УИХ энэ долоо хоногт багтаан Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулан батлах чиг барьж буй. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр үдээс хойш Сонгуулийн хуулийн төслүүдийг нэгтгэх ажлын хэсэг хуралдлаа.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулагдсан тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн А.Бакей ахалж буй. Түүний тайлбарлаж буйгаар ажлын хэсэг хоёр дахь хуралдаанаа өнөөдөр хийсэн байна. Мөн одоогоор тодорхой шийдэлд хүрээгүй байна гэсэн тайлбар өглөө.
Г.ДАРЬ