Өдгөөгөөс 30 орчим жилийн өмнө Бээжингийн Тянь Ань Миний талбайд ардчилал, эрх чөлөөний төлөө жагсан, эрх баригчдад эсэргүүцлээ илэрхийлж байхдаа амиа алдсан иргэдийн дурсгалыг хүндэтгэн Хонгконг, Макаочууд жил бүр тайвнаар лаа барин жагсдаг.
Энэ жил коронавируст цар тахлаас үүдэн Хонгконгийн цагдаагийн газар 1989 оноос хойш дээрх арга хэмжээг анх удаа хориглосон юм.
Хэдий хорио цээр тогтоосон ч Хонгконгод олон мянган иргэн уламжлал ёсоор Викториа цэцэрлэгт хүрээлэнд цугларч, Тянь Ань Миний жагсаалын 31 жилийн ойг тэмдэглэн лаа барин жагссан байна. Цагдаа нар тус цэцэрлэгт хүрээлэнгийн эргэн тойронд хаалт тавьсан ч жагсагчид хаалтуудыг буулган, цэцэрлэгт хүрээнд нэвтэрчээ.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, жагсаал цуглаан тайван болж өнгөрсөн ч эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлэн 3,000 орчим хууль сахиулагч ажилласан байна. Эрх баригчдын зүгээс жагсагчид Бээжингийн батлах гэж буй Хонгконгод аюулгүй байдлыг сахиулах хуулийг эсэргүүцэн, байдал өөрөөр эргэж болзошгүй гэсэн болгоомжлол байсан юм.
Эх сурвалж: CNN
Заагч 2020-06-05 202.179.31.252
Хар гамингийн шээс минь танай хар хятад сүйрнэ за харж л бай хар коронагийн уурхай минь.
Зочин 2020-06-05 39.155.40.52
Fort Detrick lab Maryland Virus
Зочин 2020-06-05 66.181.161.105
hytaduud sain daraad og ih brirani l***r yron hichneen aral emzemshih ystoi ym