Коронавирусийн халдварт цар тахлын эсрэг вакцины талаар хэлэлцэх онлайн чуулга уулзалтыг Их Британийн Засгийн газраас өнөөдөр /2020.06.04/ зохион байгуулж байна. Харин уг уулзалтад оролцох урилгаас ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин татгалзсан байна. Владимир Путин чуулга уулзалтын урилгыг өнгөрсөн долоо хоногт хүлээн авчээ.
“Олон улсын вакцин-2020” чуулга уулзалтын гол агуулга нь шинэ коронавирусийн эсрэг вакциныг олон улсад үйлдвэрлэн, тараахад шаардлагатай нөөцийг татах талаар хэлэлцэх байв.
Эх сурвалж: Reuters
Холбоотой мэдээ