Бусад улс оронтой харьцуулахад Орост дөрвөн давуу тал байна хэмээн ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Мантуров хэллээ. “Эдгээр нь сэтгэлийн хат, шинжлэх ухаан, байгалийн баялаг, ажиллах хүчин” хэмээн Денис Мантуров хэлжээ.
Сэтгэлийн хат нь ямар ч нөхцөлд түргэн бөгөөд оновчтой шийдвэр гарган, асуудлыг шийдэх чадварыг илтгэнэ гэсэн бол Оросын шинжлэх ухааны хүрсэн ололт амжилт нь ямар ч хүнд, хэцүү асуудлыг шийдвэрлэж чадна, үүнийг импортыг орлох бүтээгдэхүүний үндэсний хөтөлбөр нотолсон хэмээн сайд үзэж байна. Байгалийн асар их баялаг нь Орост хамгийн хямд эрчим хүч үйлдвэрлэх боломжийг олгож байгаа бөгөөд хямд эрчим хүч ямар ч салбарын хөгжилд гол суурь болж байна гэжээ. Социализмын үед Орос улс мэргэжилтэй боловсон хүчнийг системтэйгээр бэлдэж байсан ч ЗХУ задран унасны дараа олон салбарын тэргүүлэх боловсон хүчин өндөр цалинд татагдан барууны орнууд руу гарсан ч одоо эдгээр мэргэжилтнүүд олноороо буцан ирж байгааг Мантуров онцоллоо. Өнөөдөр Оросын бүхий л салбарт өндөр мэргэжилтэй чадварлаг ажилтад ширүүн өрсөлдөөн дунд ажиллаж байна хэмээн тэр хэллээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ