ЗЭТ ТИ И компани Улсын онцгой комисс болон ЭМЯ-д нэг удаагийн амны хаалт хандивлав

Хуучирсан мэдээ: 2020.06.04-нд нийтлэгдсэн

ЗЭТ ТИ И компани Улсын онцгой комисс болон ЭМЯ-д нэг удаагийн амны хаалт хандивлав

ЗЭТ ТИ И компани Улсын онцгой комисс болон ЭМЯ-д нэг удаагийн амны хаалт хандивлав

ЗЭТ ТИ И Монгол дахь салбар компани нь Хятад Монголын хэл соёл, боловсрол нийгмийн хөгжлийн сангаар дамжуулан Монгол Улсын онцгой комисс болон Эрүүл мэндийн яаманд нэг удаагийн амны хаалт хандивлав

2020 оны 6-р сарын 4-ний өдөр ЗЭТ ТИ И Монгол дахь салбар компани болон Хятад Монголын хэл соёл, боловсрол нийгмийн хөгжлийн сангаас Монгол улсын онцгой комисс болон Эрүүл мэндийн яаманд Ковид-19 цар тахалтай тэмцэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор нэг удаагийн амны хаалтыг хүлээлгэн өгөв. Хандивын үйл ажиллагааны үеэр ЗЭТ ТИ И Монгол дахь салбар компанийн гүйцэтгэх захирал Тулгуур, ЗЭТ ТИ И Монгол дахь салбар компанийн дэд төлөөлөгч захирал Гао Чуанжин, болон сангийн нарийн бичгийн дарга Фэнг Дэхунг нар оролцож Улсын онцгой комисс болон Эрүүл мэндийн яамны холбогдох удирдлагууд хандивыг хүлээн авлаа.

ЗЭТ ТИ И Монгол дахь салбар компани нь энэхүү хандивын бүтээгдэхүүний нөөцийг судалж, дотоод болон гадаад холболтыг идэвхтэй хариуцаж, Хятадын стандартад нийцсэн 15000 ширхэг нэг удаагийн амны хаалтыг худалдан авсан. Тус компани болон Хятад Монголын хэл соёл, боловсрол нийгмийн хөгжлийн сан нь судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яаманд тус бүр 12000, 3000 ширхэгийг хандивлахаар шийдвэрлэсэн байна.

Ковид-19 цар тахал нь Хятад улсад анх бүртгэгдэж эхлэх үеэс Монгол Улсын Засгийн Газар, орон нутгуудын засаг захиргаа, нам бүлэглэл нийгэмлэгүүд болон хувь хүмүүс Монгол улсын нийгмийн бүхий л салбарынхан сайхан сэтгэлийн угаасаа уг цар тахалтай тэмцэхэд асар их дэмжлэг туслалцаа үзүүлсэн билээ. Цар тахлын эсрэг үр дүнтэй дорвитой арга хэмжээ авч хяналтандаа оруулж чадсаны дараа Хятад улсын засгийн газар болон холбогдох байгууллагууд Монгол улсад тусламжийн гараа сунгаж, дэмжлэг үзүүлсэн. ЗЭТ ТИ И Монгол дахь салбар компани болон сангийн зүгээс  хамтран халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд гар бие оролцож, Монгол улс дахь Хятадын хөрөнгө оруулалттай байгууллагын нийгмийн хариуцлагаа ухамсарлаж уг хандивын арга хэмжээг зохион байгуулав.

ЗЭТ ТИ И компани нь Хятад улсын ЗЭТ ТИ И хувьцаат компаний Монгол дахь салбар компани ба Монгол улсад утасгүй холбоо, харилцаа холбооны солилцоо, нэвтрэх, оптик дамжуулах, мэдээлэл дамжуулах хэрэгсэл зэрэг хангамжийг Монголд явуулж ирсэн Хятад улсын харилцаа холбооны компани юм. Хятад Монголын хэл соёл, боловсрол нийгмийн хөгжлийн сан нь Банк оф Чайна Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дэргэдэх сан бөгөөд Монгол дахь Хятадын хөрөнгө оруулалттай компаниудыг уриалан Монгол улсад хандив, халамжийн үйл ажиллагааг санаачилан зохион байгуулдаг төрийн бус байгууллага юм. Сан нь байгуулагдсанаас хойш 8 жилийн хугацаанд 130 гаруй удаагийн арга хэмжээнд нийт 6000 гаруй айл өрхүүдэд тусламж олгоод байна. Тус сангийн үйл ажиллагаа нь Хятад, Монгол хоёр орны ард түмний хоорондох соёл, боловсрол, эв найрамдалтай харилцааны гүүрийг бий болгохын зэрэгцээ хоёр орны уламжлалт соёлын солилцоог бий болгож эв найрамдлыг улам бэхжүүлэхэд оршино.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж