Дампуурлын эрх зүйн чиглэлээр хэлэлцүүлэг боллоо

Хуучирсан мэдээ: 2015.12.21-нд нийтлэгдсэн

Дампуурлын эрх зүйн чиглэлээр хэлэлцүүлэг боллоо

АНУ-ын Калифорни мужийн Нэгдсэн улсын шүүгч асан ноён Самуэл Л.Баффорд Монголын Хуульчдын холбооны урилгаар Монгол Улсад хүрэлцэн ирсэнтэй холбоотойгоор Иргэний хэргийн шүүгчидтэй дампуурлын эрх зүйн чиглэлээр уулзалт, хэлэлцүүлгийг 2015 оны 12 сарын 18-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн 102 тоот танхимд зохион байгууллаа. Энэхүү уулзалт, хэлэлцүүлэгт АНУ-ын Калифорни мужийн Нэгдсэн улсын шүүгч асан ноён Самуэл Л.Баффорд, профессор Жули Метцгер, дүүргийн Иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүхийн захиргааны албан хаагчид оролцлоо.

Ноён Самуэл Л.Баффорд, профессор Жули Метцгер нар АНУ, Европын зарим улсуудын дампуурлын эрх зүйн зохицуулалт, төлбөрийн чадваргүйдэл, дахин хөрөнгөжих зэрэг дампуурлын эрх зүйн чиглэлийн өргөн хүрээний асуудлаар мэдээлэл өгч, Эквадор, Зүүн Европын зарим улсын дампуурлын тухай хуулийн төслийг боловсруулж байсан туршлагаасаа хуваалцан, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн сонирхсон асуултад хариулж санал солилцлоо. Мөн шүүгчид Монгол Улсын дампуурлын эрх зүйн тогтолцоонд тулгамдсан асуудлуудыг хөндөж, Дампуурлын тухай хуулийг олон улсын туршлагад тулгуурлаж шинэчлэн боловсруулж, батлах хэрэгтэй талаар хөндсөн юм.

Л.ХАЛИУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж