“The HU хамтлаг оролцох байсан рок фестиваль товоо зарлажээ

Хуучирсан мэдээ: 2020.06.06-нд нийтлэгдсэн

“The HU хамтлаг оролцох байсан рок фестиваль товоо зарлажээ

“The HU хамтлаг оролцох байсан рок фестиваль товоо зарлажээ

Монголын “The HU” хамтлаг оролцож, тоглолтоо хийх байсан “Graspop Metal Meeting” хөгжмийн фестиваль товоо зарлажээ. Тодруулбал,  хөгжмийн фестиваль нь 2021 оны зургадугаар сарын 17- 20-ны өдрүүдэд болохоор шинэ товоо зарласан байна. Дэлхийн хэмжээнд 25 дахь жилдээ зохион байгуулж буй рок хөгжмийн фестивальд домогт “Aerosmith” оролцохоо дахин баталгаажуулсан аж.

Монголын “The HU” хамтлаг Франкфуртын тусгай үүргийн онгоцоор тавдугаар сард эх орондоо ирсэн. Тэд цар тахлын хөл хорионы улмаас Австрали улсад хоёр сар гаруй гацаж, эх орондоо ирээд байгаа билээ.

Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшигээс тодруулахад “The Hu” хамтлагийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрээр мэдээлж байна. Монголын “The HU” хамтлаг дэлхийн олон улс орноор аялан тоглолт хийж байгаад Австрали улсад хоёрдугаар сарын дундуур очсон. Тэр үед Австрали улс хилээ хаагаагүй байсан. Тэднийг очоод удаагүй байхад цар тахлын улмаас Австрали улс дахь бүх тоглолтууд цуцлагдсан. Мөн олон улсын нислэгүүд зогсч, эх орондоо ирэх боломжгүй болсон.

Австрали улсын Элчин сайдын яаманд хамгийн анх хандаж бүртгүүлсэн 30 хүний тоонд “The HU” хамтлагийнхан багтсан байдаг. Тус хамтлагийнхан өнгөрөгч хоёрдугаар сараас хойш эх орондоо ирэх хүсэлтийг тавьсан. Өнгөрсөн хугацаанд БНХАУ-ын Ухань хот руу ниссэн тусгай үүргийн онгоцоос хойш 12 удаагийн нислэг үйлдсэн. Энэ бүх нислэгт “The HU” хамтлагийг “Хүндэтгэх шалтгаантай иргэд биш” гээд хүсэлтийг нь хүлээж авдаггүй байсан.  Хамтлагийн залуус бидний шаардлагад маш хүндэтгэлтэй хандаж ирсэн. Өнөөдөр тавдугаар сар гарчихлаа. Өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд “The HU” хамтлагийнхан тэвчээртэй хүлээсэн. Харин энэ удаа Улсын онцгой комиссоос тус хамтлагийн удаа дараагийн хүсэлтийг хүлээн авч, харгалзан үзэх шаардлагатай гэж эх оронд нь авч ирсэн. Тэд  хэн нэгэн хүний боломжийг булаагаад эх орондоо ирсэн гэж битгий ойлгоорой. Тэд өмнө нь маш олон хүмүүсийг хүндэтгэн, явуулсан” гэдгийг хэлж байв.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
9
ХөөрхөнХөөрхөн
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж