Сэрэмжлүүлэг: Усны ослоор таван хүүхэд энджээ

Хуучирсан мэдээ: 2020.06.05-нд нийтлэгдсэн

Сэрэмжлүүлэг: Усны ослоор таван хүүхэд энджээ

Сэрэмжлүүлэг: Усны ослоор таван хүүхэд энджээ

Зуны цагт иргэд хамт олон, гэр бүл, найз нөхдийн хамт гол, мөрөн, нуурын эрэг дагуу амарч зугаалан үер, усанд осолдох эрсдэл ихэсдэг. Урин дулааны улирал эхэлснээс хойш буюу тавдугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 11 удаагийн усны осол гарч, 13 хүн амь насаа алджээ. Үүний 8 нь том хүн, 5 нь хүүхэд аж. Энэ нь иргэдийн санамсар болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүджээ.

Иймд амралтын өдрүүдэд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж