Шинэ жилийн баярыг угтан их цэвэрлэгээ зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2015.12.21-нд нийтлэгдсэн

Шинэ жилийн баярыг угтан их цэвэрлэгээ зохион байгуулав

Шинэ жилийн баярыг угтан нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа. Цэвэрлэгээнд нийслэлийн 9 дүүргийн 6777 аж ахуйн нэгж, байгууллагын 34986 хүн хамрагдаж, нийт 1576.655 тонн хог хаягдал цэвэрлэлээ.

Дүүргүүдийн хэмжээнд ажиллаж буй тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагчид өөрсдийн хариуцсан хороодын аж ахуйн нэгж, байгууллагыг цэвэрлэгээний ажилд хамруулж, шаардлага тавьж, оролцоогүй аж ахуйн нэгж, иргэнд “Хог хаягдлын тухай”, “Төрийн хяналт шалгалтын тухай хууль” болон нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 63, 2012 оны 61 дүгээр тогтоолыг танилцуулж, орчинд нь үүссэн цас мөс, хальтиргаа гулгааг цэвэрлүүлж ажиллав.

Баянгол, Сүхбаатар дүүрэг Хөдөлмөрийн хэлтэстэйгээ хамтарч, ажил эрхэлдэггүй иргэдийг цэвэрлэгээнд татан оролцуулсан юм. Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс ажилгүй иргэдийг түр ажлын байраар хангах хөтөлбөрийн хүрээнд 1-20 дугаар хороонд нийт 100 иргэнийг ажиллуулж, 2100000 төгрөгийн урамшууллыг олголоо.

ЭХ СУРВАЛЖ: УЛААНБААТАР ХОТЫН ШУУРХАЙ УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ТӨВ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж