Мэргэшсэн жолоочийн шалгалтад 3637 хүнийг хамруулна | News.MN

Мэргэшсэн жолоочийн шалгалтад 3637 хүнийг хамруулна

Мэргэшсэн жолоочийн шалгалтад 3637 хүнийг хамруулна

Мэргэшсэн жолоочийн шалгалтад 3637 хүнийг хамруулна

Цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор жолооны сургалтын үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлээгүй байгаа билээ. Тиймээс хөл хорио тогтоохоос өмнө сургалтын төвд бүртгүүлж, шалгалт өгөх эрх нь үүссэн эсвэл шалгалтад тэнцээгүй 3637 иргэнийг мэргэшсэн жолоочийн шалгалтад хамруулахаар болжээ.

Иймд дээрх шалтгаанаар шалгалтын эрх нь программд хаагдсан иргэдийн шалгалтад хамрагдах хугацааг зургадугаар сарын 8-наас долдугаар сарын 8-ны өдөр хүртэлх 30 хоногийн хугацаагаар сунгажээ. Уг шалгалтад хамрагдаж чадаагүй иргэдийг яаралтай хамрагдахыг албаныхан анхааруулж байна.

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас 2010 оноос эхлэн мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх, лавлагаа олгох үйл ажиллагааг зохион байгуулж, одоогийн байдлаар улсын хэмжээнд 90 мянга гаруй мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгоод байгаа аж.

Дашрамд дуулгахад, мэргэшсэн жолоочийн шалгалтад бүртгүүлэх иргэдийг хөл хорионы хугацаа дуустал шинээр бүртгэхгүй бөгөөд дээрх нөхцлийг хангасан иргэд заагдсан хугацаанд шалгалтад хамрагдаагүй тохиолдолд шалгалт өгөх эрх нь хаагдах юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-06 64.119.22.209

МОНГОЛЫН ТӨРД ГАРСАН ЛУЙВАРЧИД БҮХ АШИГТАЙ БИЗНЕСИЙГ ӨӨРИЙН БОЛГОЖ СААД ТОТГОР ТАВЬДАГ НЭГ АРГА НЬ АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛААД Л ГҮЙЦЭЭ. ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ЭРХЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛГОЧИЖ БАЙГАА ЮМ. ТЭГЭЭД ЖИРИЙН ИРГЭД ЭРХЛЭХ ЭРХГҮЙ ЗӨВХӨН УИХ БАЙГАА ЛУЙВАРЧДЫН АРД БАЙГАА ТЭДЭНД ТӨЛДӨГ НӨХДҮҮД БОЛОН ТЭДНИЙ АХ ДҮҮ АМРАГ САДАН ЭХНЭР НӨХРҮҮДИЙНХ НЬ ДҮҮ ГЭХ УРГИЙН МОДНУУД ЭРХЛЭХ ЭРХТЭЙ БОЛЖ БАЙГАА ЮМ. МОНГОЛЫН ТӨР ИЙМ Л БАЙНА.

Avatar

Зочин 2020-06-06 64.119.22.209

МОНГОЛЫН ТӨР, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТНУУД ШАТ ШАТАНДАА ЛУЙВАРЧИН МӨНГӨ ХҮҮЛЭГЧ БОЛСОНЫ НЭГ ИЛЭРЭЛ НУГАЛАА ЗАВХРАЛЫН ТОД ЖИШЭЭ ЭНЭ МЭРГЭШСЭН ЖОЛООЧ ГЭХ ШҮҮ. ЗАМЫН ЦАГДААГИЙХАН ЗҮГЭЭР АНГИЛАЛ ХУДАЛДАХАА БАЙЧИХ ТЭГЭХ ЮМ БОЛ НААД МЭРГЭШСЭН ГЭДЭГ ЛУЙВАР ЧИНЬ БАЙХ ШААРДЛАЛАГҮЙ БОЛНО. С Д Е АНГИЛАЛУУДЫГ ХУДАЛДААД МӨНГӨ ТӨЛСӨН НӨХДҮҮДЭД ДАРЖ ӨГӨӨД БАЙХААР ТОМ ТЭРЭГНИЙ ОСОЛ АВААР НЭМЭГДЭЭД БАЙНА. ДАРАА НЬ БАС ЮУ ШААРДАХ УУ БАКАЛАВАРТАЙ ЖОЛООЧ ГЭЖ ДЭЭР СУРГУУЛЬ БАЙГУУЛАХ МУУ ЛУЙВАРЧИД.

Avatar

Зочин 2020-06-06 150.129.140.238

ЭНЭ ЭГЗЭГТЭЙ ЦАГ ҮЕД МОНГОЛЫН АРД ТҮМЭН МИНЬ ЭХ ОРНОО АРД ОЛНОО ЯДУУРЛААС АВРАХ ЭГЭЛ АРДЫН ХҮҮХДҮҮДИЙГ ОЛНООР НЬ СОНГООРОЙ ЭРЛЭГИЙН ЭЛЧ БОЛСОН АРДЫН АРДЧИЛСАН ХУВЬСГАЛТ ГЭЭД АЛЬ Ч НАМЫН НЭР ДЭВШИГЧИД БАЙНГА ХУДАЛ ЯРЬЖ ТА БИДНИЙ БАЯЛГААР ГАРАА УГААЖ АЬДРАЛД ИТГЭХ ИТГЭЛГҮЙ БОЛГОЖ БАЙНА ДАА. ЭРДЭНЭ МАГНАЙ АМАРЖАРГАЛ ДЭЛГЭРМАА ЭНХБАЯР ЛҮНДЭЭЖАНЦАН ЦОГТБААТАР МӨНХ ОРГИЛ ЭД БҮХИЙГ ХЭН НЬ ХЭН БЭ ГЭДГИЙГ ТА БИД ХАРСАН ҮЗСЭН ШИНЭ ҮЕИЙН ЗАЛУУСТ ӨӨРСДИЙН ШИНЭ НИЙГМЭЭ БАЙГУУЛАХ БОЛМЖИЙГ НЬ ОЛГОНО ОО МИНИЙ А

Avatar

Зочин 2020-06-06 66.181.161.64

Мэргэшсэн жолооч гэж хэн бэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж