Дэлхий даяар сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн 129 мянга гаруй шинэ тохиолдол, 5000 гаруй нас баралт бүртгэгджээ. Өнөөдөр (2020.06.05)-ийн байдлаар нийт халдвар авагсдын тоо дэлхийд 6,692,686 болсон бол нас барагсдын тоо 392,286-д хүрсэн байна.
Эдгэрсэн хүний тоо 3,241,891 байгаа бол халдварын идэвхтэй тохиолдлын тоо 3,058,509 болж, 55 мянга гаруй хүний биеийн байдал хүнд байгаа аж. Дээрх тоо баримтуудаас харахад дэлхийн нэг сая хүн тутмын 859 нь коронавирусийн халдвар аваад байгаа бол нэг сая хүн тутмын 50 нь уг халдварын улмаас нас баржээ.
АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн /CDC/ захирал Роберт Редфилд хүн хоорондын зай барих дурмийг чандлан сахих болон улирлын томуугийн эсрэг вакцин хийлгэх нь коронавирусийн эсрэг вакцин гартал иргэдийг хамгаалах хамгийн сайн арга гэж үзжээ. Түүний хэлснээр, ханиадны улирал эхлэхэд коронавирус дахин эрчимжиж магадгүй бөгөөд томуугийн вакцин энэ эрсдлийг бууруулах магадлалтай гэж найдаж байгаа аж. Америкчуудын 47 орчим хувь нь томуугийн эсрэг вакцинд хамрагддаг бөгөөд тус улсад арваас арванхоёрдугаар сард коронавирус дахин эрчимжиж, нөхцөл байдал улам хүндэрч болзошгүй гэж судлаачид үзэж байна.
Халдвар авсан хүний тоогоор тэргүүлж буй 10 улсын мэдээдэл (2020.06.05-ны 09.00 цагийн байдлаар)
Холбоотой мэдээ