Covid-19: Тав хоногт 500 мянган тохиолдол бүртгэгдлээ

Хуучирсан мэдээ: 2020.06.04-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19: Тав хоногт 500 мянган тохиолдол бүртгэгдлээ

Covid-19: Тав хоногт 500 мянган тохиолдол бүртгэгдлээ

Дэлхийн 216 улсад бүртгэгдээд буй Covid-19 цар тахал тав хоногийн өмнө 6 саяд хүрч байсан бол өнөөдөр 6 сая 561 мянга 792 хүн өвчилж, 3 сая 158 мянга 242 хүн эдгэж, 386 мянга 779  хүн амиа алдаад байна.  Өөрөөр хэлбэл, тав хоногт 500 мянган хүн халдвар авсан нь халдвар эрчимтэй тархаж буйн шинж ажээ.

Covid-19 цар тахал өнгөрсөн 24 цагийн хугацаанд Бразил улсад эрчимтэй тархжээ. Тодруулбал, Бразил улсад хоногт 27 мянга 312 шинэ тохиолдол бүртгэгдэж, 1269 хүн амиа алджээ. Тус улс нийт 930 мянга гаруй хүнийг Covid-19-ийн шинжилгээнд хамруулсан бөгөөд нийт тохиолдол 583 мянга 980-д хүрч, 32 мянга 547 хүн хорвоог орхиж, 266 мянга 132 хүн эдгэрчээ.

Цар тахлын тохиолдлоор тэргүүлж буй АНУ-д өчигдөр 20 мянга 322 шинэ тохиолдол 24 цагийн хугацаанд бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх өдрүүдтэй харьцуулахад харьцангуй буурсан үзүүлэлт ажээ. Мөн АНУ-д хоногт 1081 хүн нэмж нас барсан байна. Ингэснээр тус улсад нийт тохиолдол 1 сая 901 мянга 527-д хүрч, 109 мянга 140 хүн хорвоог орхиж, 685 мянга 643 хүн эмнэлгийн тусламж авч эдгэжээ. АНУ нь 19 сая гаруй хүнийг Covid-19-ийн шинжилгээнд хамруулжээ.

Хоногт бүртгэгдсэн тохиолдлын тоогоор Энэтхэг улс ОХУ-ыг ардаа орхижээ. Тус улсад хоногт 9633 шинэ тохиолдол бүртгэгдэж, 259 хүн нэмж нас баржээ. Энэтхэг улсад нийт тохиолдол 216 мянга 824 –д хүрч, 6088 хүн нас барж, 104 мянга гаруй хүн эдгэсэн байна.

ОХУ-д хоногт 8536 шинэ тохиолдол бүртгэгдэж, 178 нэмж нас барлаа. Тус улс 11 сая 426 мянга гаруй хүнийг Covid-19-ийн шинжилгээнд хамруулсан бөгөөд нийт тохиолдол 432 мянга 277-д хүрч, 5215 хүн хорвоог орхиж, 195 мянга 957 хүн эдгэжээ.

Хоногт бүртгэгдсэн шинэ тохиолдлоор эрэмбэлэв

Эх сурвалж: Worldometers.info

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж