Маргааш зуслангийн чиглэлд автобус явна

Хуучирсан мэдээ: 2020.06.04-нд нийтлэгдсэн

Маргааш зуслангийн чиглэлд автобус явна

Маргааш зуслангийн чиглэлд автобус явна

Зуслангийн гурван чиглэлд зургадугаар сарын 5-наас нийтийн тээвэр явж эхэлнэ. Зуслангийн чиглэлд жил бүрийн 15-наас нийтийн тээвэр үйлчилж эхэлдэг. Энэ жилийн хувьд цар тахалтай холбоотойгоор сургууль, цэцэрлэг эрт амарч айлууд харьцангуй эрт зусландаа гарч байгаа. Тиймээс зуслангийн чиглэлд зургадугаар сарын 5-наас буюу маргаашнаас нийтийн тээврээр үйлчлэхээр боллоо.

Зуслангийн чиглэлийн автобус нь Тэнгис кинотеатрын автобусны буудлаас өдөр бүр 07.00-20.00 цаг хүртэл үйлчлэх юм байна.

Тухайлбал, Гүнт, Жигжид- Тэнгис чиглэлд 35 минутын зайтай гурван автобус, Гоодой-Тэнгис, Баянбулаг-Тэнгис чиглэлд нэг цаг тутамд тус бүр нэг автобус үйлчилнэ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж