Гандболын улсын аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2015.12.21-нд нийтлэгдсэн

Гандболын улсын аваргууд тодорлоо

Гандболын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-19-ний өдрүүдэд Спортын төв ордны "А" заал болон МУБИС-ийн спорт зааланд боллоо. Тэмцээнд 9 байгууллагын эрэгтэй 10, эмэгтэй 6 багийн 250 гаруй тамирчид оролцож ур чадвараа сорин аваргуудаа тодрууллаа.

Эмэгтэйчүүдээс:

1-р байр: А.Золбоо дасгалжуулагчтай Б.Нандинцэцэг ахлагчтай Андууд баг

2-р байр С.Нямдорж дасгалжуулагчтай Д.Тэргэл ахлагчтай МУБИС-ийн баг

3-р байр: Г.Амарсанаа дасгалжуулагчтай Г.Халиун ахлагчтай Мон-Алтиус БТДС-ийн баг

Эрэгтэйчүүдээс:

1-р байр: Т.Жавхлантөгс дасгалжуулагчтай А.Золбоо ахлагчтай Андууд баг

2-р байр:С.Нямдорж дасгалжуулагчтай Б.Насандэлгэр ахлагчтай МУБИС-ийн баг

3-р байр: Л.Загдсүрэн дасгалжуулагчтай Д.Эрдэнэ-Очир ахлагчтай ХААИС-ийн багууд эхний байруудад шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.Монголын Гандболын холбоо шилдэг тоглогчидоо шалгаруулж тусгай шагналаар шагнасан юм.

Шилдэг хаалгачаар:

1. С.Оюунтуяа эм Мон-Алтиус БТДС 
2. Б.Очирсүх эр Андууд баг 

Шилдэг довтлогчоор:

1. Ө.Алтанцэцэг эм МУБИС 
2. Г.Бэлгүтэй эр МУБИС

Шилдэг уран тоглогчоор:
1. Д.Баянжаргал эм ҮБТДС 
2. Э.Ууган-Эрдэнэ эр Андууд 

Байгууллагын нэгдсэн дүнгээр

1-р байрт Т.Жавхлантөгс дасгалжуулагчтай Андууд баг 2 оноогоор
2-р байрт С.Нямдорж дасгалжуулагчтай МУБИС-ийн баг 4 оноогоор
3-р байрт Г.Амарсанаа дасгалжуулагчтай Мон-Алтиус БТДС-ийн баг 8 оноогоор эхний байруудад шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, цом, өргөмжлөлөөр шагнагдлаа гэж Монголын гандболын холбооноос мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж