Ө.Энхтүвшин: Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах төвийн тоог нэмэгдүүлэх шаардлага байна | News.MN

Ө.Энхтүвшин: Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах төвийн тоог нэмэгдүүлэх шаардлага байна

Ө.Энхтүвшин: Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах төвийн тоог нэмэгдүүлэх шаардлага байна

Ө.Энхтүвшин: Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах төвийн тоог нэмэгдүүлэх шаардлага байна

Монгол Улсын Засгийн газраас КОВИД-19 халдварын цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан эмзэг бүлгийн хүүхдүүдийг хамгаалах, тэдний хоол тэжээлийн асуудалд онцгой анхааран тусгайлсан арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Тухайлбал 10 дугаар сарын нэгэн хүртэл сар бүр хүүхдийн мөнгө 100 мянган төгрөг олгож байна. Мөн нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай бага орлоготой өрхийн насанд хүрсэн 122,3 мянган хүнд сар бүр 16 мянган төгрөгийн хүнсний талон олгодгийг 32 мянган төгрөг, 118,2 мянган хүүхдэд 8000 төгрөг олгодгийг 16 мянга болгож нэмэгдүүлсэн. Гэвч гэр бүлийн хүрээнд архидан согтуурах, гэр бүлийн хүчирхийллийн зөрчил, дуудлага байсаар байна.

Өчигдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин холбогдох албаныхны хамтаар гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлдэг хамгаалах байрнуудад ажилласан.

Манай улсад 15 нэг цэгийн үйлчилгээний төв, 14 хамгаалах байр ажиллаж байна. Дээрх хамгаалах байрууд 24 цагаар хохирогчдыг хүлээн авдаг бөгөөд сэтгэл засал, ерөнхий боловсролын хичээл, эмчийн үзлэг, хуулийн зөвлөгөө зэрэг 7-8 төрлийн үйлчилгээг үзүүлдэг байна.

Хан-Уул дүүргийн нэг цэгийн үйлчилгээний төв  15 хохирогчыг хүлээн авах хүчин чадалтай. Өчигдрийн байдлаар эцэг, эх нь архины хамааралтай таван сартай хүүхдээс эхлээд нийт есөн хүүхэд байв.

Энэ үеэр ХНХЯ-ны хэлтсийн дарга Н.Баярмаа “Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах байруудад долоо хоногоос гурван сарын хугацаанд байршуулж үйлчилгээ үзүүлдэг ч жил хүртэлх хугацаанд байршдаг тохиолдол ч цөөнгүй байдаг. Тухайлбал бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдын асуудлыг шүүхээр шийдвэрлэх хугацаа удаашралтай байдгаас тухайн хохирогчыг гэр бүлд нь буцаах, эсвэл асрамжийн газарт шилжүүлэх зэрэг дараагийн арга хэмжээг авах хүртэл байршуулдаг” гэлээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин “Нэгдүгээрт хүүхэд хамгаалах төвүүдэд ажиллах орон тооны мэргэжилтнүүдийн стандартыг тогтоож өгөх ёстой юм байна. Энэ төвд тогооч, сэтгэл зүйч, хуульч, эмч, үйлчлэгч, хамгаалагч зэрэг зайлшгүй шаардлагатай орон тоонууд байх ёстой. Мөн улсын хэмжээнд тэр дундаа Улаанбаатарт иж бүрэн хүүхэд хамгаалах төвийн тоог нэмэгдүүлэх нь зүйтэй. Үүнд Монголын төр хөрөнгө харамлах ямар ч эрх байхгүй” гэлээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин хамгаалах байрны нөхцөл байдалтай танилцсаны дараа Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлдэг хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд нийт 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх, хөрөнгийг Улсын Онцгой комисст ард иргэдээс цугласан хандиваас гаргахыг үүрэг болголоо гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

ЭХ СУРВАЛЖ: ЗГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

АН МАН-ыг сонгохгүй 2020-06-04 103.212.116.223

Энэ удаа харин мөнгөний сонгуулийн эсрэг мөнгөгүй сонгууль хийх болно. Мөнгөгүй сонгууль шударга сонгууль байдаг. Учир нь шударга нэр дэвшигчид хамгийн ядуу нь байдаг. Ядуу хүмүүсийг шударга сонгогчид л сонгоно. Иймд эрхэм сонгогч та хичнээн ядуу ч өөртэйгөө адилхан ядуу, шударга нэр дэвшигчийн төлөө саналаа өгч чадвал энэ нь жинхэнэ сонгуулийн хувьсгал байх болно.

Улс төрийн тоймч Ш. Гантулга

ШУДАРГА ИРГЭН ТАНЫ СОНГОЛТ ТАНЬ МЭРГЭН БАЙГ!

Avatar

АН МАН сонгохгүй шинэ сонголт хийнээ 2020-06-04 103.212.116.223

Залуусаа сэр! Эх орон чинь уйлж байна. МАНАН-г устгах гол цөм нь та нар шүү дээ! “МАНАН-г устгана” гэсэн чин хүслээр сонгуульдаа идэвхтэй оролц! Нийгмийн өөрчлөлтийг та нар л авчирна.
• Ахмадуудаа өнгөрсөн 30 жилийн турш хулгайчид гэдгийг нь мэдсээр байж энэ хоёр хулгайч намын хулгайч луйварчдыг хамгийн идэвхтэй дэмжсэн нь та нар шүү. Энэ удаа харин гэмээ ухаарч, үр хүүхэд хойч үеийнхээ төлөө хулгайч, луйварчдын угаадас руу ганц удаа ч болов нулимж тус болно уу. Үрс чинь л үлдэх хорвоо шүү дээ!

Avatar

Zochin 2020-06-04 76.164.228.125

ЖДҮ-г нь хулгай хийж ард иргэдээ ажилгүй болгохоо л больчих бусад нь аандаа болно.

Avatar

ХУД-ийн сонгогч Ш.Раднаа: Улс төрийн нам суурь болон хувьсах үнэлгээтэй 2020-06-04 122.201.31.205

Улс төрийн нам суурь болон хувьсах үнэлгээтэй…Ач хүү нь эмээгээсээ “та аль намд саналаа өгөх вэ” гэхэд эмээ “намдаа өгнө” гэж. Ач хүү “та нам бус, бас гучаад нам байгаа” гэхэд эмээ “Ардын намдаа өгөхгүй юу” гэж. МАН-ын суурь үнэлгээ бусдаасаа өндөр. Энэ суурь үнэлгээ нь наад зах нь 25 жилдээ буурахгүй.Үе солигдож байж буурна.МАН-ын хувьсах үнэлгээ 2016 оныхоос буурсан ч суурь үнэлгээ нь бусдаасаа өндөр байгаа нь сонгуульд илүү суудал авах нөхцөл болж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж