Энхийг сахиулагчдыг шагналаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Энхийг сахиулагчдыг шагналаа

Хуучирсан мэдээ: 2015.12.22-нд нийтлэгдсэн

Энхийг сахиулагчдыг шагналаа

Афганистан Улсад явагдаж буй НАТО-ийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын II ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн өнгөрсөн баасан гаригт эх орондоо ирсэн.

Тэдэнд төрийн төрийн одон медаль гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Арга хэмжээнд ЗХЖШ-ын дарга хошууч генерал Д.Даваа, ЗХЖШ-ын дэд дарга бригадын генерал Р.Сүхбат, БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга хурандаа Г.Сайханбаяр, болон ЗХЖШ-ын удирдлага, цэргийн багийн бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл оролцлоо.

“Энхийн төлөө ” медалиар 4, “Афганистанд энхийн төлөө I ” хүндэт тэмдгээр 92, “Афганистанд энхийн төлөө II ” хүндэт тэмдгээр 22, “Дайчин алдар I ” медалиар 1, “Дайчин алдар II ” медалиар 2, “Дайчин алдар III ” медалиар 2, “Эх орны төлөө I ” хүндэт тэмдгээр 1, “Эх орны төлөө II ” хүндэт тэмдгээр 2, “Эх орны төлөө III ” хүндэт тэмдгээр 5 цэргийн алба хаагчийг шагнаж урамшууллаа.

Дэд хурандаа Н.Эрдэнэбаяр захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хамгаалалтын ротын II ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн НАТО-гийн эвслийн Улс орнууд, түүний дотроос ХБНГУ-ын цэргийн алба хаагчидтай хамтран үүргээ амжилттай биелүүлсэн байна. Тэд 6 сарын хугацаанд Умард бүсийн командлалын Мармал баазын Шалган нэвтрүүлэх байруудын хамгаалалтын аюулгүй байдлыг хангажээ.

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2015-12-22 202.9.41.201

Монголынхоо нэрийн ендерт ергеед ирсэн ЗХ-ийн офицер, ахлагч нартаа баяр хургье. Маш сайхан енгетей, цоглог сайхан харагдаж байна. Даваа генералын хажууд гар барьж байгаа 2 офицер хэн бэ. Ямар муухай доожоогуй царайтай юм бэ. Ажиллагаанд яваад ирсэн офицер, ахлагч нарынхаа хажууд удирдах албан тушаалтан шиг харагдахгуй унхиагуй, золбоогуй байна.

mongoliin tur muuhai 2015-12-22 202.21.115.86

Hairan saihan tserguud maani ami nas eruul mendee zolin baij MONGOL uls gedeg ner turiig olon aaviin huuhduudiin dund teej ywj ywj zowj ireed NUB-ees heden tsaas avah geheer MONGOLiinh ni tur tatvar avchihdag. Eniigee bolimoor ym. Icheesei. Tatvariin heden baitsaagch nariig heden sayaar shagnaj tenegtdeg baij er tsergee hoohoilood bdag iim uls bdag yumuu