Ажлын хэсэг үргэлжлүүлж хуралдана

Хуучирсан мэдээ: 2015.12.22-нд нийтлэгдсэн

Ажлын хэсэг үргэлжлүүлж хуралдана

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий А.Бакей гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийн хуралдаан түр завсарлаад байна. Тус хуралдаан 14.30 цагаас үргэлжлэх боллоо.

УИХ-аас хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн Сонгуулийн нэр бүхий гурван хуулийн төсөлтэй холбоотойгоор намын бүлгүүдээс оруулж ирсэн саналуудаа ажлын хэсгийн төвшинд хагалж буй аж. Гэхдээ санал хураалт эцэслээгүй байгаа тул ажлын хэсэг үргэлжлүүлж хуралдахаар болжээ.

Ажлын хэсэгт УИХ дахь нам эвслийн бүлгүүдээс гадна бие даагчдийн төлөөлөл багтсан юм. Тухайлбал, Ардчилсан намын бүлгээс тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн М.Батчимэг, УИХ дахь МАН-ын бүлгээс тус бүлгийн дарга С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар, УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс бүлгийн дарга Н.Батцэрэг, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, ИЗНН-ыг төлөөлж УИХ-ын гишүүн С.Оюун, бие даагчдыг төлөөлж Х.Болорчулуун гишүүн тус бүр багтан ажиллаж байгаа юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж