“Дотооддоо лизингээр аялах боломжтой” | News.MN

“Дотооддоо лизингээр аялах боломжтой”

“Дотооддоо лизингээр аялах боломжтой”

“Дотооддоо лизингээр аялах боломжтой”

Дотоодын эдийн засагт 607 орчим сая ам.доллар буюу 1.6 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлдэг аялал жуулчлалын салбар цар тахалтай холбоотойгоор зогсонги байдалд ороод байгаа. Тиймээс энэ салбар дотоодын аялагчдыг тойглохоос өөр аргагүй болов.

Дотоодын аялал жуулчлалын салбарт энэ жил хэрэгжүүлэх шинэ бодлого, үйлчилгээний талаар Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяртай ярилцлаа.


-Олон улсын аялал жуулчлал ойрын хугацаанд сэргэх үгүй нь тодорхойгүй байна. Тиймээс дотооддоо аялагчдыг татах нь чухал. Энэ чиглэлд ямар бодлого баримталж байна вэ. Мөн шинээр нэвтрүүлэх үйлчилгээний талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Covid-19 вирусийн халдвар цар тахлын хэмжээнд хүрч үүнээс үүдэлтэйгээр нөхцөл байдал дэлхий дахинаа эрс хүндэрч, эдийн засагт, ялангуяа аялал жуулчлалын салбарт туйлын хүнд тусч байна.

Дээрх хүчин зүйлтэй холбоотойгоор, Монголын аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй тур оператор, зочид буудал, жуулчны бааз, үйлчилгээний бусад байгууллагуудын үйл ажиллагаа доголдож “0” зогсолтод ороод байгааг бүгд харж байна. Мөн цаашид хэрхэх нь тодорхойгүй, хэзээ хэвийн байдалд орж сэргэхийг таахын аргагүй байна. Тус салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчид тэр дундаа ажил олгогчид үүсээд байгаа гамшгийг хохирол багатай даван туулахын тулд дотоодын аяллыг хөгжүүлэх, дотоодын аялагчдад зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх, аялагчдад лизингээр аялах хүртэл үйлчилгээг үзүүлэхээр дор бүрнээ хичээн ажиллаж байна.

-Гэр бүлээрээ аялахаас гадна ажлынхантайгаа, найзуудтайгаа аялалд явах нь бий. Аялал жуулчлалын компаниуд нь төлбөрийг лизингээр төлөх боломж бүрдүүлж байгаа гэж та дурдлаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Монголчууд ихэнхдээ гэр бүл найз нөхдөөрөө аялдаг. Сүүлийн үед дотоодын аялагчдын дунд хийсэн судалгаанаас харахад 96 хувь нь хувиараа, үлдсэн дөрвөн хувь нь аялал жуулчлалын мэргэжлийн байгууллага, аяллын клубээр аялахаар гарсан байна. Энэ нь Монголчуудын хувьд мэргэжлийн аялал жуулчлалын байгууллагаар дотооддоо үйлчлүүлэх соёл хэвшээгүй байгааг харуулж байна Нөгөө талаас яагаад, ямар зорилгоор эдгээр үйлчилгээг авах нь тодорхойгүй,  зах зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрөл цөөхөн байгаатай холбоотой байж болох юм. Магадгүй бид аялал жуулчлал гэхээр зөвхөн гадаадаас оруулж ирэхэд илүү анхаараад дотоодын аялал жуулчлалаа хөгжүүлээгүй орхисонтой ч холбоотой байхыг үгүйсгэхгүй.

Аялал жуулчлалын компаниуд нь төлбөрийг лизингээр төлөх боломж бүрдүүлж байгаа ч энэ нь хир хүртээмжтэй мөн үр дүнтэй байхыг сайн хэлж мэдэхгүй байна. Харин гадаад орон руу монголчуудаа аялуулах аяллын лизингийн үйлчилгээ нэвтрээд нэлээд удаж байна. Энэ үйлчилгээг үзүүлдэг манай компаниуд байдаг. Энэ талаарх мэдээллийг https://joinme.mn/ харж болно.

-Дотоодын иргэд нь аялал жуулчлалын газрыг сонгон үйлчлүүлдэггүйн шалтгаан нь жуулчны газруудын үнэ харьцангуй өндөр байдагтай холбоотой байх. Тиймээс дотоодын аялагчдад зориулан үнийг уян хатан байлгах боломж бий юу?  

-Энэ салбарт үнийн уян хатан байдлыг баримтлан ажиллах чиглэл өгсний дагуу зарим аймгуудын жуулчны баазууд үнээ 40 хүртэлх хувиар бууруулаад байгаа. Иймд ашигтай ажиллана гэсэн ойлголт энэ жилийн хувьд байхгүй.

-Урьд нь дотоодын аялал жуулчлал нь энэ салбарын хэдэн хувийг эзэлдэг байсан бэ. Нөхцөл байдалтай уялдсан бодлого хэрэгжүүлснээр өмнөх аялагчдын тоог хадгалж үлдэж чадах уу?

-Үндэсний статистикийн хорооны мэдээлсний дагуу 2018 онд гадаад улс руу жуулчлах зорилгоор 131 мянга 500 монголчууд зорчжээ. Эдгээр хүмүүс энэ жил гадагш аялах боломж хязгаарлагдмал байгаа тул дотооддоо аялах болов уу гэсэн таамаг байна. Дээр хэлсэнчлэн монголчуудын хувьд мэргэжлийн аялал жуулчлалын байгууллагаар дотооддоо үйлчлүүлэх соёл хэвшээгүй, сураагүй гэх юм уу даа. Аялал жуулчлалын байгууллагууд тэр дундаа тур оператор комданиуд энэ жил буюу 2020 онд дотоодын аялал жуулчлалаас орлого олох боломж маш хомс, бараг л байхгүй гэж хэлэхэд болно.

Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй жирийн амралт сувиллын газруудын ачаалал нэмэгдэж орлого өсөх магадлалтай ч жуулчны баазуудын хувьд энэ нь мөн баталгаатай орлогын эх үүсвэр болно гэхэд хэцүү. Энэ жилийн хувьд Covid-19 ийн нөхцөлөөс үүдэн жуулчны баазууд ердийн хүчин чадлынхаа 30 хүртэлх хувиар үйлчлүүлэгчдийг хүлээн авах зөвлөмж гарсан.

Энэ салбарт нь 1300 орчим компани үйл ажиллагаа явуулдаг. Жуулчны бааз, тур, оператор компаниуд зэрэг шууд байдлаар 40-50 мянган ажлын байр бий болдог. Үүнээс гадна улирлын чанартай 118 мянган ажлын байр идэвхждэг салбар.

-Жуулчны баазууд вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг журмын дагуу явуулж байгаа эсэхэд хэн хяналт тавих вэ?

-Засгийн газраас цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэхийн тулд дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллах тухай тогтоол гарсан. Гэхдээ өмнөх байдлаар ажиллахгүй. Халдваргүйжүүлэлт, ариутгал, аюулгүй байдлын горим, дүрмүүдийг баримтлах юм. БОАЖЯ-аас жуулчны бааз, амралтын газар, зочид буудлуудад хүргүүлсэн. Тэгэхээр энэхүү горимыг дагаж, стандартын шаардлага хангасан аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

the 2020-06-04 202.126.89.15

Одоо энэ аюулт гамшигаас харахад дэлхийн хүмүүс даян дэлхийгээр хаа дуртай газраар тэнүүчилж аялал хийдгээс л боллоо.. Үүнээс хойш Аялал жуулчлал гээчийг журамлаж хязгаарлах хэрэгтэй дээ 5 тив 200 гаруй улсын хүмүүс хаа сайгүй сүлэлдэн тэнэж зүйлийг хоорондох холилдооноос л ийм гамшиг үүсч байгаан….. Аялал жуулчлал дэмий
Дээр нь гадаадад ажилласан нэртэй буурчийн амьдралаар амь зуугсдаас болгоомжлох хэрэгтэй

Avatar

Компануудад хулхидуулаад хаширсан хун 2020-06-04 66.181.177.96

Битгий компаниудад менге телж аялаарай. Аялмаар байгаа бол еерсдее майхнаа хоол хунсээ ачаад дураараа явсан нь дээр.Тэд нар беен менге авчаад амалсан уйлчилгээгээ ч узуулдэггуй маш хариуцлагагуй. Жишээ нь WENZ TOUR гээд хевсгел далай руу аялал хийдэг компани, олигтой хоол ч гуй, очсон камп нь гар шуд угаах ус ч гуй, жорлон нь беглереед емнех хуний баасан дээр бие засахаас аргагуй, ереендее тоггуй, залгуур ч гуй, гуанзанд нь орой 7-с хойш тог нь 2 цаг орчим байх уед утсаа цэнэглэнэ, ёстой балай

Avatar

Ривер Гардэн-д оффис нь байдаг 2020-06-04 103.10.23.231

18 онд Ривер Гардэн-д оффис нь байдаг "Wenz Tour" гэдэг компани, бас хажуудаа сра массажны салонтой, одоо байдаг юмуу мэдэхгуй.

Avatar

зээлээр бүү аялаарай 2020-06-04 104.232.37.197

аялахын тулд хэзээ ч хэзээ ч өр тавьж болохгүй, аяламаар байдаг гэвч мөнгө байхгүй бол ЧИ БИ БИД аялах биш ажиллах ёстой гэсэн үг.

Avatar

Зочин 2020-06-04 122.201.24.157

БААЗАД НЭГ ХОНОХ МӨНГӨӨРӨӨ БЕНЗИН ХИЙГЭЭД МАЙХАНДАА ХОНООД ЯВДАГ НЬ ИХЭН НЬ БАЙДАГ ДАА . БИД ЧИНЬ .

Avatar

Зочин 2020-06-04 103.23.50.66

Зээл өгөх гээд бүүр чичирчих юм аа. Зээлээр дотооддоо аялдаг хүн бодвол байгаа л байх даа.

Avatar

Зочин 2020-06-04 220.244.50.112

зээл авч байж л аялаж байвал битгий аяла л даа, илүү чухал юманд мөнгөө зарцуулсан дээр биз дээ

Avatar

Зочин 2020-06-04 59.153.113.63

Unetei n ch unen bh shvv

Avatar

ИРГЭН: Дотооддоо аялахыг дэмжиж байна 2020-06-04 103.212.116.223

Үнэ, маршрут зардал гээд тодорхой мэдээлэл тавина уу

Avatar

монгол 2020-06-04 103.50.207.150

Жуулчны компаниуд дотоодын маршрутыг цахим сүлжээнд тавимаар байна . аялах хүмүүс цөөндөө байна даа

Avatar

Бат 2020-06-04 68.100.237.110

Лизинг гэж юу гэсэг үг вэ ? Энэ нь төлбөрөө төлөөд түр зуурын үйлчилгээ авахыг л хэлж байгаа юи . Жишээлвэл МИАТ компани лизингээр онгоцыг тодорхой хугацаагаар түр хэрэглэж байгаа .

Avatar

жак ма 2020-06-04 124.158.107.35

хувь хүний санхүүгийн мэдлэг , ханддлага муу үед балай зээл өр төлбөрийн схемд ард түмнийг оруулаха боль өөрөө дэмий тэнэ

Avatar

Зочин 2020-06-04 66.181.187.53

ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ШОРЛОГЫГ БОЛИУЛЖ ӨГНҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж