АНУ-ын эрх баригчид Лхагва гаригт /2020.06.03/ Хятадын агаарын тээврийн компаниудыг тус улс руу нислэг үйлдэхийг хориглоно гэж мэдэгджээ.
Хятад болон АНУ-ын хоорондох нислэгийг АНУ энэ сараас дахин эхлүүлэх хүсэлтэй байсан ч Бээжин хүлээн аваагүй байна. Энэ нь хоёр улсын хооронд байгуулсан олон улсын аялал жуулчлалын тухай гэрээг зөрчиж байна гэж АНУ-ын тал үзжээ.
Иймд АНУ хариуд нь АНУ-Хятадын хооронд нислэг үйлдэж байгаа Хятадын дөрвөн авиа компанийн үйл ажиллагааг зургадугаар сарын 16-аас хориглоно хэмээн сүрдүүлсэн байна.
АНУ ийм мэдэгдэл гаргасны дараа Хятадын тал байр сууриасаа бага зэрэг ухарч, гадаадын агаарын тээврийн компаниудад тус улсын хотууд руу долоо хоногт нэг удаа нислэг үйлдэхийг зөвшөөрснөө зарласан байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ