Япон улс ирэх 2021 онд зохион байгуулагдах Токио-2020 зуны олимпийн наадмыг цар тахалтай холбогдуулан хялбаршуулсан аргаар зохион байгуулахыг судалж байгаа тухай тус улсын Засгийн газрын эх сурвалж өнгөрөгч Мягмар гаригт мэдээллээ.
Хэрэв хялбаршуулсан аргаар зохион байгуулвал үзэгч, хөгжөөн дэмжигчдийн тоог илт багасгаж, олимп болон паралимпийн нээлт ба хаалтанд оролцогчдын тоог цөөрүүлж аль болох халдвар тархах боломжийг олгохгүй байх ажээ. Мөн олимпийн наадамд оролцох тамирчид, үзэгчид, эрүүл мэндийн ажилчид, арын албаныхан, олимпийн тосгоны ажилчид гэх зэрэг бүхий л шаардлагатай хүмүүсийг шинэ коронавирусийн шинжилгээнд хамруулах гэнэ.
Токио-2020 зуны XXXII олимпийн наадам энэ зун зохион байгуулагдах байсан боловч нэг жилээр хойшилж 2021 оны долдугаар сарын 23-нд зохион байгуулагдах шинэчилсэн тов гарсан билээ.
Холбоотой мэдээ