Челси Премьер лигийн хамгийн үзүүштэй баг боллоо | News.MN

Челси Премьер лигийн хамгийн үзүүштэй баг боллоо

Челси Премьер лигийн хамгийн үзүүштэй баг боллоо

Челси Премьер лигийн хамгийн үзүүштэй баг боллоо

Английн хөлбөмбөгийн Премьер лигийн Челси баг баян эзэн, орос тэрбумтан Роман Абрамовичийн хүчинд 2020-2021 оны улиралд эрч хүчтэй, шинэ өнгө төрхтэйгөөр эргэн ирэх алхмуудаа хийсээр байна. Челси баг өнгөрөгч хоёрдугаар сард Нидерландын Аяакс багаас Марокко жигүүрийн тоглогч Хаким Зиешийг 40 сая еврогоор худалдан авсан бол өчигдөр/2020.06.04/ Германы шигшээ багийн авьяаслаг довтлогч Тимо Вернерийг Лейпциг багаас 64 сая еврогоор худалдан авсныг баттай эх сурвалжууд мэдээлж байна. Өдгөө 25 настай Тимо Вернер Лондонгийн багтай 2025 он хүртэлх таван жилийн гэрээ байгуулсан бөгөөд жил бүр 10 сая гаруй еврогийн цалин авах гэнэ.

Английн Ливерпүүл болон Манчестер Юнайтед багууд Тимо Вернерийн араас эрчимтэй хөөцөлдөж байсан боловч эцэст нь Т.Вернер Английн Лондон хотыг илүүд үзлээ.

Тимо Вернер энэ жил Германы Бундеслигт Лейпциг багийн бүрэлдэхүүнд нийт 29 тоглолтод оролцон 25 гоол оруулж, тус лигийн мэргэн буучдын жагсаалтанд Роберт Левандовскигийн ард хоёрдугаар байранд бичигдэж байна.

Тимо Вернер болон Хаким Зиеш нар энэ зун багтайгаа албан ёсоор нэгдэж, хамтарсан бэлтгэлд хамрагдаж эхэлнэ

Челси баг ийнхүү 2020 он гарсаар тун чадварлаг, олон багийн арааны шүлсийг асгаруулж байсан хоёр тоглогчийг эгнээндээ нэгтэж чадлаа. Ингэснээр тус багийн довтолгооны бүрэлдэхүүнд л гэхэд Кристиан Пулисик, Каллум Хадсон-Одои, Виллиан, Мэйсон Маунт, Хаким Зиеш, Тимо Вернер, Тамму Абрахам, Билли Гилмоур зэрэг сонголтуудтай боллоо. Гол нь энэ бүх тоглогчдыг тус багийн дасгалжуулагч Фрэнк Лампард хэрхэн зохицуулж, дасгалжуулахыг харах л үлдлээ.

Мөн тэдний солилцоо наймаа энэ хүрээд дуусч байна гэвэл үгүй. Челси баг одоогийн байдлаар Лейстер Сити багийн жигүүрийн хамгаалагч Бен Чилвелл болон Боруссиа Дортмунд багийн тоглогч Жэдон Санчо нартай нэр холбогдсоор байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ХөөрхөнХөөрхөн
11
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Лампард 2020-06-05 202.179.24.142

Пулишич, Тамми гээд зөв биччихвэл үхлээ юу, ккк

Avatar

зочин 2020-06-05 122.201.31.111

Гадаад нэрүүдийг яг тэгээд бичнэ гэсэн тодорхой дүрэм журам байхгүй шүү, хүн бүр өөрийнхөөрөө л тууж байгаа

Avatar

л**** 2020-06-05 14.6.94.215

Пулисич биш Пулисик энэ чинь америк тоглогч болхоос биш европ биш гөлөгөө

Avatar

Й 2020-06-05 124.158.126.197

Гоё шүү энэ бүхэн дуусхаар 08.15 нд лиг эхлэхээр гэртээ дуртай спортоо үзээд тухлан сууя даа манайх шинэ байранд орсон шинэ гэртээ орсоор спортоо үзээгүй л байна

Avatar

Зочин 2020-06-05 66.181.161.105

hoorhon ym yrifag pizdavtar ve te

Avatar

Зочин 2020-06-05 64.119.16.206

hairan werner tsenher bolchih gej

Avatar

zochin buuz 2020-06-05 103.57.93.15

** pisda gohinee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж