Кристиано Роналдо албан ёсоор тэрбумтан боллоо | News.MN

Кристиано Роналдо албан ёсоор тэрбумтан боллоо

Кристиано Роналдо албан ёсоор тэрбумтан боллоо

Кристиано Роналдо албан ёсоор тэрбумтан боллоо

Дэлхийн хөлбөмбөгийн өнөө цагийн өнгийг тодорхойлж буй Кристиано Роналдог тэрбумтан болсон тухай алдарт "Форбс" сэтгүүл мэдээллээ. Өдгөө 35 настай түүний хувьд 17 жилийн мэргэжлийн тамирчны замналдаа нийт 650 сая ам.долларын цалин авчээ. Өдгөө хэрэгжиж буй Италийн Ювентус багтай байгуулсан 2022 он хүртэлх гэрээ нь дуусахад энэ тоо 765 сая ам.долларт хүрнэ гэсэн тооцоог тус сэтгүүл гаргасан байна. Харин бусад 350 сая ам.долларын орлогыг К.Роналдо ивээн тэтгэгч байгууллага болон зар сурталчилгаанаас олжээ.

Кристиано Роналдо зөвхөн 2020 онд л гэхэд хөлбөмбөгийн тоглогчийн цалин болон Ювентус багаасаа хүртэх шагнал урамшууллаас 60 сая ам.доллар, Nike, Herbalife, Clear шампунь болон өөрийн нэрийн CR7 брэндээсээ 45 сая ам.долларын ашиг орлого олох аж.

Түүнээс өмнө идэвхитэй спортын замналаа үргэлжлүүлж байхдаа тэрбумтан болсон хоёрхон хүн байдаг бөгөөд үүнд мэргэжлийн гольфын домогт тамирчин Тайгер Вудс 2009 онд, мэргэжлийн боксын ялагдашгүй аварга Флойд Мейведер 2017 онд тус тус энэхүү амжилтын эзэд болж байжээ.

Харин Кристиано Роналдо тамирчин ахуйдаа тэрбумтан болсон гурав дахь эрхэм болсноос гадна багийн спортын тамирчин болон хөлбөмбөгийн тоглогч тэрбумтан болсон анхны тохиолдол болсон байна. Одоогийн байдлаар түүний араас мөнхийн өрсөлдөгч нь болох Лионель Месси тэрбумтан болоход ойрхон байгаа ажээ.

ЭХ СУРВАЛЖ: forbes.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

dd 2020-06-05 77.11.249.69

Ene olon jil zutgej bolj bhad K.Jennner gej huuhed terbumtan bolchihdog

Avatar

Гоё мэдээ 2020-06-05 140.112.103.127

Өөрийн мөнчигрөөрөө, өөрийн хөлс хөдөлмөрөөрөө Тэрбумтан боллоо, түүнээс илүү дэлхийд алдаршлаа, түүхэнд үлдэх хүн боллоо. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг энэ дэ.

Avatar

Зочин 2020-06-05 75.159.156.66

Майкл тэрбумтан болсоон гэхдээ тоглохоо больсноос хойш бизнёсээрээ.

Avatar

Зочин 2020-06-05 192.82.67.175

майкл жордан тэрбумтан болсон байх шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж