Монгол Улс Саарал жагсаалтаас гараагүй | News.MN

Монгол Улс Саарал жагсаалтаас гараагүй

Монгол Улс Саарал жагсаалтаас гараагүй

Монгол Улс Саарал жагсаалтаас гараагүй

Монгол Улс FATF-ийн саарал жагсаалтаас гараагүй. Бид зөвхөн FATF өмнө хүлээсэн үүрэг даалгавраа биелүүлж, тэрхүү тайлангаа онлайнаар тавдугаар сарын 11-нд тавьсан. Харин FATF-ын нарийн бичгийн дарга нарын зөвлөл манай улсын тайлантай танилцаад "гэрийн даалгавар"-аа хангалттай сайн биелүүлсэн гэж дүгнэсэн төдий юм. Өөрөөр хэлбэл, бид өөрсдийн зүгээс хийх ажлаа гүйцэтгэсэн гэсэн үг. Харин одоо FATF-ийн төлөөлөгчид Монгол Улсад биечлэн ирж, газар дээрх нөхцөл байдалтай танилцаж, дүгнэлтээ гаргана. Үүний дараа FATF-ийн Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалт буюу саарал жагсаалтаас гаргах асуудал шийдэгдэнэ.

Монгол Улс саарал жагсаалтад орох болсон гол шалтгаан нь FATF-ийн төлөөлөгчид 2016 оны арваннэгдүгээр сарын 4-нд Монгол Улсад ирж, мөнгө угаах, терроризмын эсрэг тэмцэх арга хэмжээтэй холбоотой авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн. Энэхүү шалгалтын дүгнэлт 2017 оны есдүгээр сард Монгол Улсад ирсэн. Энэ тайлангийн дүгнэлтэд үндэслэн FATF Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан.

Тухайн үед буюу 2016 онд  Монгол Улс техникийн 40 зөвлөмжөөс 35-г нь биелүүлдэггүй, хэрэгжилтийн 11 зөвлөмжийн бүгдийг нь биелүүлдэггүй улс байсан. Тэгвэл өнөөдөр Монгол Улс техникийн 40 зөвлөмжийн 35-г нь биелүүлдэг, 5-ыг нь хагас биелүүлдэг, хэрэгжилтийн 11 зөвлөмжийг бүгдийг нь биелүүлдэг улс болсон талаар Монголбанк мэдээлж буй.

Монгол Улс FATF-ийн саарал жагсаалтад байгаа тул Европын холбооны зүгээс "Өндөр эрсдэлтэй гуравдагч орнууд"-ын жагсаалт буюу Хар жагсаалтад орсон гэдгийг хэлж буй. Тэгвэл бид саарал жагсаалтаас гарвал Европын холбооны жагсаалтаас автоматаар гарах уу гэдэг асуудал олон нийтийн анхаарал татаж байна.

Энэ асуудалд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариулахдаа “Энэ асуудлаар хоёр, гурван удаа уулзалт хийж байна. Европын холбооноос тодорхой хариу ирээгүй байна. Саарал жагсаалтаас гарчих юм бол бидний хувьд хар жагсаалтаас гарах бүрэн боломжтой. Учир нь тодорхой нөхцөл нь хангагдчихна гэж харж байгаа” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол 2020-06-04 66.181.190.228

Саарал жагсаалтаас гарахын тулд эдийн засгийн ил тод байдлыг дэмжих гэсэн хуурамч нэртэй, үнэндээ бол эдийн засгийн гэмт үйлдлийг өөгшүүлж олон тэрбум төгрөгийг завшуулж, тэдгээр этгээдийн нэрийг нууцалсанаа ил болгож, хар тамхины хэрэгтнийг хааццайлсан албан тушаалтнаа шийтгэж, банкны асуудлыг цэгцлэх ёстой. Тэгэхгүй бол хар жагсаалтаас гаргахгүй байх аа.

Avatar

Ishdorj Baarai 2020-06-04 150.129.143.74

Хар тамхи,хууль бус наймаа хийдэг манай дипломат ажилтнуудаас болж ийм юм болдог юм. Манайхан дипломат тэнэгүүд барууны орнуудын хүмүүсийн гайхшралыг төрүүлж байна. Монголчууд Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино гэдэг биз дээ.

Avatar

Зочин 2020-06-04 122.201.21.237

Ойрын өдрүүдэд халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг хамгийн их зөрчиж бгаа хүн Хүрэлсүх бна. Сэтгэл хөдлөлөө хяна. Хэм хэмжээгээ сахь гэж хэлмээр бна.

Avatar

Зочин 2020-06-04 203.91.112.146

МАН ЗГ нөгөө соц үеийн сурсан зангаараа цаасан дээр хэдэн тоо тавьж өгөөд л явуулчихсан сонгуулийн өмнө баастсан нэрээ цэвэрлэж оноо авах гэсэн явуургүй үйл ажиллагаанаас өөр юу ч биш

Avatar

Зочин 2020-06-04 73.92.12.67

…..Сонгуулийн өмнө…..МБЕ Лхагвасүрэн:- Бид саарал жагсаалтаас гарах бүх шаардлагыг нь бүгдийг нь биелүүлчихсэн,онлайнаар шалгалтаа өгөөд онц дүн авсан. Гарчлаа гэсэн үгүү ? -Гарах бүх нөхцлөө бүрдүүлсэн…. Сонгуулийн дараа…. Саарал жагсаалтаас гарсан уу? …Лхагвасүрэн —Саарал жагсаалт гэж ямар юм байдгийн,би мэдэхгүй,мэддэгээс нь асуу…. Ер нь орсонч яадгийн,арван жилдээ гарахгүй ха ха ха …??!!!

Avatar

Зочин 2020-06-04 202.131.251.130

Hurelbaatariin barij baigaa taktik shuu dee.

Avatar

ХУД-ийн сонгогч Ш.Раднаа: Улс төрийн нам суурь болон хувьсах үнэлгээтэй 2020-06-04 122.201.31.205

Улс төрийн нам суурь болон хувьсах үнэлгээтэй…Ач хүү нь эмээгээсээ “та аль намд саналаа өгөх вэ” гэхэд эмээ “намдаа өгнө” гэж. Ач хүү “та нам бус, бас гучаад нам байгаа” гэхэд эмээ “Ардын намдаа өгөхгүй юу” гэж. МАН-ын суурь үнэлгээ бусдаасаа өндөр. Энэ суурь үнэлгээ нь наад зах нь 25 жилдээ буурахгүй.Үе солигдож байж буурна.МАН-ын хувьсах үнэлгээ 2016 оныхоос буурсан ч суурь үнэлгээ нь бусдаасаа өндөр байгаа нь сонгуульд илүү суудал авах нөхцөл болж байна.

Avatar

МӨӨГИЙ 2020-06-04 91.207.172.202

ХАМГИЙН ГОЛ ГАРАХГҮЙ ШАЛТГААН МӨНГӨ ХҮҮЛЭЛТЭЭСЭЭ АМАРХАН ГАРГАХ ЭРҮҮЛ УХААНТАЙ УДИРДЛАГА Ч ,СЭТГҮҮЛЧ Ч, ИРГЭН Ч АЛГА, ГУДМААР ДҮҮРЭН ЛОМБАРД4% -6% ГЭСЭН САМБАРУУДЫГ ЧИНЬ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУД ХАРААД ЗУРГИЙГ НЬ АВААД ЯВУУЛЖ БАЙГАА Ш ТЭЭ МАНГАРУУДАА? 4%-6% ЧИНЬ ЖИЛД60%-70% ДЭЛХИЙД БАХГҮЙ МӨНГӨ ХҮҮЛЭЛТ Ш ТЭЭ? ЭНИЙГ ДАРАХ АМРХАН Ш ТЭЭ? ЖИЛИЙН ХҮҮБОДЛОГЫ ХҮҮНЭЭС 2ДАХИНААС ИХГҮЙ БАЙНАА ГЭЭД ҮҮНЭЭС ДЭЭШ ХҮҮТЭЙ ЛАМБАРД БАНК БУС БҮГДИЙГ ЭРХИЙГ ХӨРӨНГИЙГ ХУРААНА ГЭЭД Л ДУУСАА БОДЛОГЫ ХҮҮ9% ГЭХЭЭР 1

Avatar

Тиймээ шудага сонгууль болно. АН МАН-г хэзээ ч сонгохгүй 2020-06-04 103.212.116.223

Иймд эрхэм сонгогч та хичнээн ядуу ч өөртэйгөө адилхан ядуу, шударга нэр дэвшигчийн төлөө саналаа өгч чадвал энэ нь жинхэнэ сонгуулийн хувьсгал байх болно.

Улс төрийн тоймч Ш. Гантулга

ШУДАРГА ИРГЭН ТАНЫ СОНГОЛТ ТАНЬ МЭРГЭН БАЙГ!

Avatar

Хараа 2020-06-04 202.179.3.246

Төрийнхөн хар тамхи зөөвөллөж байгаа болохоор гарах уу. зарим нь сонгуулийн пиар байгаа даа.

Avatar

;kkkkkkk 2020-06-04 202.126.89.217

Хар тамхи зөөгчийн ээжийн эгч(ах) нь Ган од гэгч УИХ-ЫН гишүүн д нэр дэвшиж байна Онигоо юм

Avatar

Зочин 2020-06-04 202.179.25.185

Энэ их олон том хаус, гудмаар нь ийм их шинэ жийп холхилдсон мөртөө улс орон нь ядуу буурай. Авилга, хээл хахууль, орлого нуух, мөнгө угаах зэрэг нь дээд зэргээр хөгжсөн улс гэж дүгнэдэг гээ биз дээ

Avatar

Цог 2020-06-04 202.126.88.128

Хийсэн ажил бхгүй, цаасан дээр тайлан бичээд болдог гэж бодсон юм бх даа

Avatar

Цог 2020-06-04 202.126.88.128

Оросоос хийн хоолой гэж баахан хаалттай компани мөнгаө угаах учраас ,.,3 өндөрлөг бүгд коммунист дарангуйлагчид учраас

Avatar

Zochin 2020-06-04 202.21.105.186

Энэ саарал жагсаалтад орох үндэс суурийг тавьсан хүмүүс бол монголын бүх баялгийг гартаа оруулахыг санаархсан Элбэгдорж, Эрдэнэбилэг, Энхболд, Бадамжунай, Хурц тэргүүтэй бүлэглэл, тэдгээрийн хийсэн үйлдлүүд шүү дээ, Хүрэлсүх хийчихсэн зүйл биш.

Avatar

Зочин 2020-06-04 203.91.112.146

Хүрэлсүх хариуцлага хүлээх л ёстой МАН АН хоёрыг хоёуланг нь зайлуулж байж Монгол хөгжинө Хүрэлсүхийг дахин гаргавал Монголд дарангуйлалын дэглэм л тогтоно

Avatar

Иргэн 2020-06-04 192.82.75.113

Дахиад даалгавар өгнө. Угаасаа муу сурагчид дахин дахин даалгавар өгч байж сайжруулна.

Avatar

Зочин 2020-06-04 202.21.118.250

Saaral jagsaalt yaltchgui ardchilsan namiin uran buteel l dee.

Avatar

Хараа 2020-06-04 202.179.3.246

хаахуулийн үүр уурхай болсон МАНын ажил биз дээ. ЖДҮ хуваагаад идэж байгаа чинь гол асуудал байх шүү. Хойд талын хар овоохойгоо одоо боль.

Avatar

gan 2020-06-04 119.40.98.177

Чи бид 2-ыг юу ч хийгээгүй мэдэмхийрч суухад холбогдох хүмүүс нь ажиллаад амжилтай гарах алхамаа хийгээд байгаа юм бишүү. Саарал жагсаалтаас бүрэн гараагүйг бүгд мэдэж байгаа.

Avatar

Иргэн 2020-06-04 139.5.217.18

Молиго Хүрэлсүхийн Хулхи нүүдэл бүтэхгүй ээ. Монголчууд бид удахгүй Хүрэлсүх гэгч шударга царайлсан Хулиганаас салнаа

Avatar

Зочин 2020-06-04 64.119.22.193

Ашгүй дээ, хэдэн тоо өөрчилсөн байх, ухамсараа өөрчилсөн биш. Хулгай, луйвар залилан бол монгол үндэстний гол шинж болсон цаг үе. Жагсаалтаас гарах гүй бол сайн. Сайн хашраах хэрэгтэй

Avatar

МАН 2020-06-04 180.149.96.90

МАНгарууд энд хуралдаад гаргачихсан. кк. Дэлхийн МАНгар болов.

Avatar

Зочин 2020-06-04 192.82.68.19

Сонгуулиа яааж хийхээс чиннь хамаарнаа

Avatar

Зочин 2020-06-04 202.179.24.149

Сэтгүүлч гуай саарал жагсаалтанд байлгах, улс төр хийх сонирхолтой байх шиг, Бусад улс орнууд, зарим улс төрийн хүчнүүд ч монгол улсыг саарал жагсаалтанд байлгаж дарамтлах сонирхолтой байгаа. Гарах шаардлага нөхцөлийг хангах гэдэг нь эхний зөв алхам, одоо түүнийгээ батлах ёстой.

Avatar

ОЛНЫ ТОЛГОЙ ЭРГҮҮЛЭХЭЭ БОЛЬ 2020-06-04 103.229.120.128

МАНгарууд ТАЙЛАНГАА ХАМГААЛЖ ЦААД ТАЛ СОНСООД КОМПЛИМЕНТ ХИЙЖЭЭ! ТҮҮНИЙГ НЬ МАНгарууд СОНГУУЛИЙН ШОУ БОЛГОН СААРАЛ ЖАГСААЛТААС ГАРЧИХСАН ГАРГАЧИХСАН МЭТ НИЙГЭМД ЦАЦЖЭЭ !!! БОДИТ БАЙДЛЫГ ДҮГНЭХЭД АСУУДАЛ НААШТАЙГААР ШИЙДЭГДЭХ ЭСЭХ ТОДОРХОЙ БУС ! ЯАГАА Ч ҮГҮЙ БАЙНА !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж