Хүний наймааны хохирогч болсон иргэдээ татан авна | News.MN

Хүний наймааны хохирогч болсон иргэдээ татан авна

Хүний наймааны хохирогч болсон иргэдээ татан авна

Хүний наймааны хохирогч болсон иргэдээ татан авна

НЭМЭЛТ 13:00 ЦАГ 

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас ээлжит мэдээллээ хийж байна. Өнөөдрийн байдлаар өрхийн ажиглалтад 903 хүн байна. Гэрийн ажиглалтад байгаа хүмүүст гэнэтийн шалгалт хийжээ. Шалгалтад 94 хүн хамрагдсан байна. Энэ үеэр 11 хүн гэртээ байгаагүй, хоёр хүний хаяг тодорхойгүй зөрчил илэрчээ. Зөрчилд хуулийн дагуу хариуцлага тооцохоор болжээ.

Оюутолгой компани Австрали улс руу ажилчдаа хүргэх болсонтой холбоотойгоор иргэдээ татан авахаар болжээ. Тусгай үүргийн нислэг зургадугаар сарын 6-нд хөөрөх юм.

АВСТРАЛИ, ЛАОС УЛСААС 250-270 ИРГЭН ДАВАА ГАРИГТ ЭХ ОРОНДОО ИРНЭ

Гадаад харилцааны яамны мэдээлснээр өнөөдрийн байдлаар дэлхийн 45 улсаас 11.600 иргэн нутаг буцах хүсэлтээ өгчээ. Энэ тоо цаашид нэмэгдэх хандлагатай байгаа аж. Мөн  тусгай үүргийн хуваарьт найман удаагийн нислэгийн товд өөрчлөлт оржээ. Тухайлбал, өнөө шөнө Австрали улсын Сидней хот руу тусгай үүргийн онгоц хөөрөх бөгөөд тус онгоцоор 250-270 орчим иргэн зургадугаар сарын 8-нд ирж, Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардана. Энэхүү нислэгийг хөөргөх үедээ Филиппин улсад түр зогсолт хийж, 200 орчим иргэнийг татан авахаар төлөвлөжээ.

Мөн ойрын хугацаанд БНХАУ-аас нутаг буцах хүсэлтэй 160 орчим иргэнийг татан авах ажлыг зохион байгуулах юм байна. Түүнчлэн Казахстан улс руу хөөрөх тусгай үүргийн нислэгээр 170 орчим иргэнийг татан авахдаа Киргиз, Узбекстанд гацаад буй монголчуудаа татан авчрахаар төлөвлөжээ. Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшигийн мэдээлснээр, анх удаа Төв Азийн орнуудаас иргэдээ татан авах юм байна. Гадаад дахь иргэдээ татан авах тусгай үүргийн нислэгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.

НУУЦААР НИСЛЭГ ҮЙЛДЭХГҮЙ

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.МӨНХТҮШИГ:

-Бид Австрали улсаас иргэдээ татан авах зөвшөөрлөө өнөө өглөө албан ёсоор авлаа. Өнөө шөнө нислэг үйлдэнэ. Австрали улсаас нутаг буцах хүсэлтэй 1200 хүний өргөдлийг хүлээн авч, өмнөх шаардлагуудын нэгэн адил иргэдийн нэрсийг бүртгэсэн. Нууцаар нислэг үйлдэхгүй. Эх орондоо буцах хүсэлтэй хүмүүсийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа ч зарим улсаас нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо буурч байна. Эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн тухайд, Азид 5500, Европын улс орнуудаас 2200 иргэн өргөдөл, хүсэлтээ өгсөн. Эдгээр иргэний санал хүсэлт өргөдлийг Гадаад харилцааны яам, Улсын онцгой комиссын шуурхай штабаас тухай бүрт танилцаж байна.

Токио хот руу энэ сарын 11-ний өдөр тусгай үүргийн онгоц хөөргөж, оюутны байрнаас гарсан, хичээл нь амарсан, хүнд нөхцөлд байгаа оюутнуудаа татан авна. Японоос эх орондоо буцах хүсэлтэй 1400 иргэн байгаа юм. Мөн Энэтхэг улсаас 230 орчим ламхай нарыг татан авахдаа Лаос улсаас нутаг буцах хүсэлтэй 13 иргэнээ татан авна.

Энд нэг зүйлийг онцлоход, БНСУ транзит нислэгт хориг тавьсантай холбогдуулан Сөүл рүү хөөрөх тусгай үүргийн нислэгийн хуваарьт өөрчлөлт ороогүй. Энэ асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцэж байна. Зургадугаар сарын 18-нд Сөүл рүү үйлдэх тусгай үүргийн нислэгээр иргэдээ татан авахаар төлөвлөөд байна. Транзит зорчигч авахгүй гэсэн шийдвэрийн тухайд зарим зүйлийг тодруулах шаардлагатай байна. Энэ асуудлыг аль болох нааштай шийдвэрлэхээр болж байна.

Дараа нь зургадугаар сарын 19-нд Франкфуртээс иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тусгай үүргийн нислэгээр 2000 гаруй иргэнээ татан авсны дараа тусгаарлах байрны нөөц, халдварын эрсдлийг тооцож, тусгай үүргийн нислэгийг хөөргөх тухай асуудал яригдана. Харин зургадугаар сарын сүүлээр үйлдэх нислэгүүдийн чиг тодорхойгүй байна. Бид одоогоор судалж байна. Өөрөөр хэлбэл, тусгаарлах байрны сулрах хугацаанд өөрчлөлт орж байгаа учраас зургадугаар сарын сүүлээр үйлдэх нислэгүүдийг тодорхой хэлэх боломжгүй.

Гададад гацсан, хүнд байдалд орсон иргэдийн дунд хүний наймааны хохирогч болсон хүмүүс ч бий. Малайзад хүний наймааны хохирогч болсон хүмүүс байгаа. Хоёр иргэн хүний наймааны хохирогч болсон. Дахин гурван иргэн хохирогч болсон байж болзошгүй. Таван иргэнийг эх оронд нь татан авах үйл ажиллагааг зохион байгуулахаар яригдаж байна гэлээ.

Манай улс өнгөрсөн хугацаанд гадаадын 30 улсаас 9060 иргэнээ татан авчирчээ. Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр, зургадугаар сарын 24-ний өдрөөс өмнө эх орондоо ирж тусгаарлагдсан иргэд УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтад оролцох боломжгүй аж. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үүднээс хуулийн дагуу иргэдийн сонгох эрхэд хязгаарлалт тавьж буй юм байна.

СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ МАТЕРИАЛ ТАРААХДАА АЙЛЫН ХААЛГА ТОГШИХГҮЙ БАЙХ ЖУРМАА БИЕЛҮҮЛЬЕ

ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах хэлтсийн дарга хурандаа П.ЭРДЭНЭБАТ:

Өрхийн тусгаарлалтад шилжсэн иргэд  14 хоногийн дэглэм сахиагүй зөрчил гаргаж байна. Ажиглалтад байх ёстой ч бүртгэлтэй хаяг дээрээ байгаагүй  14 иргэний зарим нь хөдөө явж, зусланд гарсан байсан. Мөн тусгаарлах байрнаас гарч, гэрийн ажиглалтад шилжсэн Хан-Уул дүүргийн харьяа иргэн 47 настай Батсүх  дэглэм сахилгүй ах дүү нартайгаа архидан согтуурсан зөрчил гаргасанд хуулийн дагуу хариуцлага тооцно. Энэ мэтчилэн өрхийн тусгаарлалтад гарсан иргэдээс нийт 26 зөрчил илэрлээ. Мөн Сонгуулийн сурталчилгааны материал тараахдаа айлын хаалга тогшихгүй байхаар журамд заасан. Үүнийг биелүүлж ажиллахыг хүсье.

ТУСГААРЛАХ БАЙРНЫ ХУГАЦААНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

Хил, хорио цээрийн хяналтын газрын Улсын ахлах байцаагч Т.ТӨМӨРБААТАР:

-Одоогоор 11 боомт хөдөлгөөнтэй байна. Буянт-Ухаа, Алтанбулаг, Дорнодын хоёр боомт, Замын-Үүдийн боомт, Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги Мандалын боомтуудад нийт 485 байцаагч хяналт тавин ажиллаж байна. Буянт-Ухаа боомтод тусгай үүргийн нислэгт хяналт тавьж байна.

ХӨСҮТ-өөс мэдээлснээр, коронавируст халдварын батлагдсан 191 тохиолдол байна. Тиймээс бид сонор сэрэмжээ алдаж болохгүй. Өвчний шинж тэмдэг балархай хэлбэртэй, клиник шинж тэмдгүүд өөрчлөгдөж байгаа тул  тусгаарлах байрны хугацааг өөрчлөх зайлшгүй шаардлага гарч байна. Дулааны улиралд иргэд амны хаалтаа тогтмол зүүж, гараа тогтмол угаахыг зөвлөе. Гар угаах нөхцөлгүй үед гар ариутгагч хэрэглэх хэрэгтэй.

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ДЭРГЭДЭХ ШУУРХАЙ ШТАБААС МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ

Улсын онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабаас тусгай үүргийн нислэг хөөргөх асуудлаар өнөөдөр /2020.06.05/ мэдээлэл хийнэ. Энэ сард манай улс Казахстан, Токио, Энэтхэг, БНСУ зэрэг орнууд руу найман удаа нислэг үйлдэж, 2000 орчим иргэнээ татан авах юм.

Манай улс өнгөрсөн хугацаанд буюу 2020 оны нэгдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 29-ний хооронд нийт гадаадын 30 орноос агаарын замаар 3488, автозамаар 5580, нийт 9068 иргэнээ эх оронд нь авчраад байгаа билээ.

Б.ЦЭЦЭГ

УОК-ийн шуурхай штабаас мэдээлэл хийж байна.

Posted by News.mn on Thursday, June 4, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-05 118.1.178.147

Оюутанаа татна гэж дандаа худлаа ярих юмаа

Avatar

Зочин 2020-06-05 211.36.158.81

ene chigeeree hezee bugdiin avahgaad baigaa yum be? 2000aar avlaa gehed ene jild bagtaj duusahguinee taminee . hurdan aav eej ger bul deeree ochimoor baina.

Avatar

Minii l bodol 2020-06-05 202.55.188.44

Govi 40 hurdeg sh de. 30 ornoos 9068 huniig tataj avsan gej b.a Ene baga too yu. Hiigeed b.gaa ajliig harah sonsoh nud chihgui boloo yu. Ene gadaad b.gaa humuus bi l gesen amia bodson b.hiim. Muugaar bodood dotroo aldchihval irehgui l dee. Dotroo aldah shaltaa ni Ted uursduu bolno gej bodohgui

Avatar

Хишгээ 2020-06-05 66.181.189.110

Хятад улсад байгаа.
Оюутанаа татаж аваачээ

Avatar

Зочин 2020-06-05 66.181.189.110

Хятад улсадбайгаа оютанаа татажаваачээ

Avatar

Зочин 2020-06-05 103.57.95.215

Hurelsuh gadaadaas bolovsroltoi uhamsartsi zaluuchuudiig avchirahaas g*** boltloo aij bna.bid eniig martahgui.Bid songoltoo hiisen.Mongolg Ardchilsan Mongol YLNA.

Avatar

Жийгээ 2020-06-05 77.242.86.11

Гаднаас иргэдээ авахдаа 5 шаардлага тавиж байгаа. Жирэмсэн, Өндөр настан,Хүнд өвчтэй,Хүүхэд гээд аваад байгаа гнсэн байж тусшаарлалт дуусангуут аль яаг гадуур гараад шоудаад байна.

Avatar

Зочин 2020-06-05 202.126.90.136

Энэ ОБЁГ дарга Бадрал АТГ т яллагдагчаар татагдсан нөхөр ямар учиртай элчин болов жинэхэн төрөөс төрсөн тэрбумтан гэж энэ луйварчинг хэлнэ дээ. Онцгойнхон өөрсдөө ч маш дургүй болсон дэд дарга Ууганбаяр нь ч ялгаагүй өөрийгөө магтсан бас л луйварчин гар

Avatar

Зочин 2020-06-05 117.111.10.214

Солонгост 7 сард 40 хүртэл халдаг энд хаагдсан монголчууд цус харвачихгүй шиг тэсэж үлдэх гэж амь тэмцэх байх даа та нар юу бодож бн дарга нар аа

Avatar

Зочин 2020-06-05 122.201.19.99

umnu ni tegeed yaagaad tsus harvahgyi baigaad baij bolsiin tenegee

Avatar

Зочин 2020-06-05 211.36.136.157

harwaj horwoog orhison gvmvvs zondoo bdag shvv. medeelel hiideggvi l bolhoos bish

Avatar

Зочин 2020-06-05 172.58.139.76

Mongoliin Tor gadaadad ih yum amjuuldag boljee har tamhi naimaalna hun naimaalna

Avatar

Заагч 2020-06-05 202.179.31.252

Хар хятадаас гамин болсон луухаануудыг авмааргүй байнаа маш аюултай корона хархнууд ирнэ.Бүү авчир.

Avatar

Зочин 2020-06-05 122.201.21.118

Хүний наймааны хохирогч болно гээдэг чинь тэнэг шуналтай холбоотой, Манай төр засаг дэндүү өгөөмөр юм уу даа: Зээл аваад гэрээний хугацаандаа төлөөгүй нь хожино. Төрд дараа бололгүй мөрөөрөө явсан нь шударга иргэн байхын хэрэг байна уу даа…

Avatar

Аниа 2020-06-05 39.115.114.99

10 хэдэн жилийн өмнө 1 солонгос хүн ингэж асуусан. Танай монгол хүүхдүүд сургуулийн насныхан 2000 гарсан хүүхэд орж ирчээд сургуульд явж байгаа нь одоо 300 аад л хүүхэд . бусад нь хаана байгаан олооч гэсэн. Яаж одохоо ч мэдэхгүй хүүхдийн наймаа байгаа байх

Avatar

Шодоргос 2020-06-05 103.80.211.37

ТОкиогоос оюутан авна гэнэ үү. Тэр өндөр настан, хүүхэд авчрах юу болж байна. Худлаа пальдигдаад баахан эрх мэдэлтнүүлийн хүүхэд авчрах вий дээ.

Avatar

Зочин 2020-06-05 64.119.26.14

орон нутаг руу ч хүн наймаалцдаг

Avatar

иргэн 2020-06-05 122.201.31.91

Сонгуулийн сурталчилгаа дүрэм журам гэж байхгүй олноор нь цууглуулж байна.Бид дотооддоо алдвал туйлын аюултай шүү. Онцгой комисс сайн ажиллаж арга хэмжээ авахгүй бол болохгүй боллоо шүү.

Avatar

woooow монголчууд болжмороороо Йвстрали нисчихлаа гэж үү 2020-06-05 139.28.216.148

тээр хол нисээд хүрч байгааг бодоход ч манайхан холын зайн нислэг хийж чадахаар том болжээ.
Одоо харин болжмороо сольж бүргэд болгоод ганц дэвэлтээр хүрдэг болох хэрэгтэй дээ.

Avatar

Зочин 2020-06-05 64.119.20.140

Харин мундаг байна,

Avatar

zochin 2020-06-05 202.179.26.179

baruun aimgiinchan ulam teneg boldog,ter chil boomtoo sain chaagaach,Oros ulsad aimaar bna.

Avatar

иргзн 2020-06-05 202.179.26.155

ингэж Зөөвөрлөж байж Сонгуулиа хошлуулах юм болох вий дээ, УОК-ын цаана чинь Суртчилгаа гээд ЗАМБАРААГАА АЛДЛАА Ш ДЭЭ

Avatar

Зочин 2020-06-05 103.229.123.138

nepalin deremchid bidend japan zaluug shariin sahshin ter tusma neg muuhai har gelugba josni haraalin bayara yun surtein. Pohtal hiiged yalsan gebel enduurel biz dee. shar hubalz nariin uibagui yabdala bolio. hariuga abhaa Triada buleg medegdjina. shashin toriin huuliar lam nar tor barih josnoos hol baisan deer shuu . jaapn ard tumen im har boo morgol tuba shashin shutehgui huulitai. hakuha ene yamar muuhai doromjilol bolsinboll. yaj ingey chadjina. eh oronchidiin bayar GUMUDAN SELPAN NIHAL

Avatar

Зочин 2020-06-05 103.229.123.138

Hakuho dabaajargal tailbar husjina. hakuho ih abargiig buudha shashin shutdeg bolgoy haruuldag yaamr gutamshigtai yum boloo. japan ard tumen buudha ter tusma shagya buddha shutehgui yala suuyina. eh oron ard tumenes urabsan bol yadiin. mongoliin ard tumeniig shariin shashin gelugba josor tarjirka agtag geed baiga nepal lamaahai dain zarlajina.

Avatar

Зочин 2020-06-05 139.5.216.136

Ойлгохыг хичээгээд барсангуй,ямартай сумочин хакухо гэдэг хунтэй холбоотой юм шиг бна

Avatar

Зочин 2020-06-05 172.58.139.76

Hakuho nepaltai daitsan yum uu? kkk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж