүүн гарууд......

Буудалцахаас өөр аргагүй болно. 2015-12-22 202.9.41.209

Энэ 2 нам хуйвалдаад болдог гэж байвал гонжийжоо гэдэг болно доо. Авилгалчдын сонгууль, ард түмний сонгууль тусдаа болох байх. Хэрвээ С.Баярцогт хар машинаар сонгогдвол буугаа бүх сумтай авч гарч үхэх сэхэхээ үзэхээр арга байхгүй.

zochin 2015-12-22 223.131.132.208

MAN-n hulgaichuud yalagdahaaraa l songuuliin huuliig uurchilnu gej hutsah yumaa iim novshnuudiig udmaar ni ustgaval taarna

Зочин 2015-12-22 122.201.22.161

"Хар машинаар саналаа авахдаа л авна. Энэ бол бидний давуу эрх. МАН бусад намтай бас ард түмэн гэгчтэй хамсаат ч бидний шийдвэрт нөлөөлж чадахгүй. Ард түмэн гэж ер нь юу юм бэ? та нар бол зүгээр л дээр нь юу ч сараачиж болох цагаан цаас шүү дээ. Манай нам бол цул нэгдэлтэй, намын шийдвэрээс гажсан нөхдийг хашраадаг тусгай арга бидэнд бий." З. ЭНХБОЛД

Зочин 2015-12-22 202.21.106.115

тэр хорин наймд чинь алчуур, ороолт, хадаг-самбайд хучуулсан юу ч хийхээс буцахгүй,нэр төр гэж мэдэхгүй хөгийн л юмнууд ирнэ дээ....Бямбадоржоо Энэ хэдэн жил хэдэн удаа хэдэн уагаар хурал хойшлуулсанаа нэг дүгнээд гаргаач бүр өөрийнхөө бүлгээр ч тоолоод та нар чадах болов уу? Техникийн боолуудаа гэж....Намын ордон бариулж чаддаг та нар "Хар машин" бүтээгчийг уриад чаддаггүйг нь батлаад хоёр ч намын байрны мөнгтэй бүр насан туршдаа сонгуулийн ялагчаар үлдэж болно шүү дээ??Тулга тойрсон хэрүүлээс өөр та нарт хийж чадах юу бна? АА тийм худлаа амлах, төрийн мөнгийг тараах, түмэн олноо хуурах ... г.м....

Зочин 2015-12-22 103.229.120.223

Гайтай 28 дотор еостой гайны юмнууд орно доо

Зочин 2015-12-22 103.229.120.223

АН давхар тоолно гэхээр чацга алдах юм, ямар учиртай юм бол, ард олон бас 20-иод сайхан нам хяналтын тооллогоо гараар хийе гээд л гуйгаад байдаг, нугээ АН нь угуй гээд л буруу хараад хэвтээд байх юм

Зочин 2015-12-22 103.229.120.223

Итгэ, бас шалга! Харын хар машинаараа тоол, цав цагаан гараар хяналтын тооллого хий. Тэр гайтай 28 -ыг болиоч! 28 гэж бас нэг хар гай байна

Зочин 2015-12-22 103.242.47.42

Ард түмнээрээ бүү тогол. 28 гэх байсан юм бол дэмий цаг үрж байсны хэрэг алга шүү АН аа.

зочин 2015-12-22 103.242.47.42

,Тохиролцоо биш завхарал 28 юу юм. Ийм байсан юм бол АН цаг үрж байсан нь шоу байж л дээ.

ЗОЧИН 2015-12-22 103.57.95.38

100 ХУВЬ ГАРААР ТООЛНО. ТА НАР ЧАДАХГҮЙ БОЛ БИД. 28-ЫГ БҮС, ЭНЭ ТЭРЭЭС ДЭВШҮҮЛЭХГҮЙ, АЙМАГ, ТОЙРГООСОО Л НҮҮРЭЭ НУУЛГҮЙ ДЭВШҮҮЛ. БИД ХУУРТАХГҮЙ. ТА НАР ЕР НЬ ХЭТ ДАВАРЧ БАЙНА ШҮҮ. МАН ТЭГЭЭД ЭНЭ БАЛАЙГ ТОХИРОЛЦООГ ЗӨВШӨӨРСӨН ЮМ УУ, АРАЙ ҮГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ.

Зочин 2015-12-22 103.229.120.101

Ингэж ч даврахгүй шүү луйварчид, тэснэ тэснэ гэхэд тэвчээрийн сав хальж байна шүү

ХУУЛЬЧ 2015-12-22 202.9.41.163

ИТГЭ БАС ТЭГЭЭД ШАЛГА ??? гэсэн үг байдагдаа ??? ХАР МАШИНААРАА ТООЛООД дараа нь яагаад ШАЛГАЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ???

иргэн 2015-12-22 202.70.36.198

Улс оронд тулгамдсан олон асуудал байна, гэвч тэр бол эдэнд сонин биш, зөвхөн УИХ-д сонгогдох л чухал. Сонгууль, улстөрөөр эрх мэдэл олж аваад мань мэтийнхээ толгой дээр зайдалж л байвал эдэнд өөр юу ч хэрэггүй, эд нарт улсынхаа төлөө цохилох зүрх байхгүй.

Зочин 2015-12-22 202.21.120.66

АН-хан гараар давхар тоолоход юунд эмзэглээд байгаа юм бол жинхэнэ луйварчид гэж тэднийг л хэлдэг байх хар машинаар луйвар хийдэг 42 арга зам байдаг гэсэн биздээ тэрнийгээ хэрэгжүүлэх гэж улайрч байгаам 2012 оны сонгүүль бол луйвар болсон гэдэгт хүн бүхэн итгэнэ

зочин 2015-12-22 150.129.141.230

Машинаар тоолуулах дургүй бна гэдэг бас л нөгөө сонгодог луйвараа хэрэглэх гэсэн далд санаа байхыг үгүйсгэх арга алга. Гэхдээ 50хувь гараар тоолж давхар шалгахдаа нөгөө айхтар гаршсан луйвараа хийчихгүй бол болж л байна штээ.

Зочин 2015-12-22 202.131.252.217

elbegee bolioroi ard tvmen olsoj bna

уриа 2015-12-22 103.229.121.189

сонгууль л өгөхгүй байх нь жинхэнэ ардчилсан сонгууль шүү дээ

zorge 2015-12-22 112.72.11.120

avgainhaa aliig huruugaaraa uhdag ard tumnii sanaliig uhsan huruugaaraa tooloh gene ene huruu munh bat hunii tolgoi hurtel zalgaj baigaa tehnologid itgeecn soeliin dovtolgoonuudaa

Зочин 2015-12-22 202.179.11.94

МАН-н луйварчид 2008 оны сонгуулийн будлианыг дахин гар аргаар тоолж будилуулах гэж байна.

Зочин 2015-12-22 202.179.11.94

МАН-н луйварчид 2008 оны сонгуулийн будлианыг дахин гар аргаар тоолж будилуулах гэж байна.

Г.Батнасан 2015-12-22 202.179.10.94

Нөгөө 21 нам ахалсан Бямбацогт маань жүжиглэж жүжиглэж арай хийж талыг нь гараар дахин тоолно гэж тохиров болоо биш үү? гээд нөгөө 20-ынхоо амыг хаачихаад, хэрэв МАНАН буюу өөрсдөө олонхи болж чадахгүй бол тохиролцсон ёсоор гээд өөрсдийн намаас нэр дэвшээд ялагсдан тойргууд дээр хяналтын тооллого явуулж байна гээд бужигнуулах юм байна л даа. Мэдээж МАНАН-гаас бусад намаас нэр дэвшигчидэд ялах байтугай сонгогдох магадлал нь байхгүй болж байгаа юм байна

Зочин 2015-12-22 103.229.120.101

Шударга Ардчилсан гэж нэрлэсэн сонгуулийн луйврын хуулийг луйварчид өөрсөддөө зориулан баталж, Сонгогч түмэнд хүчээр тулган хүлээлгэж байна. Архаг луйварчид энэ хуулиараа ахин Төрийн эрх мэдлийг гартаа улам лав атгахыг тэчьяадан хүсч, чичигнэн улайрч байна. Ийм сонгуулийн хууль, системийн эсрэг нугаршгүй тэмцэх болно

Зочин 2015-12-22 103.229.120.101

Шударга Ардчилсан гэж нэрлэсэн сонгуулийн хуулийг луйварчид өөрсөддөө баталж, Сонгогч түмэнд хүчээр тулган хүлээлгэж байна. Архаг луйварчид энэ хуулиараа ахин Төрийн эрх мэдлийг гартаа улам лав атгахыг тэчьяадан хүсч, чичигнэн улайрч байна. Ийм сонгуулийн хууль, системийн эсрэг нугаршгүй тэмцэх болно.

Зочин 2015-12-22 103.229.120.101

Salaavch. Songuuli uguhgui

Zochin 2015-12-22 202.131.252.213

Garaar 100 huvi tooloochdee 50 hurtel gej yu gesen ug be 10-ch baij boloh ymuu Huuliin zaalt oilgomjtoi baij heruulgui heregjine

ЗОЧИН 2015-12-22 103.57.94.44

ХААЛГААР ХӨӨЖ ГАРГАСАН ХУЛГАЙЧ НАР ТООНООР ОРООД ИРЭХ ЮМ БАЙНА.

ghghgh 2015-12-22 202.179.10.150

Түмэд нүүрээ барж түймэрт хормойгоо хуйхлуулсан хоолны савнуудыг төрд оруулаж орогнуулах,ял завшуулах гэж арын хаалга авилгын хорин найман луйварчинд зориулсан хууль батлагдвал сонгуульд санал өхгүй шүү?эцсийн хариуцлагыг энэ хууль нэртэй гууль батласан луйварчид хариуцах юм байгаа биз.

ооооо 2015-12-22 122.201.24.99

Ард түмний мандат авч чадахгүй Г.Батхүү шиг 28 луйварчинг оруулж ирэх бодлого цаана нь байна шүү дээ. Р.Гончигдорж шиг төрийн хорчин орж ирэх хаалгыг хааж бүх ард түмнээс 76 -г шууд сонгох ёстой

ооооо 2015-12-22 122.201.24.99

Ард түмний мандат авч чадахгүй Г.Батхүү шиг 28 луйварчинг оруулж ирэх бодлого цаана нь байна шүү дээ. Р.Гончигдорж шиг төрийн хорчин орж ирэх хаалгыг хааж бүх ард түмнээс 76 -г шууд сонгох ёстой

bbb 2015-12-22 122.201.24.99

Бүр нарийн тохирсоноо нийтэд зарлах хэрэгтэй. З.Энхболдын тойргийг хар машинаар, М.Энхболдынхыг гараар ...... гэх мэт

ZOSHIN 2015-12-22 202.179.25.109

GARAAR TOOLOH ZOW

Зочин 2015-12-22 202.70.41.102

гар аргаар тоолох ажлыг 100% явуулах хэрэгтэй, яагаад буулт хийгээд байна

сонгогч 2015-12-22 202.21.112.146

Наад хар машины чинь булхай луйвар фейсээр нэг явж байна. Сонгуульд огт хэрэглэж болохгүй эд байнаа._ Өнгөрсөн сонгуульд саналаа ингэж луйвардуулснаа мөн хойно ойлголоо до. Гэхдээ оройтоогүйэ дараа дараа олон сонгууль болно. Бүх газарт гараар тоолох хэрэгтэй.

иргэн 2015-12-22 202.179.11.98

заавал 28 ыг байлгах ямар сонирхол байнаа 76 ард түмнээс шууд сонгогдох үндсэн хуулийн заалт байна өөрсөндөө зориулсан хууль нь хэвээрээ л байна шүү дээ

иргэн 2015-12-22 202.179.11.98

заавал 28 ыг байлгах ямар сонирхол байнаа 76 ард түмнээс шууд сонгогдох үндсэн хуулийн заалт байна өөрсөндөө зориулсан хууль нь хэвээрээ л байна шүү дээ

Зочин 2015-12-22 122.201.21.179

50 хувьд хийсэнээс хийгээгуй нь дээр.Энэ доор103.229.122. сайт болгонд зар бичихээ болиоч.

сс 2015-12-22 122.201.24.99

өө 50, 50 хувиар нь хуваагаад авчихъя гэж байгаа юм байна л даа. Тэгээд МАНАН үүсгэе гэж тохирчээ гэж ойлгов. 50 хувь нь хар машиныхаа програмаар АН, 50 хувийг нь нар тооллогоор МАН авна гэж тохироо юу. Машины тооллогыг гараар тоолж шалгахаас юунд нь тэгтэл айгаад байгаа юм бэ БЭЛТРЭГ ээ

ҮДГ 2015-12-22 103.229.122.207

Оны эцэс болж төрийн байгууллагууд албан хаагчдынхаа 2015 оны үр дүнгийн гэрээг нь дүгнэх болж байна.Мөн удахгүй 2016 оны үр дүнгийн гэрээ байгуулах болж байна.Төрийн ордоны баруун хойно байдаг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын худалдаанд "Төрийн албан хаагчийн ҮДГ байгуулах, дүгнэх арга зүйн гарын авлага" байна лээ. Үнэ нь 10000 төгрөг байна лээ.Түүнийг авч ашиглавал бүх юм ном журмаараа хийгдэнэ дээ.

Зочин 2015-12-22 122.201.22.161

Ардчичлсан намынхан зорилгынхоо хагас хугаст хүрлээ. Одоо ч хар хайрцагтаа бүрэн найдаж болохгүй нь бололтой. Өөр бас нэг санаанд оромгүй сүрхий арга сэдэхгүй бол ялагдал хүлээ магдлал өндөр байгаа шүү. Бод, бод, хугацаа бага үлдлээ яар!!!!!!!!!!!!!!

Зочин 2015-12-22 202.179.11.14

***** dabar

Зочин 2015-12-22 202.70.34.244

тэгэхээр үлдсэн 50 хувийнхаа машин дээр ажиллахгүй гэх баталгаа байх уу

зочин 2015-12-22 150.129.141.230

угаасаа сугалаагаар сонгох биздээ. тэгээд ч хэдэн машин эхнээс нь шалгаад хянаж чадахааргүй тийм мэдлэг чадваргүй юм бол яах гэж улс орон удирдана гэж зүтгээд улайраад байдаг юм болдоо хөөрхийс..