Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1530 хүн ажиглалтад байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:
-Өчигдөр ХӨСҮТ-ийн гурван лабораторид 715 хүнд хийсэн шинжилгээнээс 710 хүний хариу сөрөг гарлаа. Таван хүнээс коронавирус халдвар илэрлээ. ОХУ-ын ачаа тээврийн жолоочоос давтан шинжилгээгээр коронавируст халдвар илэрлээ.
Коронавируст халдварын батлагдсан 191 тохиолдлоос 70 хүн эдгэлээ. Өнөөдөр ХӨСҮТ-өөс таван хүн эдгэрч гарч байна. Өнөөдөр ХӨСҮТ-д 121 хүн эмчлүүлж байгаагаас хүндэвтэр 15 хүн байна. Эдгэж буй хүмүүсийн ихэнх нь оюутнууд аж.
ХӨСҮТ-ийн мэдээлснээр, коронавируст халдварын батлагдсан таван тохиолдлын дөрөв нь оюутан, нэг нь ОХУ-ын ачаа тээврийн жолооч аж. ОХУ-ын хүнс зөөдөг ачаа тээврийн жолооч зургадугаар сарын 3-нд орж ирснийг сэжигтэй тохиолдол гэж үзэн, Сэлэнгэ аймагт тусгаарлажээ. Түүний шинжилгээний хариунаас коронавирус илэрсэн учраас өнөөдөр ХӨСҮТ-д татан авчирч, эмчилгээнд оруулах ажил эхэлсэн байна.
ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.
Posted by News.mn on Thursday, June 4, 2020
Холбоотой мэдээ