АНУ: Хятадын онгоцуудыг хүлээж авахаа болино гэж сүрдүүлэв

Хуучирсан мэдээ: 2020.06.04-нд нийтлэгдсэн

АНУ: Хятадын онгоцуудыг хүлээж авахаа болино гэж сүрдүүлэв

АНУ: Хятадын онгоцуудыг хүлээж авахаа болино гэж сүрдүүлэв

АНУ-ын эрх баригчид Лхагва гаригт /2020.06.03/ Хятадын агаарын тээврийн компаниудыг тус улс руу нислэг үйлдэхийг хориглоно гэж мэдэгджээ.

Хятад болон АНУ-ын хоорондох нислэгийг АНУ энэ сараас дахин эхлүүлэх хүсэлтэй байсан ч Бээжин хүлээн аваагүй байна. Энэ нь хоёр улсын хооронд байгуулсан олон улсын аялал жуулчлалын тухай гэрээг зөрчиж байна гэж АНУ-ын тал үзжээ.

Иймд АНУ хариуд нь АНУ-Хятадын хооронд нислэг үйлдэж байгаа Хятадын дөрвөн авиа компанийн үйл ажиллагааг зургадугаар сарын 16-аас хориглоно хэмээн сүрдүүлсэн байна.

АНУ ийм мэдэгдэл гаргасны дараа Хятадын тал байр сууриасаа бага зэрэг ухарч,  гадаадын агаарын тээврийн компаниудад тус улсын хотууд руу долоо хоногт нэг удаа нислэг үйлдэхийг зөвшөөрснөө зарласан байна.

Эх сурвалж: CNN

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
5
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж