Монгол Улс Саарал жагсаалтаас гараагүй

Хуучирсан мэдээ: 2020.06.04-нд нийтлэгдсэн

Монгол Улс Саарал жагсаалтаас гараагүй

Монгол Улс Саарал жагсаалтаас гараагүй

Монгол Улс FATF-ийн саарал жагсаалтаас гараагүй. Бид зөвхөн FATF өмнө хүлээсэн үүрэг даалгавраа биелүүлж, тэрхүү тайлангаа онлайнаар тавдугаар сарын 11-нд тавьсан. Харин FATF-ын нарийн бичгийн дарга нарын зөвлөл манай улсын тайлантай танилцаад "гэрийн даалгавар"-аа хангалттай сайн биелүүлсэн гэж дүгнэсэн төдий юм. Өөрөөр хэлбэл, бид өөрсдийн зүгээс хийх ажлаа гүйцэтгэсэн гэсэн үг. Харин одоо FATF-ийн төлөөлөгчид Монгол Улсад биечлэн ирж, газар дээрх нөхцөл байдалтай танилцаж, дүгнэлтээ гаргана. Үүний дараа FATF-ийн Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалт буюу саарал жагсаалтаас гаргах асуудал шийдэгдэнэ.

Монгол Улс саарал жагсаалтад орох болсон гол шалтгаан нь FATF-ийн төлөөлөгчид 2016 оны арваннэгдүгээр сарын 4-нд Монгол Улсад ирж, мөнгө угаах, терроризмын эсрэг тэмцэх арга хэмжээтэй холбоотой авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн. Энэхүү шалгалтын дүгнэлт 2017 оны есдүгээр сард Монгол Улсад ирсэн. Энэ тайлангийн дүгнэлтэд үндэслэн FATF Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан.

Тухайн үед буюу 2016 онд  Монгол Улс техникийн 40 зөвлөмжөөс 35-г нь биелүүлдэггүй, хэрэгжилтийн 11 зөвлөмжийн бүгдийг нь биелүүлдэггүй улс байсан. Тэгвэл өнөөдөр Монгол Улс техникийн 40 зөвлөмжийн 35-г нь биелүүлдэг, 5-ыг нь хагас биелүүлдэг, хэрэгжилтийн 11 зөвлөмжийг бүгдийг нь биелүүлдэг улс болсон талаар Монголбанк мэдээлж буй.

Монгол Улс FATF-ийн саарал жагсаалтад байгаа тул Европын холбооны зүгээс "Өндөр эрсдэлтэй гуравдагч орнууд"-ын жагсаалт буюу Хар жагсаалтад орсон гэдгийг хэлж буй. Тэгвэл бид саарал жагсаалтаас гарвал Европын холбооны жагсаалтаас автоматаар гарах уу гэдэг асуудал олон нийтийн анхаарал татаж байна.

Энэ асуудалд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариулахдаа “Энэ асуудлаар хоёр, гурван удаа уулзалт хийж байна. Европын холбооноос тодорхой хариу ирээгүй байна. Саарал жагсаалтаас гарчих юм бол бидний хувьд хар жагсаалтаас гарах бүрэн боломжтой. Учир нь тодорхой нөхцөл нь хангагдчихна гэж харж байгаа” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж