Өсвөр насны хүүхдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх сэдвээр онлайн хэлэлцүүлэг боллоо | News.MN

Өсвөр насны хүүхдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх сэдвээр онлайн хэлэлцүүлэг боллоо

Өсвөр насны хүүхдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх сэдвээр онлайн хэлэлцүүлэг боллоо

Өсвөр насны хүүхдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх сэдвээр онлайн хэлэлцүүлэг боллоо

Үйл ажиллагаа:     “Санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх нь”онлайн семинар, хэлэлцүүлэг

Сэдэв:                        "Өсвөр насны хүүхдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд тулгарч буй сорилт, тэдний хандлага"

Зорилго:                  Банкны ажилтны өдрийг тохиолдуулан Банк Санхүүгийн Академи нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр тодорхой сэдвийн дор, зорилтот бүлэгт чиглэсэн Санхүүгийн боловсролыг дээшлүүлэх семинар, холбогдох үйл ажиллагааг зохион явуулдаг.

Семинарын зорилго нь олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр, зорилгын хүрээнд нийгмийн идэвхийг өрнүүлэхэд түүчээлэн оролцож, талуудын үйл ажиллагаа, потенциалыг таниулах нэгдмэл талбараар дамжуулан туршлага хуваалцах, мэдлэгээ солилцох, түгээхэд оршино.

Хэлбэр:                       Холимог (Онлайн болон танхим хосолсон)

Төлбөр:                       Үнэ төлбөргүй

Зохион байгуулагч: Банк Санхүүгийн Академи

Оролцогч талууд:    Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпораци, Насан туршийн боловсролын үндэсний төв, Монголын банкны холбоо, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор

Зочид:

 Б.Одонтунгалаг     Монголбанк, ОНБМТөвийн захирал

М.Нургуль                Монголбанк, ОНБМТөвийн ахлах мэргэжилтэн

Э.Өлзийсайхан       СЗХ, Санхүүгийн боловсрол, сургалтын албаны референт

Ш.Алтанцэцэг        Банк Санхүүгийн Академийн гүйцэтгэх захирал

Б.Баторших           Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборийн захирал

Б.Төгсжаргал         Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор, Хүүхдийн төвийн эрхлэгч

Б.Амарбилэг           Хадгаламжийн даатгалын корпораци, Хуульч

Б.Анхбат                  Монголын банкны холбоо, Мэдээлэл, хамтын ажиллагаа хариуцсан менежер

М.Явуухулан           Насан туршийн боловсролын үндэсний төв, Санхүүгийн боловсрол хариуцсан мэргэжилтэн

Дүгнэлт:

1.Санхүүгийн боловсролын хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, түүний үр дүнг дээшлүүлэхэд хууль, эрх зүйн зохицуулалтыг сайжруулахад анхаарч ажиллаж байна. Үүнд: Монгол Улсын Засгийн газар, Монголбанк болон эрх бүхий бусад байгууллагаас санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн санхүүгийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн луйвар, залилангаас урьдчилан сэргийлэх болон хөтөлбөрийн зорилтын хэрэгжилтийг хангах гэх мэт.

2.Оролцогч талуудын хамтын ажиллагааг хангах. Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч бодлогын байгууллагууд нь олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх асуудлаар бодлого, хөтөлбөр боловсруулах, санхүүжүүлэх, сургалт явуулах, судалгаа шинжилгээ хийхэд оролцогч талуудтай хамтран ажиллаж буй ч тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд зорилтот бүлэгт чиглэж ажиллах хэрэгцээ тулгарч байна. Түүнчлэн эдгээр бүлэгтэй ажиллах тусгай шаардлагатай, ур чадвартай багш нар нэн шаардлагатай байна.

3.Санхүүгийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтот бүлэг болох сургуулийн насанд санхүүгийн мэдлэг олгохын тулд тэдэнд энэхүү хичээлийг сонгон судлах мотивацийг бий болгох, хамрагдсан сурагчдын тоо хэмжээг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Түүнчлэн ЕБС-ийн сурагчдад санхүүгийн боловсрол олгохыг дэмжсэн оролцогч талуудын аливаа арга хэмжээнүүд нь хүүхэд, багачуудын санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, тэднийг санхүүгийн хариуцлага, ёс зүйтэй, хувийн санхүүгээ төлөвлөн удирдах чадвартай иргэн болгон төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг тул дэмжиж хамтран ажиллах.

4.Санхүүгийн боловсрол олгох контентийн агуулгыг энэ сэдвийн хүрээнд бүхий л агуулгыг хамарсан тэнцвэртэй байхаар мэдлэгийг олгох нь үр дүнтэй. Орлого, хуримтлал гэх мэт олонд хүрсэн сэдвээс гадна эрсдэлээ удирдах, эрсдэлийн ойлголтыг өсвөр наснаас нь өгөх нь зүйтэй. Жишээ нь даатгалын мөн чанар, ач холбогдол үүнээс гэнэтийн осол, жолоочийн хариуцлагын даатгалын сэдэв зэрэг нь амьдралд маш ойр байдаг зүйл юм.

5.Өсвөр насны хүүхдийн сургалтыг тэдний оролцоог дэмжсэн интерактив хэлбэрээр зохион байгуулах, сургалтын материалыг практикт тулгуурлан кейсээр баяжуулах, зорилтот бүлгийн амьдралын онцлог болон насны үечлэлд тааруулах хэрэгцээ үүсээд байна. Цаашид сургалтыг зохион байгуулангаа суралцах аргад үндэслэн санхүүгийн чадварт сургах, зөв хандлага төлөвшүүлэх тал дээр зохион байгуулагч талууд ажиллах. Ялангуяа багш нар санхүүгийн зөв хандлага, дадал зуршилтай байж хүүхдүүдэд үлгэрлэх боломжтой.

6.Хүртээмжтэй санхүү бодлогын хүрээнд зорилтот бүлгүүдийн насны онцлог, тусгай хэрэгцээг харгалзан зохион байгуулах, жишээлбэл Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор, Асрамжийн газар, Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүдэд шаардлагатай сургалтын хөтөлбөр бэлтгэх, гарын авлага, контент боловсруулахад анхаарах, багш нарыг тусгайлан бэлтгэх боломжийг судлах.

ЭХ СУРВАЛЖ: СЗХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж