K-pop-ийн түүхэн дэх хамгийн тод гялалзаж чадсан, нэгэн цагт охидын шүтээн болж байсан Өмнөд Солонгосын 2NE1 охидын хамтлаг сүүлийн үед нам жим байгаа. “YG” энтертайнментаас төрөн гарсан энэ хамтлаг алдарт “Big Bang” хамтлагийн эмэгтэй хувилбар гэгдэж байсан ч 2015 онд хамтлаг тарсан юм.
Өмнөд Солонгост өчигдөр /2020.06.03/ болсон 56 дахь удаагийн “Grand Bell Awards” шагнал гардуулах ёслолд оролцсон тус хамтлагийн гишүүн Пак Бом олны анхаарлыг ихэд татжээ. Тэрбээр жин нэмж, таргалсан байсан нь шүтэн бишрэгчдийнх нь санааг зовоож, зарим нь түүнийг таниагүйгээ илэрхийлсэн байна.
Нэг хэсэг хар тамхины хэрэгт холбогдож явсан тэрбээр мансууруулах төрлийн ампетамине хэмээх эмийг эрүүл мэндийн шалтгаанаар зайлшгүй хэрэглэх шаардлага байсан учир АНУ-аас оруулж ирсэн хэмээн мэдээлж байсан юм.
1962 оноос хойш уламжлал болон зохион байгуулагдаж буй “Grand Bell Awards” кино наадам нь энэ жил цар тахлын улмаас анх удаа үзэгчгүй зохион байгуулагдаж байгаа юм.
Эх сурвалж: KOREABOO
Холбоотой мэдээ