NBA эргэн ирлээ | News.MN

NBA эргэн ирлээ

NBA эргэн ирлээ

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA 22 багтайгаар ирэх долдугаар сарын 31-нээс АНУ-ын Орландо хотод эхлэхээр болсон тухай сурвалжууд мэдээлж байна. NBA-ийн нийт 30 багаас амжилтаараа илүү байсан өрнөд бүсийн 13 баг, дорнод бүсийн 9 баг тус, тус сонгогдсон бөгөөд баг тус бүр улирлын найман тоглолт хийн, бүсдээ эхний найман байранд орсон багууд цааш плэй-оффын шатанд шалгарна. Харин аваргын төлөөх шатанд долоон тоглолт гарвал NBA-ийн 2019-2020 оны улирлын сүүлийн тоглолт аравдугаар сарын 12-нд явагдах урьдчилсан тов гарчээ. Улирлыг үргэжлүүлэх боломжтой болсон 22 баг ирэх долдугаар сарын сүүл гэхэд Орландо хотод бүрэн бүрэлдэхүүнээрээ байрласан байх болно.

NBA-ийн удирдлагууд өнөөдөр/2020.06.04/ албан ёсоор хуралдаж, шийдвэрээ гаргана.

NBA өнгөрөгч гуравдугаар сарын 11-нд цар тахлын улмаас улирлаа түр зогсоож буйгаа зарласан билээ.

Дорнод бүсийн амжилтаараа шалгарсан есөн баг

Милвауки Бакс
Торонто Рэпторс
Бостон Сэлтикс
Майами Хит
Индиана Пэйсэрс
Филадельфиа 76
Бруклин Нэтс
Орландо Мэжик
Вашингтон Визардс

Өрнөд бүсийн амжилтаараа шалгарсан 13 баг

Лос Анжелес Лэйкэрс
Лос Анжелес Клиппэрс
Денвер Наггэтс
Юта Жазз
Оклахома Сити Тандэр
Хьюстон Рокэтс
Даллас Маверикс
Мемфис Гриззлис
Портлэнд Трейлблэйзерс
Нью Орлеанс Пэликанс
Сакраменто Кингс
Сан Антонио Спөрс
Финикс Санс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

sportsman 2020-06-04 202.21.108.150

Vince Carter –ыг л их санана даа :((

Avatar

Болдоо 2020-06-04 64.119.26.235

Чи Бажи юу ккк

Avatar

Зочин 2020-06-04 67.162.117.222

Фаак фаак фаак… 4 сард тоглолт үзэх билеттэй байсан, хойшилсон, 7 сарын дундуур нутаг буцах гэж байдаг. Амжихгүй нь л дээ…

Avatar

зочин 2020-06-04 202.21.101.186

ЗАЯА ЧИНЬ ТЭРДЭЭ….. ХА ХА ХА

Avatar

Vol 2020-06-04 120.22.195.20

Zugere ho eruul bwal olon finalig ochij uzne ee ho

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж