COVID-19-ийн эмчилгээ болон вакцины нээлтээр Тайвань ахиц дэвшилттэй байна | News.MN

COVID-19-ийн эмчилгээ болон вакцины нээлтээр Тайвань ахиц дэвшилттэй байна

COVID-19-ийн эмчилгээ болон вакцины нээлтээр Тайвань ахиц дэвшилттэй байна

COVID-19-ийн эмчилгээ болон вакцины нээлтээр Тайвань ахиц дэвшилттэй байна
Тайванийн судалгааны баг уламжлалт эмчилгээний онцгой жорыг гарган авч, 8-10 хоногийн дотор хүний бие дэх вирусийг устгаж байна. Одоогоор тус эмчилгээг эмчилгээний удирдамжид тусгаж оруулахаар шамдацгааж байна.

Шинэ коронавирусийн халдвар дэлхий даяар тархаж, олон улс орнууд тохирох уламжлалт эмчилгээний аргыг судалж нээх ажилд шамдан орцгоов. Тайванийн судалгааны баг САРС өвчнийг эмчилсэн туршлагадаа үндэслэн эмчилгээний шинэ жорыг нээн илрүүлжээ. Энэ оны дөрөвдүгээр сарын эхээр “Три сервис”, “Тайжун рунмин” нэгдсэн эмнэлэг зэрэг алдартай эмнэлгүүд уламжлалт болон барууны аргыг хослуулсан эмчилгээний аргыг нээж, 14 өвчтөнд эмчилгээ эхлүүлэв. Барууны эмчилгээ нь ерөнхийдөө дэмжих шинжтэй байдаг бол хятад уламжлалт эмчилгээ нь вирусийг устгаж, дархлалын системийг тогтворжуулах өндөр үр дүн бүхий үйлчилгээтэй юм.

Дээрх 14 өвчтөний халуурах шинж тэмдэг арилсан төдийгүй зүрхний цохилт, цусны даралт нь илт тогтворжиж, ердөө 8-10 хоногийн дотор 12 өвчтөн гурван удаагийн шинжилгээгээр сөрөг хариу гарч эмнэлгээс гарчээ. Мөн  ямар нэгэн сөрөг шинж тэмдэг илрээгүй байна. Тэдгээрийн үлдсэн хоёр өвчтөн нь харьцангуй орой оношлогдож, эмийн эмчилгээнд хамрагдсан хугацаа нь богино байсан тул нэлээдгүй орой эдгэрэв. Энэхүү уламжлалт эмийн эмчилгээний найрлага нь вирусийг хүний биеийн эстэй нэгдүүлэлгүй, түүний тасралтгүй үржих байдлыг зогсоож, дархлалын систем доголдохоос сэргийлэн, вирусын эсрэг үйлчилгээ үзүүлж буй нь вакцины үйлчилгээтэй тун төстэй байна.

Тайваньд шинэ коронавирусийн эсрэг вакцин бүтээж, энэ оны дөрөвдүгээр сарын эхээр амьтанд хийсэн туршилтаар үр дүн туйлын өндөр болох нь батлагджээ, Энэ оны наймдугаар сард анхны хүний бие дээрх клиник туршилтад оруулахаар төлөвлөж, ирэх оны 3-р улирал гэхэд их хэмжээгээр үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байна. (Зургийг “Гуогуан биотехнологи” компаниас өгөв)

Харин вакцины нээлтийн хувьд Тайванийн “Гуогуан биотехнологи” компани нь Үндэсний эрүүл ахуй судлалын хүрээлэн, Тайванийн их сургуультай хамтран нээн илрүүлсэн вакцинаа энэ оны наймдугаар сараас эхлэн нэгдүгээр шатны клиник туршилтад оруулахаар төлөвлөж буй бөгөөд хэрэв бүх зүйл амжилттай явбал ирэх оны гуравдугаар улиралд их хэмжээгээр үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байна. “Гуогуан биотехнологи” компани нь энэхүү вакциныг хэдийнээ хулгана дээр туршиж үзсэн ба холбогдох өгөгдлөөс үзэхэд уг вакцины вирусыг дарах түвшин нь 90-ээс дээш хувь байна хэмээн мэдэгджээ. Хэдийгээр анхан шатны үр дүн сайн байгаа боловч илүү олон клиник туршилт явуулж, болзошгүй гаж нөлөө, хоруу чанарыг зайлшгүй тодорхойлох шаардлагатай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж