Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдийн анхааралд | News.MN

Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдийн анхааралд

Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдийн анхааралд

Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдийн анхааралд

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу зургадугаар сарын 8-нд Сидней-Улаанбаатар, энэ сарын 10-нд Нурсултан-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэнэ гэдгийг Шуурхай штабаас мэдээлсэн.

Гадаад харилцааны яамны мэдээлснээр одоогийн байдлаар дэлхийн 45 улсаас 11.600 иргэн нутаг буцах хүсэлтээ өгчээ. Энэ тоо цаашид нэмэгдэх хандлагатай байгаа аж. Мөн  тусгай үүргийн хуваарьт нислэгийн товд өөрчлөлт оржээ. Тухайлбал, өнөө шөнө Австрали улсын Сидней хот руу тусгай үүргийн онгоц хөөрөх бөгөөд тус онгоцоор 250-270 орчим иргэн зургадугаар сарын 8-нд ирж, Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардана. Энэхүү нислэгийг хөөргөх үедээ Филиппин улсад түр зогсолт хийж, 200 орчим иргэнийг татан авахаар төлөвлөжээ.

Мөн ойрын хугацаанд БНХАУ-аас нутаг буцах хүсэлтэй 160 орчим иргэнийг татан авах ажлыг зохион байгуулах юм байна. Түүнчлэн Казахстан улс руу хөөрөх тусгай үүргийн нислэгээр 170 орчим иргэнийг татан авахдаа Киргиз, Узбекстанд гацаад буй монголчуудаа татан авчрахаар төлөвлөжээ. Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшигийн мэдээлснээр, анх удаа Төв Азийн орнуудаас иргэдээ татан авах юм байна. Гадаад дахь иргэдээ татан авах тусгай үүргийн нислэгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.

Тиймээс эх орондоо ирэх иргэд дараах шаардлагыг хангахыг албаныхан анхаарууллаа. Үүнд:

  • Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50 мянган төгрөг буюу нийт 1 050 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30 мянган төгрөг буюу нийт 630 мянган төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлөх.
  • Төлбөр хийхдээ тухайн иргэний регистрийн дугаар, овог нэр болон байрны төлбөр гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.
  • Тусгаарлах байрны төлбөрөө урьдчилан төлөөгүй иргэдийг онгоцонд суулгахгүйг анхаарах.
  • Мөн тусгаарлах байр руу хүргэх автобусны зардал болох 10 мянган төгрөгийг “Авто тээврийн үндэсний төв”-ийн Төрийн банкны 340004009911 тоот дансанд тушаасан байхыг анхааруулж байна.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бат 2020-06-06 68.100.237.110

Хөөргөх үедээ түр зогсолт хийнэ ! Монгол хэл , сэтгүүлзүй бас дампуурчээ . Төр дампуурчихаар бусад салбар ч аргагүй биздээ …

Avatar

Ulsiin ontsgoi bdald irgedees tulbur avahiig neg l oilgohgui yum 2 2020-06-06 219.167.63.158

Gadnii ornuudad shuud gertee hariad uhamsraaraa ger horiond bgaarai gj bgaa. Esvel hotel-uud ni ulsiin ontsgoi bdliin sangaasaa munguu avaad humuusiig bairluulj bgaa. Buur China-d gehed l bugd l gertee bsan sanagdaad bh yum.
Manaid bolohoor yadarj zovood bdgaa shavhaad gadaadaas arai gj ochood dahiad bas zarlaga gargaj horiond bh. Denduu hultsengui sonin ard irgedtei yumaa

Avatar

Emch 2020-06-06 174.234.138.28

Yu gej soliorood baigaa n**** be

Avatar

Зочин 2020-06-06 99.224.134.228

Ингэж чирэгдуулж байхаар, гэрт нь хорионд оруулаад гар утасны тусгай аппаар хөдөлгөөнийг нь хянаад байж болно. Энэ олон хунийг байрлуулах байрны боломж байхгүй. Гадны онгоцыг зүгээр оруулаад иргэдээ татаад байж болно.

Avatar

Bat 2020-06-06 107.218.48.92

Yadarsan toroo bitgii doromjilood baigaarai novshoo durandaa tenej ovchin avchihaad ynegyi ireh sanaatai yu avch baigaad bayarla

Avatar

Ulsiin ontsgoi bdald irgedees tulbur avahiig neg l oilgohgui yum. 2020-06-06 219.167.63.158

Ulsiin ontsgoi bdal zarlasan tohioldold yahaaraa irgediig hucheer horiond oruulaad, ter oruulah gazraa uursduu mungu tulj bgaag odoo boltol oilgohgui yum.
Uul ni ulsiin ontsgoi bdliin san gj bmaar sanagdah yum. Neg hunees say tug shuud hucheer avna gsn ug. 10,000hun geed tootsvol 10terbumiin hudalch hund shuud orlogo oloh shildeg arga sanagdah yum.
Yavj yavj gishuudiin hamaatan sadnii hotel, amraltiin gazart shuud orlogo shig l sanagdaj bna.

Avatar

gertee bgaa n 2020-06-06 103.57.92.107

Ter bayan gadaadaa suuj bai nofshoooo.

Avatar

ЯАГААД ?? 2020-06-06 76.120.135.96

ЕР НЬ БОЛ МОНГОЛ УЛС ГАДААДАД БАЙДАГ ХҮМҮҮСЭЭС АМЬДРАЛ ЗАЛГАЖ БАЙДАГ ЮМ БИШ ҮҮ ? ЭНЭ ОЛОН ГАДААДАД БАЙГАА ХҮМҮҮС НАРАН ШАРЛАГЫН ГАЗАР ХАЙЖ ЯВААГҮЙ БОЛОВ УУ

Avatar

Зочин 2020-06-06 202.126.89.161

Tegvel irehgui bj bolno shu de.

Avatar

Зочин 2020-06-06 202.126.90.157

Хөөрхий хүүхэдүүд ихэл дэм болж байна манай улсын хүн амын 3/1 нь гадаад байгаа юм байна.

Avatar

Зочин 2020-06-06 202.9.40.141

Ирэхгүй л байвал сайн сан.

Avatar

Ахмад настан 2020-06-06 68.82.177.15

Яг унэндээ арчаагуй, ажилгуй, алцайж хэвтээд халамж нэхэж архи гудардаг нь биш ажил амьдралынхаа толоо тэмцдэг, сурах мэдэхийг тэмуулдэг хумуус нь гадагшаа явсан байдаг юм даа. Тэд хичнээн ядарсан ар гэр ах дуугээ дэмждэг, улсад хичнээ валют оруулдаг гэж санана!!! 90 -ээд онд улс ядуу байхад энэ тэмцэлтэй залуучууд улсад орж ирж байсан валютын 20-30% -г явуулж байсан биз дээ. Тэгээд элэг нэгтэн нь ядарч зовж байхад хаалгаа таг тугжээд буруу хараад суучихсан, улс тун ховор байна шуу!!!

Avatar

Зочин 2020-06-06 150.129.141.144

Бас хулгай хийхээр …..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж