Алан хядагчдыг шууд устгах зөвшөөрөл хэрэгтэй гэлээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Алан хядагчдыг шууд устгах зөвшөөрөл хэрэгтэй гэлээ

Хуучирсан мэдээ: 2015.12.21-нд нийтлэгдсэн

Алан хядагчдыг шууд устгах зөвшөөрөл хэрэгтэй гэлээ

Фото: РИА Новости

 

Маргаан үүсгэх санаачлагыг Их Британийн ерөнхий сайд дэвид Кэмерон дэвшүүлсэн тухай The Sunday Times сонин бичжээ. Тэрээр алан хядагч байж болох хүмүүсийг газар дээр нь шууд устгах  зөвшөөрлийг цагдаа нарт олгосон хууль гаргахыг хүсчээ.

 

Тус оронд алан хядах аюул занал нэмэгдэж байгаа учраас Кэмероны хүссэн хүсэлтээр болох хуулийн өөрчлөлтийг ирэх жилийн эхээр баталж магадгүй боллоо гэж сонин  бичлээ.

 

Ерөнхий сайдын санаачлага нь Британийн лейбористуудын лидер Жереми Корбинтай томоохон маргаанд хүргэнэ гэж шинжээчид үзэж байна. Сөрөг хүчний лидер ерөнхий сайдын санаачлагыг хүлээн авсан тохиолдолд АНУ-ын цагдаа нарын үйлдэлд гэмт хэрэгтнүүдээс гадна гэмгүй хүн үрэгддэг хуульгүй байдал үүснэ гэж үзэж байгаа юм.

 

Гэтэл саяхан Лондоны метронд гарсан хэрэг цагдаа нарын таарууг харуулж байв. Сэлмэн заазууртай  нэг хэрэгтэн зорчигч нарт халдахад цагдаагийнхан хэдэн минут зүгээр зогсохдоо гэмт хэрэгтэнг бууж өгөхийг ятгаж байлаа. Хэрэв тэд шууд буудах зөвшөөрөлтэй байсан бол  энэ хэрэг хүндрэхгүй байсан юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

teneg 2015-12-21 202.55.191.34

teneg sanaachlaga ve? emh zambaraaguu baidal. engiin ard hohiroh ayultai sanaachlaga gargadag hun be? ter metro n zugeer zogsoj bhaar hii buudaj yadaj hol ruu ni buudna bizdee

Зочин 2015-12-21 203.194.114.97

1. Санаачлага биш. Санаачилга гэж бичнэ, Мягмар гуай. Эмчилгээ, шинжилгээ, оношилгоо гэдэгтэй адилхан. Монгол хэлд: ж, ч, ш-ийн дараа "и" үсэг бичнэ гэж Ц.Дамдинсүрэн гуай сургасан нь гажих зүйлгүй.

temuujin 2015-12-21 202.9.40.151

Шууд буудаж болдоггүй юм бол буугаар яадаг байна аа?