"Жи тайм" сүлжээний хэргийн шүүхэд хянагдах хугацааг сунгав

Хуучирсан мэдээ: 2020.06.04-нд нийтлэгдсэн

"Жи тайм" сүлжээний хэргийн шүүхэд хянагдах хугацааг сунгав

"Жи тайм" сүлжээний хэргийн шүүхэд хянагдах хугацааг сунгав

Казакстан улсаас ядуурлыг бууруулах зорилготой Монголд орж ирсэн “Жи тайм” гэх нэртэй сүлжээ 2017 онд Монгол Улсад дэлгэрсэн. Тэд амар хялбар аргаар мөнгө олох гэсэн иргэдийн халаасыг ухаж, өөрсдийнхөө халаасыг зузааруулсан ч өдийг хүртэл залилуулсан иргэд мөнгөө авч чадаагүй байгаа юм.

“Жи тайм” сүлжээний хэрэг өнгөрсөн тавдугаар сард Баянгол дүүргийн эрүүгин хэргийн анхан шатны шүүхэд шилжсэн ч тус 586 хавтастай эрүүгийн хэргийг шүүгч уншиж танилцах шаардлагатай байгаа тул Ерөнхий шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг 30 хоногоор сунгалаа. 

Казахстаны иргэн М.Марат болон манай улсын иргэн Э.Оюунчимэг нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт 2019 оны долдугаар сард дуусч, хэрэг Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжсэн. Мөрдөн байцаалтын шатанд Монгол Улсын 11 мянга 734 иргэн энэхүү сүлжээнд элсч, 25 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг тогтоожээ.

Хэргийг сануулахад, “Жи тайм”-ын захирал М.Марат гэгч нь Казахстан улсаас үүсэлтэй “Жи тайм” корпорацийн ерөнхийлөгч, үүсгэн байгуулагч Жумагулвоеийн төрсөн дүү аж. Тэрбээр 2016 оны арванхоёрдугаар сард нэг удаа Монголд ирж, “Жи тайм” сүлжээнд элссэн иргэдтэй уулзчихаад буцаж байжээ. Дараа нь дахин буюу 2017 оны нэгдүгээр сард Монголд ирсэн. Тэрбээр чухам ямар мэргэжилтэй эсэх талаараа монголчуудад хэлж байгаагүй зөвхөн уг сүлжээний талаар ярьдаг байсан гэнэ. Тус сүлжээний Монгол дахь төлөөлөгчид нь “Жи тайм” бол Казахстан улсын Засгийн газрын “Ядуурлыг бууруулах төсөл” хэмээн иргэдийг төөрөгдүүлэг байжээ. Түүнчлэн уг сүлжээний үйл ажиллагаа үнэн бодит төсөл гэдгийг НҮБ-аас хүлээн зөвшөөрсөн гэх мэтээр иргэдэд мэдээлэл өгч, сүлжээндээ элсүүлдэг байв. Улмаар элссэн иргэдээс 130 мянган төгрөгөөс хоёр сая 300 мянга хүртэлх төгрөгийг дөрвөн үе шаттай авдаг гэдэг.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж