Нэрт жүжигчин Жулия Робертс 18 жилийн хамтын амьдралдаа цэг тавьж, зураглаач Дэнни Модерээс гэрлэлтээ цуцлуулан хоёр тийш болох шийдвэр гаргажээ. Гурван хүүхдийн эцэг, эх болсон тэд хамгийн сүүлд жилийн өмнө инстаграм хуудастаа хамт авахуулсан зургаа нийтэлсэн байна. Шүтэн бишрэгчид нь тэдний хамтдаа авахуулсан зургийг сүүлийн үед огт хараагүй аж.
Тэд хоёр тийш болж буй тухайгаа албан ёсоор мэдээлээгүй байгаа ч харилцаанд нь цав суусан гэх цуу яриа шинэ зүйл биш гэнэ. National Enquirer сэтгүүл гуравдугаар сарын дугаартаа жүжигчин бүсгүй өөр эртэй үнсэлцэж байсан тухай мэдээлжээ.
Хэдхэн сарын өмнө тэд "Оскар"-ын шагнал гардуулах ёслолын дараа саятан Брюс Боззигийн зохион байгуулсан үдэшлэг дээр хамтдаа харагдсан байна. Enquirer сэтгүүлийн гэрэл зурагчны мэдээлснээр, жүжигчин бүсгүй нөхөр Модерийнхээ нүдэн дээр Боззигийн гараас барьж, хацар дээр нь үнсчээ.
Робертс, Модер нарын үйл ойлголцол 20 жилийн өмнөөс эхтэй гэнэ. Тэднийг ид дурлалдаа шатаж явах үед Модер нүүр хувиргагч Вера Штаймбергээс гэрлэлтээ цуцлуулаагүй байсан аж.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ