“Хүүхэд нас минь тайзны ард тоглолт үзэж өнгөрсөн” | News.MN

“Хүүхэд нас минь тайзны ард тоглолт үзэж өнгөрсөн”

“Хүүхэд нас минь тайзны ард тоглолт үзэж өнгөрсөн”

“Хүүхэд нас минь тайзны ард тоглолт үзэж өнгөрсөн”

Хурд” хамтлагийн гитарчин, хөгжмийн зохиолч, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Отгонбаярын охин Номукитай ярилцлаа. Авьяаслаг охин өнгөрсөн долоо хоногт The Voice of Mongolia” шоуны тайзнаа аавынхаа хамт гарсан нь олны анхаарлыг татсан билээ. Ингээд түүний яриаг хүргэе.


– “The Voice of Mongolia” шоуны тайзнаа аавынхаа хамт гарсан нь олны анхаарлыг татсан. Аавтайгаа өмнө нь нэг тайзан дээр гарч байв уу?

-Миний хувьд “The Voice оf Mongolia” шоуны тайзан дээр өөрийнхөө дууг дуулах нь хамгийн үнэ цэнэтэй, гайхалтай мөчүүдийн нэг байлаа. Аав маань анх надад санал тавьсан. Би саналыг нь баяртайгаар хүлээн авсан. Би өмнө нь 2018 онд аавынхаа “Чи минь байгаа болохоор” концертод оролцож, аавтайгаа тайзнаа гарч байсан. Хайрлаж, хүндэлдэг хүмүүстэйгээ дахин тайзан дээр гарсан болохоор ямар нэгэн сандралгүй, тайван байлаа.

Зарим үзэгчид шүүгч Д.Отгонбаярын охин гэдгийг мэдээгүй байх. Өөрийгөө товч танилцуулахгүй юу?

-Намайг Номуки гэдэг. Одоо 20 настай. Гадаадад сурдаг. Одоо цар тахлын улмаас хичээлээ онлайнаар хийж байгаа. Ирэх намраас сургууль руугаа явахаар төлөвлөөд байна.

-Хүүхэд насныхаа тухай яриач. Дуу хөгжимтэй ойр өссөн нь урлагийн хүн болоход нөлөөлсөн болов уу?

-Би бага байхдаа дуу дуулдаггүй байсан. Сүүлд 2012 оноос л дуу сонирхож, маш их сонсдог болсон. Тэр цагаас л дуулах гэж оролдож эхэлсэн байх. Мэдээж хүүхэд нас минь тайзны ард тоглолт үзэж өнгөрсөн учраас дуунд дурлахад их нөлөөлсөн.

-Аав нь охиноороо их бахархдаг нь анзаарагдсан. Охиндоо ямар үнэтэй зөвлөгөө өгдөг вэ?

-Би өрөөнийхөө хаалгаа хаагаад дуулдаг хүүхэд байсан болохоор гэрийнхэн маань дуулдаг гэдгийг анзаардаггүй байсан. Ер нь аав минь намайг маш их ойлгож, дэмждэг. Миний ертөнц бодлыг байнга сонсч, урам хайрладагт нь үнэхээр их талархдаг.

Аав маш завгүй байдаг болохоор тэр бүр надад цаг гаргаад байдаггүй. Гэхдээ намайг магтаж, мундаг байна гэхээсээ илүү үйлдлээрээ л дэмжиж, хайрладаг хүн дээ. “Өөрийнхөө ертөнцөөр өөрөө бүгдийг нь сурч, хөдөлмөрлөөд яваарай” гэж байнга захиж, сургадаг. Тиймээс би өөрийнхөө чадлаар бүхнийг бүтээхээр хичээж явна.

-Гурван жилийн өмнө “Nomuka’s cover night” анхны тоглолтоо хийсэн гэж дуулсан. Одоо ямар уран бүтээл дээр төвлөрч байна. Уран бүтээлийн сонин сайхнаас хуваалцаач?

-Би 2017 оны зун “Nomuka’s cover night” анхны ковер тоглолтоо найзуудынхаа дунд хийж байсан юм. Өөрийнхөө дуртай дуунуудыг коверлож, дуулсан. Найзууд маань маш сайхнаар хүлээн авч, надад зөндөө урам зориг өгсөн. Үнэхээр гоё мэдрэмж байдаг юм билээ. Үүний дараа хэзээ ч дуугаа орхилгүйгээр улам хөгжүүлээд явах ёстой гэдэг урмаар цэнэглэгдсэн. Одоогоос яг жилийн өмнө өөрийн зохиосон анхныStarry eyes” гэх дуугаа гаргасан. Үргэлжлүүлэн араас нь “Your name”, “Hypnotize”, “Heartbreaker” зэрэг дуугаа хийсэн. Одоо шинэ дуунууд дээрээ ажиллаж байна даа.

Дууныхаа шүлгийг өөрөө бичдэг юм байна. Дуугаараа хүмүүст юу хүргэхийг хүсдэг вэ?

-Тийм ээ. Би дууныхаа шүлгийг өөрөө бичих гэж хичээдэг. Хүрээлэн буй орчин болон өөрт төрж буй мэдрэмжээ дуу болгохыг хүсдэг. Тиймээс уран бүтээлүүд маань миний л мэдрэмжээр бүтсэн дээ. Дуулахаас гадна бичих сонирхолтой. Өнгөрөгч 2017 оноос хойш пэйж хөтөлж, өөрийнхөө бичвэрүүдээ нийтэлдэг болсон.

-Дуулахаас гадна өөр авьяас бий юу. Гитар тоглодог уу?

-Бараг байхгүй дээ. Гитар хөгжим тоглодоггүй. Гэхдээ ирээдүйд сурна.

-“Хурд” хамтлагийг монголын ард түмэн сайн мэднэ. Харин хамтлагийн гишүүдийн хувийн амьдралынх нь талаар тэр бүр сайн мэддэггүй. Ээжийнхээ тухай ярихгүй юу?

– Би чинь хамгийн сайхан ээжтэй хүн дээ. Ээж маань намайг цаг үргэлж дэмждэг. Би жаахан бичих гэж оролддог юм. Хамгийн түрүүнд дуунуудаа зохиочихоод ээждээ л сонсуулах гэж яардаг. Миний шүлэг, бичвэрүүдийг ээж минь хайрлаж, хамт мэдэрч уншдаг.

-Аавынхаа зохиосон ямар дуунд дуртай вэ. Дуунуудаас нь дуулдаг уу?

-Аавынхаа зохиосон бүх дуунуудад маш их хайртай. Гэхдээ зохиосон дуунуудаас нь дуулж байгаагүй юм байна. Ер нь өөрийнхөө мэдрэмжээр зохиосон дуугаа дуулбал надад илүү амар байдаг. “Хурд” хамтлагийн “13 ааш”, “Атаархал”, “Алив бос”, “Чоно” гэсэн дуунуудыг сонсох дуртай.

Таны хичээл зүтгэл, авьяасыг харахаасаа урьтаад аавын тань нэрээр дүгнэх тал ажиглагддаг уу?

-Тийм зүйл огт мэдэрч байгаагүй юм байна.

-Ирээдүйн зорилго, хүсэл мөрөөдөл?

-Би хүний амьдралын зорилго, мөрөөдөл сэтгэлийнх нь гүнд нууц байх ёстой гэж боддог. Ирээдүйн зорилгодоо хүрч, биелүүлээгүй байж наана нь үг болгон гаргах нь зохимжгүй байх. Миний хувьд цаашид тасралтгүй дуунуудаа гаргаж, сайн уран бүтээлч болохын төлөө хичээх болно.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
78
ЗөвЗөв
14
ХөөрхөнХөөрхөн
14
ГайхмаарГайхмаар
11
БурууБуруу
9
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Гайтавын Алтанцэцэг 2020-06-04 66.181.161.102

Goe duuldag ohin bnaa amjilt husie.

Avatar

Зочин 2020-06-04 103.57.94.30

Ухаалаг сайхан охин байна. Амжилт хүсье!

Avatar

Зочин 2020-06-04 103.57.94.30

Ухаалаг, авъяаслаг охинд амжилт хүсье!

Avatar

Зочин 2020-06-04 139.5.217.143

Za medehgui e chaddag sonirhdog yuma hiih shig nice zuil bhgui l de. Uneheer aviyastai deer ni hudulmurch bol todrood garaad l irne. Harin aav ni gishuun uchraas esuul emch uchraas huuhed ni tm bh estoi geed tulgaad bdag shig urlag ch boldoggui bh a.

Avatar

ЭГЭЛ МОНГОЛ 2020-06-04 150.129.140.238

ХУРД ХАМТЛАГ ШИГ ЭГЭЛ АРДЫН ЭГЭЛХЭН ХҮҮХДҮҮД Л МОНГОЛЫН УЛС ТӨРД ОЛНООРОО ОРЖ ИРЭЭСЭЙ ХҮН НАМЫН ЗАЛУУС Л ЭНЭ МОНГОЛ ОРНЫГ ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ УЛС ГҮРЭН БОЛГОНО ЯАГААД ГЭВЭЛ ӨӨРСДӨӨ ДЭЛХИЙН ДАЙНЫ БОЛОВСРОЛ ЭЗЭМШСЭН ЭГЭЛ АРДЫН ЭГЭЛ ХҮҮХДҮҮД БАЙНА ЛЭЭ

Avatar

Зочин 2020-06-04 139.5.217.45

bitii aaash, odoo bur uls or bolood shaas. Uls tord elite-uud l manlaildag yum

Avatar

ханхар 2020-06-04 150.129.140.238

ЦАРАЙЛАГ ААВЫН ЦАРАЙЛАГ ОХИНД АМЖИЛТ ХҮСЬЕ

Avatar

Зочин 2020-06-04 202.9.46.248

отгонбаяр гэж дольдогносон амьтан шувт л ан гээд харайлгадаг байсан одоо ман-ын сурталчилгаанд орчихсон л нааж явна яаж хүн ийм барьцгүй зальжин амьдарч чаддаг байна харин цогоо ах чинь шал өөр хүн шүү үнэнхүү авъяастан

Avatar

Зочин 2020-06-04 122.201.22.42

Rezedib dabaanim mini kompanias sabraa taataad ugbul sain baigal daa. dabaanim. dabka bid ogt martaagui chimedtseren agsan dabka reektelsen taliigach bolson geel yum bodol ergetsuulel baidima say amerikas ireed bi bas bodloo ene buduuleg amitan yunda petrobis, nik, yump neft ezen suudin boldoo. udirdaad ajiluul chadahgui baiy hunii ed horongo deremdey abahdaa mash sain reekt yalzmag baigan. bid tuulin burgasand rekeluuly zodulsana martaagui gehuu Dabka

Avatar

Зочин 2020-06-04 122.201.22.42

Dabbanim, Erdenehuu, nimaa, moojig, ganhuu, ganbayar geed reket nidalgachid tuulin burgasand kompani zahiral 4 zaluus abaachad zodoy reektel tamlay baigad amigui bolgod tsunheeld haysan baiye. Dabaanim bol petrovis tom hurgen ah gedeg reket buleg han-uuliin guurni hayuud undesni tsetserlegt hureelengiin urd 4 zaluug zodoy daramtalsan nas barsan bolhor tsunheel haysan bailaa.

Avatar

yagad 2020-06-04 202.126.89.15

Монголчууд энэ их гасалж дуулдаг зуршилаасаа хэзээ салах юм бол ? жилийн жилд уйтгартай дууны шоу ТВ-ээр гарч залхаах юмаа ямар ч олон дуучинтайм мэдкү….. зохиолын рок попын хип хоп гээд бараг л 3 саяуулаа дуулах юм залхуутаймбээээ
дээр нь сүүлийн үеийн монгол кино гэж хачин муухай гамшгийн юмс болимоор байх юм
Аливаа зүйл цөөн бөгөөд час хийсэн immortal хит байгаасай …

Avatar

Зочин 2020-06-04 122.201.23.66

Харин тиймээ. Найранд гурван дуутай наадамд гурван даваатай гээд хүн болгон дуулдаг байх ёстой юм шиг л найр нтр дээр босч дуул гээд тамтай байдаг шүү хахаах

Avatar

Зочин 2020-06-04 59.153.112.183

harin ch olon ursgal janar garch baij ooriin chin chas hiisen gedeg n ter dundaas tsoiloh yostoi busuu. ymar ch ursulduun baihgui ooriin chin gantshan chas hiisen baival uitgartai shdee. zunduu l duunii uraldaanuud bgaa. chas hiisen gdg n ooriinhoor chin barag ter uyachid duulj bn bailgui teriig chin bid sonirhohgui. sonirhdog sonirhdogoo l sonsii.

Avatar

Зочин 2020-06-04 103.26.194.74

Gundalai, Dabaahuu, Nergui harhnii ogoosh minee hench hootsoldoogui baihad hugatsaana omno sulagdaguima bitgi daldagna hereb naiz chin barigdbal dabtan hefegtei 8 deesh jil abna. chinii ugsun meduuleg gedeg barimt baidag shde martaagui biz.

Avatar

Зочин 2020-06-04 73.50.163.246

зочин царай муутай ч гэх шиг ямар атаархуу нөхөр вэ чи юу бүтээсийн . охинд нь амжилт хүсье .

Avatar

Зочин 2020-06-04 203.91.115.49

аав нь даанч царай муутай шүү

Avatar

Зочин 2020-06-04 202.179.25.180

Өөр бичих юм олдохгүй байна уу. мал минь. Чи бид хоёр царай л харна даа. Түүнээс цааш өнгийх чадалгүй юм чинь нүүр царай л хархаас…

Avatar

Зочин 2020-06-04 202.9.46.248

одооны хүүхдүүдийн нэг л юмыг ойлгохгүй байгаа юмаа царайгаа нуудаг яаж ч царайгий нь олж харъя гээд олж харж чаддаггүй ямар учиртай юм эсхүл жорлон дотор өөрийнхөө зургийг их авна буруу харж зогсоно нэг л сонин нэг л их нүд нүүрээ нуусан гаж гэмээр хүмүүс аавтайгаа авахуулсан зураг л хөөрхөн зураг байна даа жоохон нааш томруулаад татсан бол бүр гоё байж

Avatar

Зочин 2020-06-04 90.188.54.82

Амжилт хүсье. Хөгжимчдэд ч бас

Avatar

зочин 2020-06-04 103.57.92.95

Даруухан өөрийн бодолтой ухаалаг охин байна Амжилт хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж