
НАТО энэ үйл ажиллагаанд онцын ач холбогдол өгөхгүйг хичээж байна. Гэвч сэтгүүлчид эвслийн хувьд хүнд цаг ирж, хохирол нэмэгдэн тэнд явуулж байгаа бодлогод эргэлзэхэд хүргэж буй талаар их бичих болжээ.
Афганистанд Америкийн 80 мянган цэрэг, гадаад орнуудын 30 гаруй мянган цэрэг байрлаж байгаа билээ. Канадын цэргийнхэн ирэх жилд Афганистанаас гарсан байна. Их Британи 2015 онд цэргээ тэндээс татах төлөвлөгөөтэй.