Меркель Хятадтай хийх чуулга уулзалтыг хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2020.06.04-нд нийтлэгдсэн

Меркель Хятадтай хийх чуулга уулзалтыг хойшлуулав

Меркель Хятадтай хийх чуулга уулзалтыг хойшлуулав

Европын холбоо, Хятадын удирдлагуудын хооронд энэ зургадугаар сард товлосон чуулга уулзалтыг ирэх есдүгээр сарын 14-нийг хүртэл хойшлуулжээ. Уг асуудлыг Германы канцлер Ангела Меркель өчигдөр (2020.6.3) Хятадын дарга Ши Жиньпинтэй утсаар ярилцаж шийдсэн байна. Коронавирусийн халдварт өвчний цар тахлаас болж Германы Лейпциг хотод болох байсан уулзалтыг хойшлуулсан аж.

Европын холбоо нь АНУ, Хятадын хоорондох зөрчилд эвлэрүүлэн зуучлагчийн үүрэг гүйцэтгэхийг хичээж буй. Гэвч Хонгконгийн хямрал, Хятадын технологйин “Huawei” компанитай холбоотой асуудлаас үүдэн Европын холбооны Хятадтай харилцах харилцаа зөрчилдөж, мууджээ.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж