Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэрэг шүүхэд шилжжээ | News.MN

Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэрэг шүүхэд шилжжээ

Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэрэг шүүхэд шилжжээ

Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэрэг шүүхэд шилжжээ

Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр /2020.06.04/11.00 цагт эхэлсэн.

Шүүх хуралдаанаар яллагдагч нарыг өнөөдрөөс шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны зургадугаар сарын 11-ний өдрийн 11.00 цагт товлон зарлав.

Шүүхээс гэм буруугийн шүүх хуралдаан хүртэл яллагдагч Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус, тус хэвээр үлдээв.

Харин яллагдагч Ж.Эрдэнэбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, яллагдагч Б.Отгонбаатарт авсан хязгаарлалт тогтоох, бусадтай уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдөрөөс эхлэн тус, тус өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “…шүүх яллагдагчид мөнгөн хэлбэрээр барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч болно.”, мөн хуулиийн 4 дэх хэсэг “Барьцааны хэмжээг яллагдагчийн холбогдсон гэмт хэргийн шинж, …байдлыг харгалзан тогтооно.” гэж заасны дагуу яллагдагч Ж.Эрдэнэбатад 10 тэрбум төгрөгийн,  яллагдагч Б.Отгонбаатарт 10 тэрбум төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 2020 оны зургадугаар сарын 09-ний өдрийн дотор шүүхийн тусгай дансанд байршуулахыг үүрэг болгож шийдвэрлэлээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэг “Барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авахад шүүх, …дуудсан цагт ирэх, …саад учруулахгүй байх үүргийг яллагдагч нарт үүрэг болгож, мөн хуулийн 14.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар “Барьцаалуулагч нь өөрийн үүргээсээ татгалзаж барьцааны мөнгийг буцаан авах хүсэлт гаргасан нь яллагдагчид авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих үндэслэл болно.” гэснийг дурьдаж шийдвэрлэв.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-04 202.9.40.90

Шал худал зохиомол хэрэг байхаа

Avatar

Зочин 2020-06-04 64.119.18.96

ter baitguia mongotei yum chini toohgui biz

Avatar

Зочин 2020-06-04 162.208.51.88

Хаха 10 тэр бум гэсэн тоог хаанаас гаргаж ирдийн болдоо. Өөрсдөө шүүгч прокурор нь авах авилгынхаа ханшыг тогтоогоод бгаан бналдаа

Avatar

123456 2020-06-04 49.0.212.127

Азны коля

Avatar

Zochin 2020-06-04 66.181.161.25

Ene muu hun de, Selengechuud tanidag inee teree gej haralgui, nutag orniihoo ireeduig harah tsag ni bolson shuu

Avatar

Irgen 2020-06-04 202.126.90.133

songuuliar ursuldugch nariinx xiij bgaa ajil uu

Avatar

Зочин 2020-06-04 202.9.46.248

20 тэрбум өгч байж хоригдохоос аврагдах нь дээ ж. эрдэнэбат хулгайч минь

Avatar

ИРГЭН 2020-06-04 202.21.127.168

Монголчуудаа Та бүхэн Монголд чанаргүй их сургуулиудаар дүүрлээ гэдэг. Наад балай чинь өөрийн төгссөн Худалдааны ТМ- ээ их сургууль болгож, Баянхонгорт байсан салбарыг хувьдаа авсан шүү

Avatar

Zochin 2020-06-04 64.119.17.224

Nuhriinhuu araas h**** shaaj baigaa yum baihdaa Hyrelsukh araich ygyi bailgyi dee Albaar iim medeelel yavaad baina uu .Chimeegyi baij baisnaa genethen l Namiin nuhduu h9ngiloor chireed unav

Avatar

Сонгогч 2020-06-04 202.126.89.154

Хүрэлсүхийн хонзон хэтэрч байна даа.

Avatar

Зочин 2020-06-04 122.201.31.205

10 тэрбум төгрөг гарга гэж шийдвэр гаргасан нь биелэгдэх боломжгүй, зүгээр л даапаалсан шийдвэр биш биз????

Avatar

Зочин 2020-06-04 202.9.46.248

төрөөс хулгайлагч ми овогтын бүлэглэлд энэ байтугай мөнгө байгаа ш дээ

Avatar

aimaar2 2020-06-04 202.9.46.248

Ж.Эрдэнэбатад 10 тэрбум төгрөгийн, яллагдагч Б.Отгонбаатарт 10 тэрбум төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зургаадугаар сарын 9-ний өдрийн дотор шүүхийн тусгай дансанд байршуулахыг үүрэг болгож шийдвэрлэлээ

Avatar

Иргэн 2020-06-04 139.5.217.18

Хулхи,Хулиган Хүрэлсүхийн найруулсан хор дуусаагүй байгаа юм уу??

Avatar

Өөдгүй хүн шүү энэ Ж. Эрдэнэбат 2020-06-04 103.212.116.223

Жирийн иргэдэд дээрэлхүү зан чинь жигшил зэвүүцэл хүргэсэн. Юм нэгээрээ дуусахгүй юм даа.
Нүгэл нь нүдээрээ гарч байгаа юм байна

Avatar

м.энхболдын хамаатан 2020-06-04 202.9.46.248

хүн нь өөрөө боловсрол муутай өөдгүй юм чинь өөдгүй л байж таараа

Avatar

зочин 2020-06-04 66.181.180.183

Багш минээ 10 тэрбум төгрөг гэнэ үү? Ийм мөнгө хувь хүнд байнаа?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж