Сайхан сэтгэлт үлэмж биетэн Жорж Флойд

Хуучирсан мэдээ: 2020.06.04-нд нийтлэгдсэн

Сайхан сэтгэлт үлэмж биетэн Жорж Флойд

Сайхан сэтгэлт үлэмж биетэн Жорж Флойд

Өнгөрсөн долоо хоногийн эхэнд буюу тавдугаар сарын 25-нд нийгмийн цахим сүлжээнд нэгэн бичлэг цацагдаж, олны сэтгэлийг сэрдхийлгэсэн билээ. Бичлэг дээр дөрвөн цагдаа нэгэн хар арьст залууг баривчлах үеэрээ хүзүү дээр нь чангаар өвдөглөж, түүнийг хэчнээн тусламж гуйсан ч тоолгүй байж, амь насыг нь хөнөөж буй нь гардаг. Нас барсан эрийг Жорж Флойд гэх бөгөөд түүний энэхүү эмгэнэлт явдал олон хүнийг бухимдуулж, хэрэг болсон Миннеаполис хотод эсэргүүцлийн жагсаал өрнөж, удалгүй АНУ даяар, цаашлаад олон улсад эсэргүүцлийн жагсаал эхлүүлэн, зарим хот тайван жагсч, зарим хотод иргэний дайн гэмээр эмх замбараагүй байдал үүссэн билээ.

Тэгвэл Жорж Флойд гэж үнэндээ хэн байв? Тэрбээр амьдралдаа алдаж эндсэн ч эргэн босохоор тэмцэж, тэмүүлж явсан бусдын л адил эгэл жирийн хүн, халамжит аав, ээж, аавын хайртай хүү байжээ. Гэвч харамсалтай нь Жорж өнгөрсөн бүгдийг орхин амьдралаа шинээр эхлэхээр гэр бүлээрээ Миннеаполис хотод нүүж ирээд удаагүй байхдаа ийнхүү амиа алдсан байна.

БАГА НАС

Флойд Хьюстон хотын хар арьстнууд ихээр амьдардаг дүүрэгт өсч, хүмүүжжээ. Өсвөр насандаа тэрбээр хоёр метр өндрөөсөө болж “Сайхан сэтгэлт үлэмж биетэн”, “Том Флойд” гэх хочтой болсон аж. Флойд ангийн найзуудынхаа дунд нэр хүндтэй, сургуулийн урдаа барьдаг хөлбөмбөг, сагсан бөмбөгийн тамирчин байж.

ЧАДВАРЛАГ ТАМИРЧИН

Сургуулиа төгсөх үед нь түүнийг алдарт дасгалжуулагч Жорж Уолкер гарын шавиа болгон авч, Өмнөд Флоридагийн коллежийн багт тоглуулах болжээ. Флойд коллежийн багт тоглонгоо тус коллеждоо 1993-1995 оны хооронд суралцсан гэнэ. Дасгалжуулагч нь түүнийг “Тэр хэнд ч төвөг уддаггүйн дээр маш чадварлаг тоглогч байсан. Түүнд шинэ юм заахад хурдан сурдаг, дэндүү сайхан сэтгэлтэй хүү байсан. Түүнээс гадна маш хөгжилтэй болохоор хүмүүс түүнийг хайрлаж, сургуулийн шилдэг тамирчин хэмээн хүлээн зөвшөөрдөг байлаа. Тэр хэзээ ч өөрийн алдаанд бусдыг буруутгадаггүй, үргэлж баг хамт олныхоо төлөө хичээдэг хүү байлаа” хэмээн дурсчээ.

УРАН БҮТЭЭЛЧ

Хатагтай Вашингтоны дурссанаар Флойд сургуулиа хаяж, Screwed up click гэх хамтлагтай хамтран хип хоп дуу хийж байжээ.

НАСАНД ХҮРЭГЧДИЙН КИНОНЫ ОД

Хар арьстнуудын насанд хүрэгчдийн киноны сайт дээр Флойдын царайг олон хүн олж харжээ. Улмаар хүмүүс түүний түүхийг судалж үзээд тус сайтад Кимберли Бринкс, Нелли Тайгер гэх мэт одуудтай хамтран ажиллаж байсныг олж мэдсэн байна.

 

 

 

ЗАЛУУ НАСНЫ АЛДАА БУЮУ ДЭЭРЭМ

Флойд 20-иод насандаа дээрэмийн хэрэгт холбогдож, 2007 онд дахин зэвсэглэн айлд нэвтэрч хар тамхи, мөнгө дээрэмдсэн хэрэгт шалгагдаж, гэм буруугаа хүлээж, харамсч, гэмшиж буйгаа илэрхийлэн өршөөл гуйснаар 2009 онд харьцангүй хөнгөн буюу таван жил хорих ял сонсч, Хьюстоны шоронд хоригджээ. Тэрбээр Хьюстоны цагдаагийн газарт нийт таван хэрэгт бүртгэгдэж байсан байна.

ШИНЭ ЭХЛЭЛ БУЮУ МИННЕАПОЛИСРУУ НҮҮСЭН НЬ

Флойдын багын найз Харрисын хэлснээр тэдний хэсэг нөхөд 2014 онд Миннеаполис хот руу нүүж, улмаар ажил хийж эхэлсэн байна. Найзуудых нь ажил амьдрал чамгүй дээшилж байсанд Харрис Флойдыг шоронгоос гарч ирэхэд нь мөн адил Миннеаполист очиж ажил хийн, амьдралаа шинээр эхлэхийг зөвлөжээ. Флойд ч түүний саналыг зөвшөөрч амьдралаа цоо шинээр эхлэхийн тулд Миннеаполис хотод нүүн ирж, ажил хайж эхэлсэн байна. Мөн Флойдын өөр нэг багын найз, өдгөө NBA-ийн од Стефен Жэксоны хэлснээр Флойд амьдралаа шинээр эхэлж байгаадаа үнэхээр баяртай байсан бөгөөд үргэлж л илүү сайн хүн, илүү сайн аав байхын төлөө бүх хүчээрээ хичээж байгаагаа түүнд ярьдаг байсан гэнэ.

ХИЧЭЭНГҮЙ АЖИЛЧИН

Миннеаполис хотод ирээд Флойд анх дэлгүүрийн хамгаалагч хийдэг байв. Удалгүй тэрбээр өөр дэлгүүрт хамгаалагчаар ажиллахынхаа хажуугаар том тэрэг жолоодож, хоёр ажил зэрэг хийдэг болжээ.

Түүнийг ажиллуулж байсан дэлгүүрийн эзэн Жованни Танстром “Флойд үргэлж инээмсэглэж явдаг залуу байсан. Тэр их сайхан сэтгэлтэй. Хүмүүсийг инээлгэхийн тулд мангар, эвсэлгүй бүжиглэдэг байлаа. Түүнийг Латин хөгжимд дуртай болохоор нь би түүнд бүжиг заахыг ч оролдож байсан юм. Гэвч Флойд дэндүү өндөр байсан учир бид хоёрын бүжиг нэг л болж өгөөгүй юм. Бид тэднийг том Флойд хэмээн дуудаж, харин тэр намайг дандаа л босс эр гэж дууддаг, хариуд нь би босс биш чиний найз шүү дээ хэмээдэг байсан юм даа” хэмээн дурсчээ.

САЙН ААВ

Флойд хоёр охинтой гэнэ. Бага охин зургаан настай Жианна өдгөө ээж Рокси Вашингтонтойгоо Хьюстонд аж төрж байгаа. Рокси түүнийг “Флойд бидэнтэй хамт амьдардаг байхдаа маш сайн аав байсан. Том биетэй болохоор нь хүмүүс түүнийг догшин, ширүүн, аймаар гэж боддог байсан ч үнэндээ тэр маш сэтгэл татам хүн төдийгүй охиндоо дэндүү хайртай эцэг хүн байлаа.”

Харин том охин нь түүний 20 жилийн өмнө үерхэж байсан Рөүз Хьюдсоноос төрсөн бөгөөд өдгөө нялх хүүхэдтэй аж. Гэвч Флойд гурван настай зээ охинтойгоо нэг ч уулзаж амжилгүй хорвоог орхижээ.

Мөн энэ бүхнээс гадна өчигдөр/2020.06.03/ түүний хүү Квийнси Мэйсон Флойд гэх залуу Миннеаполис хотод очиж, эцэгтээ эмгэнэл илэрхийлсэн аж. Гэвч түүний тухай мэдээлэл хомс бөгөөд өөрийнх нь хэлснээр хүү аавыгаа хамгийн сүүлд таван настай байхдаа л харсан аж. Мөн түүний дүү охин Конни Мэйсон ч бас Флойдын хүүхэд гэнэ. Тэдний ээж Флойдоос дээр үед салсан ажээ.

Мөн Флойдын нас барахынхаа өмнө хамт амьдарч байсан бүсгүй Куртни Росс түүнийг “Дэлхий дээрх сахиусан тэнгэр” хэмээн дурссан байна.

БАРИВЧИЛГАА

Миннеаполис хотын цагдаагийн газарт тавдугаар сарын 25-ны өдөр Cup foods дэлгүүрт хуурамч мөнгөөр тооцоо хийсэн гэх дуудлага иржээ. Флойд тус дэлгүүрээс тамхи худалдан аваад 20 ам.доллар өгсөн нь хуурамч мөнгө байсан гэнэ. Тухайн үед ажил дээрээ байгаагүй дэлгүүрийн эзэн Майкын хэлснээр Флойд тус дэлгүүрийн байнгын үйлчлүүлэгч бөгөөд өмнө нь ямар ч асуудал үүсгэж байгаагүй аж.

ҮХЭЛ

Цахим орчинд тарсан бичлэгээс үзэхэд Флойдыг баривчлахаар ирсэн цагдаа түүний хүзүү дээр бараг есөн минут чанга өвдөглөсний эцэст Флойд ухаан алдаж буй нь харагддаг.

Зургадугаар сарын 1-нд шүүх эмнэлгээс Жорж Флойдын үхэл бол аллага хэмээн дүгнэжээ. Түүний үхлийн шалтгаан нь хүзүү дээр нь хэт их даралт ирж, тархинд нь хангалттай цус хурч, амьсгалж чадахгүй байснаар зүрх нь зогссон хэмээн тогтоожээ.

Мөн шүүх эмнэлгийн дүгнэлтээс үзэхэд Флойд зүрхний өвчнөөр шаналж байжээ.

ХАР ТАМХИ

Шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтээс үзэхэд Флойд нас барах үедээ Фентанил хэрэглэсэн байсан бөгөөд түүнээс өмнө ойрын хугацаанд МетамФетамин хэрэглэсэн байжээ. Гэвч энэ бүхэн түүний үхлийн шалтгаан болоогүй гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
217
ХарамсалтайХарамсалтай
28
БурууБуруу
17
ТэнэглэлТэнэглэл
16
ГайхмаарГайхмаар
14
ХахаХаха
8
ХөөрхөнХөөрхөн
7
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж