Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдийн анхааралд

Хуучирсан мэдээ: 2020.06.06-нд нийтлэгдсэн

Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдийн анхааралд

Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдийн анхааралд

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу зургадугаар сарын 8-нд Сидней-Улаанбаатар, энэ сарын 10-нд Нурсултан-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэнэ гэдгийг Шуурхай штабаас мэдээлсэн.

Гадаад харилцааны яамны мэдээлснээр одоогийн байдлаар дэлхийн 45 улсаас 11.600 иргэн нутаг буцах хүсэлтээ өгчээ. Энэ тоо цаашид нэмэгдэх хандлагатай байгаа аж. Мөн  тусгай үүргийн хуваарьт нислэгийн товд өөрчлөлт оржээ. Тухайлбал, өнөө шөнө Австрали улсын Сидней хот руу тусгай үүргийн онгоц хөөрөх бөгөөд тус онгоцоор 250-270 орчим иргэн зургадугаар сарын 8-нд ирж, Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардана. Энэхүү нислэгийг хөөргөх үедээ Филиппин улсад түр зогсолт хийж, 200 орчим иргэнийг татан авахаар төлөвлөжээ.

Мөн ойрын хугацаанд БНХАУ-аас нутаг буцах хүсэлтэй 160 орчим иргэнийг татан авах ажлыг зохион байгуулах юм байна. Түүнчлэн Казахстан улс руу хөөрөх тусгай үүргийн нислэгээр 170 орчим иргэнийг татан авахдаа Киргиз, Узбекстанд гацаад буй монголчуудаа татан авчрахаар төлөвлөжээ. Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшигийн мэдээлснээр, анх удаа Төв Азийн орнуудаас иргэдээ татан авах юм байна. Гадаад дахь иргэдээ татан авах тусгай үүргийн нислэгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.

Тиймээс эх орондоо ирэх иргэд дараах шаардлагыг хангахыг албаныхан анхаарууллаа. Үүнд:

  • Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50 мянган төгрөг буюу нийт 1 050 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30 мянган төгрөг буюу нийт 630 мянган төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлөх.
  • Төлбөр хийхдээ тухайн иргэний регистрийн дугаар, овог нэр болон байрны төлбөр гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.
  • Тусгаарлах байрны төлбөрөө урьдчилан төлөөгүй иргэдийг онгоцонд суулгахгүйг анхаарах.
  • Мөн тусгаарлах байр руу хүргэх автобусны зардал болох 10 мянган төгрөгийг “Авто тээврийн үндэсний төв”-ийн Төрийн банкны 340004009911 тоот дансанд тушаасан байхыг анхааруулж байна.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж