
Шинэхэн гэрлэсэн хосууд:
Эхний нэгээс хоёр жилээс анхны хүүхэд төрөх хүртэлх үе бол бие биедээ хамгийн их татагддаг, дур хүслээр бялхсан үе байдаг. Таны түүнгүйгээр амьдарч чадахгүй гэдэг мэдрэмж гэрлэлтэд хүргэнэ.
Энэ үед хайр, хүсэл мөрөөдөл, урам зоригоор дүүрэн энэ үеийг ашиглаж, гэр бүлээ бат бөх болгоход анхаарах хэрэгтэй. Та түүний хувьд, тэр таны хувьд хэн бэ гэдгийг сайтар тунгаа. Үлдсэн амьдралаа түүнтэй хамт туулахад бэлэн үү?
Хамтын амьдрал:
Үүнийг Мария бие биеэ таньж мэдэх үе гэж нэрлэжээ. Магадгүй энэ үед л хосууд бие биенийхээ урьд нь олж хараагүй байсан сэтгэлийн тэвчээр, суд дорой байдлын талаар үнэнийг олж мэднэ. Дөнгөж танилцсаны дараах, хүүхэдтэй болохын өмнөх энэ үед хосуудын үл ойлголцол нь тэднийг зорилгыг нэгтгэж чадахгүй байх тал бий.
Нэг нэгнээ төгс биш гэдгийг мэдсэний дараа бодит байдалтай нүүр тулгарсан хосууд салах хамгийн амархан замыг сонгодог нь харамсалтай. Тиймээс зорилго, үнэт зүйл нэгтэй байх нь бат бөх харилцааны түлхүүр юм шүү.
Гэр бүл зохиох
Энэ бол хосуудын хүүхэдтэй болж, байшин худалдан авч өөрийн гэсэн гэр бүлээ цогцлоон, завгүй, заримдаа галзуурмаар санагдуулдаг орчин үеийн амьдралтай хөл нийлүүлэн алхах гэж зүтгэдэг үе юм. Гэвч энэ бүхэн танаас маш их тэвчээр шаардана. Гэвч гэр бүлдээ л хамаг анхаарлаа тавь. Хэн нэгэндээ найдаад орхиж болохгүй. Гэр бүлд зайлшгүй шаардлагатай зүйл бол хосуудын нээлттэй, шударга байдал болон, хайр халамж юм.
Тэсрэлт: Хэдийд ч үүсч болно
Энэ үе бол бусад үе шатуудаас хамгийн хүнд нь. Яагаад гэвэл ийм зүйл хэдийд ч үүс болно. Энэ бол хамтын амьдралыг сүйтгэж мэдэх стресс юм. Тухайлбал хууран мэхлэлт, хэн нэгнээ алдах, өвчин, ажилгүй болох зэрэг нь үүний гол шалтгаан болдог.
Тухайн нөхцөл байдлаас хамааран өөрөөсөө эсвэл эхнэр, нөхрөөсөө дэм ав. Бэрхшээлийг ганцаараа үүрэх гэж бүү оролд.
Зөвхөн та хоёр:
Энэ үеийг хоосон үүр гэж нэрлэж болно. Хүүхдүүд өсч том болоод гэрээ орхиод явахад бүх зүйл хоосорсон мэт санагдана. Үнэндээ тийм биш. Та хоёр бодож байгаагаасаа илүү өнөр өтгөн болно. Мөн өнгөрснөө эргэн санаж, хөгжилдөж, бие биенийнхээ тухай илүү ихийг олж мэднэ. Зарим хосуудын хувьд тэднийг нэгтгэдэг юм байхгүй бол хамт амьдрах нь жинхэнэ там байдаг. Тиймээс та хоёрыг юу нэгтгэдэг бас юу холдуулдгийг санаарай.
Бэлтгэсэн Н.Энх