Covid-19: Их Британид нас барагсдын тоо 40 мянга давлаа | News.MN

Covid-19: Их Британид нас барагсдын тоо 40 мянга давлаа

COVID-19

Covid-19: Их Британид нас барагсдын тоо 40 мянга давлаа

Covid-19: Их Британид нас барагсдын тоо 40 мянга давлаа

Их Британийн засгийн газраас хамгийн сүүлд өгсөн мэдээллээс үзвэл нас барагсдын тоо нь сүүлийн нэг өдөрт 357-гоор нэмэгдсэнээр нийт 40 мянга 261 хүн шинэ коронавирусийн халдвараар амь насаа алдсан байна.

Их Британи нийт халдвар авсан хүнийхээ тоогоор зургаад жагсч байгаа ч нас барагсдынхаа тоогоор ийнхүү АНУ-ын ард буюу хоёрдугаарт орж байгаа юм. Их Британийн ахлах зөвлөх эрдэмтэд өнгөрсөн гуравдугаар сард нас барагсдын тоог 20 мянгаас хэтрүүлэхгүй хэмээн амлаж байсан билээ.

Дэлхий дээр нийт 6 сая 844 мянга 705 хүн халдвар авсан нь бүртгэгдэж, 398 мянга 141 хүн нас барж, 3 сая 348 мянга 831 хүн эдгэрчээ. Иймд өдгөө эмчилгээ хийлгэж буй нийт 3 сая 97 мянга 733 өвчтөн байгаа гэсэн үг.

Халдвар авсан 1 сая 965 мянга 708, нас барсан 111 мянга 390 хүнийхээ тоогоор АНУ тэргүүлсээр байгаа бол Бразиль 646 мянга 6 тохиолдол бүртгэснээрээ удаалж, гуравдугаарт ОХУ халдвар авсан 449 мянга 834 хүнийхээ тоогоор, дөрөвдүгээрт Испани 288 мянга 58 тохиолдлоор Их Британийн өмнө бичигдэж байна. Гэвч нас барагсдын тоог харахад Бразиль 35 мянга 47, Испани 27 мянга 134, ОХУ 5 мянга 528 байгаа нь Их Британийн нас барагсдын тооноос бага байна.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зураач 2020-06-06 90.200.27.96

Бөөн алдаа…

Avatar

Зочин 2020-06-06 202.21.107.79

Жонсон гуай ажлаа сайн хийгээч хэдхэн монгол байдгийм

Avatar

РАВДАН 2020-06-06 202.9.46.87

ЗИАК БАРУУН ЯВСАН БАЯАЧУУД Ч СОНИН БИШ БАЙНАА. ХАРИН КОММИ ХААЖ БАЙГААД Л БҮЛТ БҮЛТ ШААЖУУГАА НЭР ДЭВШИГЧИД НЭЭРЭЭ ҮНЭН ОНИГООТОЙ БАЙНАА. КОММИ БИЧҮҮЛЭХГҮЙ Ч ГЭСЭН АРД ТҮМЭН ТА НАРЫГ МЭДЖУУГААШД.

Avatar

Зочин 2020-06-06 24.102.187.215

yagaad toog ysegtei holij bicheed tenegteed bgaan be! 40,000 gej bicheech dee, malnuud

Avatar

Зочин 2020-06-06 202.21.107.89

Харин тийм ээ. Хэлээд засрахгүй юм. Тоон дотор үсэг бичиж явдаг дүрэмтэй болсон юм болов уу. Нэг мөр бүх тоог үсгээр биччихмээр юм.

Avatar

Зочин 2020-06-06 49.190.155.175

5297г 5 мянга 297 гэж бичдэг болцымуу?

Avatar

зочин 2020-06-06 64.119.27.208

ИХ БРИТАНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР, ЭМЧЛЭХ ЧАДВАРМУУ БАЙГААГ ХАРУУЛЖ БАЙНА

Avatar

Зочин 2020-06-06 103.57.94.25

Хүмүүний үхэх амьдрахыг шийдэж, бас хичнээн хүн үхүүлхийг ч тогтоодог аймаар агуу эрдэмтэн мэргэдтэй улс уу, үгүй юу….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж