Covid-19: Тоттенхэм Хотспурын бэлтгэлээс төвөөс халдвар илэрлээ

Хуучирсан мэдээ: 2020.06.04-нд нийтлэгдсэн

Covid-19: Тоттенхэм Хотспурын бэлтгэлээс төвөөс халдвар илэрлээ

Covid-19: Тоттенхэм Хотспурын бэлтгэлээс төвөөс халдвар илэрлээ

Английн хөлбөмбөгийн Премьер лигийн Тоттенхэм Хотспур багийн бэлтгэлийн төвөөс шинэ коронавирусийн халдвар авсан нэг тохиолдол илэрсэн тухай тус багийн зүгээс мэдэгдлээ. Английн Премьер лигийн тав дахь удаагийн шинэ коронавирусийн нэгдсэн шинжилгээнд нийт 1,197 тоглогч, арын албаныхан хамрагдаж ганцхан Тоттенхэм Хотспур багаас л халдварын нэг тохиолдол илэрсэн аж.

Тоттенхэм Хотспур баг албан ёсны мэдэгдэлдээ халдвар авсан хүний нэр, албан тушаал, тоглогч мөн эсэхийг зарлахгүй гэдгээ мэдэгдэж, долоон хоногийн хугацаанд халдвартай хүнийг тусгаарлалтад оруулахаар болжээ. Харин бэлтгэлийн төвдөө ариутгал, халдваргүйжилтийн ажлыг зохион байгуулж, эргэн хэвийн хуваарьдаа орох гэнэ.

Английн Премьер лигийн таван удаагийн нэгдсэн шинжилгээнд давхардсан тоогоор 5,079 тамирчин, дасгалжуулагч, арын албаныхан хамрагдсанаас 13 нь халдвар авсан нь тогтоогдоод байна. Харин ээлжит зургаа дахь удаагийн шинжилгээг лигийн зүгээс 20 багийн дунд энэ зургадугаар сарын 17-нд явуулахаар болжээ.

Одоогийн байдлаар Уотфорд багийн нэг тамирчин, хоёр арын албаны ажилтан болон Бөрнли багийн туслах дасгалжуулагч Иан Воан нар халдвар авсан нь мэдэгдсэн. Харин бусад хүмүүсийн талаарх мэдээлэл хараахан ил болоогүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж