БНХАУ-ын ЭСЯ Хонконгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ

Хуучирсан мэдээ: 2020.06.04-нд нийтлэгдсэн

БНХАУ-ын ЭСЯ Хонконгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ

БНХАУ-ын ЭСЯ Хонконгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ

Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хууль тогтоох нь

Хонконгийн урт хугацааны тогтвортой хөгжлийн баталгаа болно

2020 оны тавдугаар сарын 28-ны өдөр БНХАУ-ын 13 дахь сонгуулийн БХАТИХ-ын гуравдугаар чуулганы хуралдаан БХАТИХ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хуулийн тогтолцоо, гүйцэтгэх механизмыг сайжруулах шийдвэрийг хэлэлцэн баталлаа. Энэ шийдвэр нь Хятадын үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашгаа хамгаалах, Хонконгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг бататгахад тогтолцооны суурийг бэхжүүлж, “Нэг улс, хоёр систем”-ийн үндэс суурийг илүү бат бэх болгож, Хонконгийн ирээдүйг илүү гэрэл гэгээтэй болгож байна. Уг шийдвэрийг Хятадын Хонконг болон бусад бүх үндэстэн дэмжиж байгаа ба олон улсад өргөнөөр хэлэлцэж, анхаарал хандуулж байна. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд яам үүнтэй холбогдуулан дараах дөрвөн байр суурь илэрхийлж байна. Үүнд:

Нэгдүгээрт, Хонконгт үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хууль тогтоох нь цаг үеэ олсон зайлшгүй хийх ажил юм. Хонконг Хятад улсын мэдэлд буцаж шилжсэнээс хойш, “Нэг улс, хоёр систем”-ийн хэрэгжилт нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн амжилтыг гаргасан. Гэвч Хонконгийн дотоод, гадаадын сүйтгэх хүчин “Нэг улс, хоёр систем”-д халдах, сүйрүүлэх үйлдлээ огт зогсоогоогүй. Ялангуяа өнгөрсөн оны хэрэгтэн шилжүүлэх хэлэлцээрийг шинэчлэх асуудлаар дэгдсэн үймээнээр “Хонконгийг салан тусгаарлах” гэсэн үг хэл, үйл хөдлөлийг эрээ цээргүй үйлдэж, радикал хүчирхийлэл хэрээс хэтэрч, террорист гэмт хэрэг улам газар авч, “Нэг улс, хоёр систем” зарчим ноцтой зөрчигдөж, Хонконгийн хуульт засаглал, нийгмийн дэг журамд ноцтой цохилт болж, Хонконгийн оршин суугчдын эрх, эрх чөлөө болон Хонконгийн тогтвортой хөгжилд ноцтой аюул учруулсан. Энэ нь Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалахад оршиж буй илт хуулийн цоорхой, үйл ажиллагааны дутагдлыг бүрэн харууллаа. Үндэсний аюулгүй байдлыг заналхийлсан нөхцөл үүссэн байхад аль ч улс зүгээр суухгүй нь лавтай. Хонконгийн Засаг захиргаа өөрийн хүчээр үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хууль тогтооход бэрхшээл тулгарсан нөхцөл үүссэнд Хятадын төв Засгийн газар  Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хуулийн тогтолцоо, хэрэгжүүлэх механизмыг байгуулан сайжруулж, хуулийн цоорхойг нөхөх нь Хонконгийн ард иргэдийг багтаасан 1.4 тэрбум Хятадын ард түмний нийтлэг дуу хоолой мөн.

Хоёрдугаарт, Хонконгт үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хууль тогтоох нь Хятадын Төв Засгийн газрын үүрэг хариуцлагын хүрээний асуудал бөгөөд эрх зүйн хувьд бүрэн үндэслэлтэй байна. Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хууль тогтоох нь улс үндэстний хууль тогтоох дээд эрх мэдэл, дэлхийн бүх улс орны нийтлэг жишиг. Энэ удаагийн БХАТИХ болон түүний байнгын хороо үндсэн хууль, тулгуур хуулийн холбогдох заалтын дагуу, үндэсний хууль тогтоох эрхээ хэрэгжүүлэн, засаг захиргааны онцгой бүс Хонконгт үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хуулийн тогтолцоо болон гүйцэтгэх механизмыг сайжруулах нь хуульт засаглал, хуулийн дагуу Хонконгийг захирах зарчмыг хамгаалж буйн чухал илрэл юм. БНХАУ-ын Төв Засгийн газар үндсэн хууль болон тулгуур хуулийн дагуу ажиллах чин зориг, үнэнч сэтгэлтэй байна.

Гуравдугаарт, Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хууль тогтоох нь Хонконгийн “Нэг улс, хоёр систем” болон өндөр түвшний өөртөө засах эрхэд нөлөөлөхгүй, Хонконгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг бататгах ач холбогдолтой. Үндэсний аюулгүй байдлаа хамгаалах нь “Нэг улс, хоёр систем”-ийн гол цөм, оршин тогтнох суурь үндэс болдог учраас Засаг захиргааны онцгой бүс Хонконгт үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хуулийн тогтолцоо, гүйцэтгэх механизмыг байгуулах, сайжруулах нь “Нэг улс, хоёр систем”-ийг хэвийн хэрэгжүүлэх баталгаа нь болно. Энэхүү хууль нь Үндэсний аюулгүй байдалд ноцтой заналхийлсэн үйлдэлд чиглэсэн ба Хонконгийн нийгэмийн байгуулалт, хууль эрх зүйн тогтолцоо, өндөр түвшний өөртөө засах эрхэд нөлөөлөхгүй. Цаашид хууль тогтоох ажил болон хууль сахиулах үйл ажиллагаа нь хуулиар тогтоосон эрх мэдлийн хүрээнд, хуульд заасан дарааллын дагуу хэрэгжих болно. Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хууль тогтоосны дараа Хонконгийн өндөр түвшний өөртөө засах эрх өөрчлөгдөхгүй. Хонконгийн хууль хэрэгжүүлэх бие даасан эрх болон эцсийн шатны шүүх эрх нь мөн өөрчлөгдөхгүй. Хонконг илүү аюулгүй, тогтвортой, эв нэгдэлтэй нийгэм болон бизнесийн сайхан орчноороо гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж, олон улсын санхүү, худалдаа, агаарын тээврийн төв гэх байр сууриа хадгалсаар байх болно гэв.

Дөрөвдүгээрт, БНХАУ гаднын хүчин Хонконгийн хэрэгт хөндлөнгөөс оролцох явдлыг тууштай эсэргүүцнэ. Хонконг бол Хятад улсынх, Хятадын Төв Засгийн газар Хонконгийг хамгийн ихээр эрхэмлэж, Хонконгийн тогтвортой хөгжил хийгээд Хонконгийн иргэдийн сайн сайханд хамгийн ихээр анхаарал хандуулдаг. Хятадын Төв Засгийн газраас өөр “Нэг улс, хоёр систем”-ийн чиглэл болон тулгуур хуулийг бүх талаар оновчтой хэрэгжүүлэх газар үгүй. Хонконгийн онцгой бүсийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хууль тогтоох асуудал бол цэвэр Хятад улсын дотоод хэрэг учир ямар ч гадаад орон хөндлөнгөөс оролцох эрхгүй гэдгийг онцлох нь зүйтэй. Зарим улс үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хэдэн арван хууль баталж “ган төмөр тор” цогцлоосон хэрнээ Хятадын үндэсний аюулгүй байдлын тогтолцоонд элдвийн арга хэрэглэн цоорхой гаргахаар ажиллаж байна. Тэд Хонконгийн асуудалд хөндлөнгөөс оролцож, айлган сүрдүүлэх хүртэл үг хэлж байна. Энэ нь тэдний хоёр нүүртэй мөн чанрыг болон хүчээр Хятадыг боомилох жинхэн зорилгыг нь тод харуулж байна. Хятад улс үндэснийхээ бүрэн эрхэт байдал, аюулгүй байдал болон хөгжлийн эрх ашгийг тууштай хамгаалах бүрэн итгэл, чадвартай байна.

Хятад, Монгол хоёр улс нь хаяа залган оршдог найрсаг хөршүүд. Хоёр орон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай, язгуур эрх ашиг болон харилцан чухалчилдаг асуудлаа урт хугацааны турш харилцан хүндэтгэсээр ирсэн нь талуудын харилцааны хөгжилд улс төрийн бат бөх суурийг бүрдүүлсэн билээ. Сүүлийн жилүүдэд Монгол Улс, Хонгконгийн харилцаа, хамтын ажиллагаа эрчимжиж байна. Хонконгийн тогтвортой байдал нь Хятад, Монгол хоёр орны нийтлэг эрх ашигт нийцдэг. Хятад улс Монгол улс болон бусад орны Хонконг дахь эрх ашгийг хуулийн дагуу хамгаалсаар байх болно. Хонконг болон бусад орны худалдаа, эдийн засаг, соёл, аялла жуулчлал зэрэг салбарын бодит хамтын ажиллагааг Хятадын тасралтгүй хөгжүүлнэ. Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хууль нь Хятадын нэгдмэл байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдалтай холбоотой, Хятадын 1.4 тэрбум ард түмний үндэсний хэмжээнд сэтгэл зүйд нөлөөлөх асуудал.

Бид Монголын бүх хүрээний нөхөд уг асуудлыг бидний байр сууринаас бодож, “Нэг улс, хоёр систем” тогтолцоог бүрэн бөгөөд зөвөөр ойлгон Хятадын тал Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хууль ёсны дагуу хамгаалахад гаргаж буй зүтгэлийг хүндлэн дэмжиж, Хонконгийн урт хугацааны тогтвортой хөгжил, сайхан ирээдүйг хамтдаа угтана гэдэгт итгэж байна.

Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яам

БНХАУ-аас Монгол Улсад суугаа

Элчин сайд яамны

Хэвлэлийн алба

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж