Covid-19: Дэлхий даяар хоногт 129 мянган шинэ тохиолдол бүртгэгдэв | News.MN

Covid-19: Дэлхий даяар хоногт 129 мянган шинэ тохиолдол бүртгэгдэв

COVID-19

Covid-19: Дэлхий даяар хоногт 129 мянган шинэ тохиолдол бүртгэгдэв

Covid-19: Дэлхий даяар хоногт 129 мянган шинэ тохиолдол бүртгэгдэв

Дэлхий даяар сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн 129 мянга гаруй шинэ тохиолдол, 5000 гаруй нас баралт бүртгэгджээ. Өнөөдөр (2020.06.05)-ийн байдлаар нийт халдвар авагсдын тоо дэлхийд 6,692,686 болсон бол нас барагсдын тоо 392,286-д хүрсэн байна.

Эдгэрсэн хүний тоо 3,241,891 байгаа бол халдварын идэвхтэй тохиолдлын тоо 3,058,509 болж, 55 мянга гаруй хүний биеийн байдал хүнд байгаа аж. Дээрх тоо баримтуудаас харахад дэлхийн нэг сая хүн тутмын 859 нь коронавирусийн халдвар аваад байгаа бол нэг сая хүн тутмын 50 нь уг халдварын улмаас нас баржээ.

АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн /CDC/ захирал Роберт Редфилд хүн хоорондын зай барих дурмийг чандлан сахих болон улирлын томуугийн эсрэг вакцин хийлгэх нь коронавирусийн эсрэг вакцин гартал иргэдийг хамгаалах хамгийн сайн арга гэж үзжээ. Түүний хэлснээр, ханиадны улирал эхлэхэд коронавирус дахин эрчимжиж магадгүй бөгөөд томуугийн вакцин энэ эрсдлийг бууруулах магадлалтай гэж найдаж байгаа аж. Америкчуудын 47 орчим хувь нь томуугийн эсрэг вакцинд хамрагддаг бөгөөд тус улсад арваас арванхоёрдугаар сард коронавирус дахин эрчимжиж, нөхцөл байдал улам хүндэрч болзошгүй гэж судлаачид үзэж байна.

Халдвар авсан хүний тоогоор тэргүүлж буй 10 улсын мэдээдэл (2020.06.05-ны 09.00 цагийн байдлаар)

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-05 122.201.31.171

Одоо америкт нөгөө корона ч замаа алдсан байхаа бөөн үймээн хөл хөдөлгөөн энэ чинь тэгээд л тал тал тийшээ тархана л даа манайх хилээ хаалттай л байлгахгүй бол хавтгай тархалт болоход маш ойрхон

Avatar

Зочин 2020-06-05 202.9.46.87

франц хаачив

Avatar

ЭМЧ 2020-06-05 150.129.140.238

МОНГОЛЫН АРД ТҮМЭНДЭЭ ШИНЭ ӨГЛӨӨНИЙ МЭНД ХҮРГЭЕ. ЗОВСОН УЛС ОРНОО ЯДАРСАН АРД ТҮМНЭЭ АВРАХ ЧУХАЛ ЦАГ ҮЕД ИРЭЭД БАЙНА. ШИНЭ НИЙГЭМ УЛС ТӨРИЙН АМЬДРАЛЫГ ЗӨВ ХҮН ЗӨВӨӨР УДИРДАН ЗАЛЖ ЭГЭЛ АРД ТҮМНИЙ ЭГЭЛ ХҮҮХДҮҮД Л ЭХ ОРНОО АРД ТҮМНЭЭ ГЭНЭ ШҮҮ ДЭЭ УЛС ТӨРИЙН ШИНЭ ХҮЧИН ХҮН НАМЫН ЗАЛУУСЫГ ЭЛЭГ НЭГТ МОНГОЛЧУУД МИНЬ СОНГОЖ ЭХ ОРНЫХОО ХУВЬ ЗАЯАГ ДААТГАЯ.

Avatar

Зочин 2020-06-05 202.9.46.87

ГУЦОО

Avatar

Зочин 2020-06-05 202.9.46.87

“ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ” ЭВСЛИЙН Б.МӨНХСОЁЛ 3.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖ, 2.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АВЛАГАТАЙ

Avatar

Зочин 2020-06-05 202.126.90.123

Тонил цаашаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж