Алан хядагчдыг шууд устгах зөвшөөрөл хэрэгтэй гэлээ

Хуучирсан мэдээ: 2015.12.21-нд нийтлэгдсэн

Алан хядагчдыг шууд устгах зөвшөөрөл хэрэгтэй гэлээ

Фото: РИА Новости

 

Маргаан үүсгэх санаачлагыг Их Британийн ерөнхий сайд дэвид Кэмерон дэвшүүлсэн тухай The Sunday Times сонин бичжээ. Тэрээр алан хядагч байж болох хүмүүсийг газар дээр нь шууд устгах  зөвшөөрлийг цагдаа нарт олгосон хууль гаргахыг хүсчээ.

 

Тус оронд алан хядах аюул занал нэмэгдэж байгаа учраас Кэмероны хүссэн хүсэлтээр болох хуулийн өөрчлөлтийг ирэх жилийн эхээр баталж магадгүй боллоо гэж сонин  бичлээ.

 

Ерөнхий сайдын санаачлага нь Британийн лейбористуудын лидер Жереми Корбинтай томоохон маргаанд хүргэнэ гэж шинжээчид үзэж байна. Сөрөг хүчний лидер ерөнхий сайдын санаачлагыг хүлээн авсан тохиолдолд АНУ-ын цагдаа нарын үйлдэлд гэмт хэрэгтнүүдээс гадна гэмгүй хүн үрэгддэг хуульгүй байдал үүснэ гэж үзэж байгаа юм.

 

Гэтэл саяхан Лондоны метронд гарсан хэрэг цагдаа нарын таарууг харуулж байв. Сэлмэн заазууртай  нэг хэрэгтэн зорчигч нарт халдахад цагдаагийнхан хэдэн минут зүгээр зогсохдоо гэмт хэрэгтэнг бууж өгөхийг ятгаж байлаа. Хэрэв тэд шууд буудах зөвшөөрөлтэй байсан бол  энэ хэрэг хүндрэхгүй байсан юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж