Дуу цахилгаантай, аадар бороо орно | News.MN

Дуу цахилгаантай, аадар бороо орно

Дуу цахилгаантай, аадар бороо орно

Дуу цахилгаантай, аадар бороо орно

Өнөөдөр нийслэлд өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Шөнөдөө үүлэрхэг, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Баян-Өлгий, Ховдын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Малчид, иргэдийн анхааралд: Өнөө, маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүсэж, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

2020 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 05-НЫ 20:00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын зарим газраар, төвийн аймгуудын хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи: Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, бусад нутгаар секундэд 13-15 метр, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Онон, Балж, Улз голын хөндийгөөр 2-7 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Монгол-Алтайн нуруугаар 10-15 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

2020 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 06-НААС 10-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Энэ сарын 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 7, 9-нд нутгийн хойд хэсгээр, 8-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 6-нд ихэнх нутгаар, 7-нд нутгийн зүүн хагаст, 8-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Зургадугаар сарын 6-нд нутгийн баруун хэсгээр, 7-нд нутгийн хойд хэсгээр, 8-нд ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЭГЭЛ МОНГОЛ 2020-06-05 150.129.140.238

МОНГОЛЫН АРД ТҮМЭНДЭЭ ШИНЭ ӨГЛӨӨНИЙ МЭНД ХҮРГЭЕ. ЗОВСОН УЛС ОРНОО ЯДАРСАН АРД ТҮМНЭЭ АВРАХ ЧУХАЛ ЦАГ ҮЕД ИРЭЭД БАЙНА. ШИНЭ НИЙГЭМ УЛС ТӨРИЙН АМЬДРАЛЫГ ЗӨВ ХҮН ЗӨВӨӨР УДИРДАН ЗАЛЖ ЭГЭЛ АРД ТҮМНИЙ ЭГЭЛ ХҮҮХДҮҮД Л ЭХ ОРНОО АРД ТҮМНЭЭ ГЭНЭ ШҮҮ ДЭЭ УЛС ТӨРИЙН ШИНЭ ХҮЧИН ХҮН НАМЫН ЗАЛУУСЫГ ЭЛЭГ НЭГТ МОНГОЛЧУУД МИНЬ СОНГОЖ ЭХ ОРНЫХОО ХУВЬ ЗАЯАГ ДААТГАЯ.

Avatar

Зочин 2020-06-05 150.129.143.181

Худалаа шаагаад л байх юм

Avatar

1234546 2020-06-05 49.0.212.127

Гэхдээ Ц.Нямдоржоос дээр дээ, дэмжиж байна

Avatar

УЛААНГОМ 2020-06-05 150.129.143.181

ХУДЛАА ШААГААД Л БАЙХ ЮМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж