Их Британийн засгийн газраас хамгийн сүүлд өгсөн мэдээллээс үзвэл нас барагсдын тоо нь сүүлийн нэг өдөрт 357-гоор нэмэгдсэнээр нийт 40 мянга 261 хүн шинэ коронавирусийн халдвараар амь насаа алдсан байна.
Их Британи нийт халдвар авсан хүнийхээ тоогоор зургаад жагсч байгаа ч нас барагсдынхаа тоогоор ийнхүү АНУ-ын ард буюу хоёрдугаарт орж байгаа юм. Их Британийн ахлах зөвлөх эрдэмтэд өнгөрсөн гуравдугаар сард нас барагсдын тоог 20 мянгаас хэтрүүлэхгүй хэмээн амлаж байсан билээ.
Дэлхий дээр нийт 6 сая 844 мянга 705 хүн халдвар авсан нь бүртгэгдэж, 398 мянга 141 хүн нас барж, 3 сая 348 мянга 831 хүн эдгэрчээ. Иймд өдгөө эмчилгээ хийлгэж буй нийт 3 сая 97 мянга 733 өвчтөн байгаа гэсэн үг.
Халдвар авсан 1 сая 965 мянга 708, нас барсан 111 мянга 390 хүнийхээ тоогоор АНУ тэргүүлсээр байгаа бол Бразиль 646 мянга 6 тохиолдол бүртгэснээрээ удаалж, гуравдугаарт ОХУ халдвар авсан 449 мянга 834 хүнийхээ тоогоор, дөрөвдүгээрт Испани 288 мянга 58 тохиолдлоор Их Британийн өмнө бичигдэж байна. Гэвч нас барагсдын тоог харахад Бразиль 35 мянга 47, Испани 27 мянга 134, ОХУ 5 мянга 528 байгаа нь Их Британийн нас барагсдын тооноос бага байна.
Эх сурвалж: CNN.COM
Холбоотой мэдээ